Хэв авах техник ба мэргэжлийн ойлголтууд
26-May-2015 2285 0.0 0

Хэдийгээр зөв, сайн хэвний материал сонгож авсан ч гэсэн хэв нарийн, тод зөв гарах эсэх нь хэв авалтын техник аргачлал, бусад багаж зэмсэгээс шалтгаална.

Хэвний халбага сонгох

Rigid vs non-rigid: Хатуу ба хатуулаг бус

Хэвний халбагыг хийсэн материалаар нь хатуулаг болон хатуулаг бус матеиалаар хийсэн гэж ангилна. Хатуу материалаар хийсэн хэвний халбага нь материалын хатууралтын үед эзэлхүүний өөрчилөлтийн улмаас тэлэхээс сэргийлэх төдийгүй полимержих урвалын үеийн агшилтаас хамгаална. Харин хатуулаг багатай материал буюу хуванцараар хийсэн хэвний халбага нь хэвэнд гажилт үүсгэж хэвний алдаа гарах шалтгаан болдог. Ер нь бол хуванцар материалаар хийсэн хэвний халбага нь нэг шүднээс хэв авахад л ихэвчлэн зориулагддаг бол металл хэвний халбага нь олон шүднээс буюу шүдний эгнээнээс хэв авахад зориулагдсан байдаг.

Stock vs custom: Стандарт ба Тусгай

Хэвний стандарт халбагууд нь ихэвчилэн олон удаа ашигладаг эсвэл нэг удаа ашиглагддаг хуванцар гэж ангилагддаг. Авагдаггүй шүдэлбэрийн ихэнх зохиомжуудыг бэлтгэхэд металл стандарт халбагыг шууд эсвэл компаунд хэвний материалаар тохируулга хийн хэрэглэдэг.  Гэсэн хэдий ч өөрөө хатуурагч хуванцар болон гэрлээр хатуурагч хуванцаруудаар бэлтгэсэн тусгай халбагууд нь авагддаг шүдэлбэр болон шүд болон имдлант тулгуурлт шүдэлбэрийн хавсарсан тохиолдлуудад хамгийн зөв сонголт юм.

Perforated vs closed: Шүүртэй ба шүүргүй

Шүүртэй буюу жижиг нүхлэг сүвүүдтэй хэвний халбагыг ашигладгийн учир нь хэв авсаны дараа илүүдэл хэвний материалууд нүхээр гадагш ялгарах бөгөөд энэ нь хэдний халбага болон хэвийг барьцалдуулах маш сайн тогтоогуур болж өгдөг.

Inter-arch vs intra-arch: Бүтэн ба тал

intra-arch tray буюу шүдний эгнээний бүтэн хэвний халбага нь авагддаг шүдэлбэр бэлтгэхэд зайлшгүй чухал бол аваггддаггүй шүдэлбэрийн хувьд ихэнх тохиолдлуудад нь ашиглах шаардлагатай байдаг. Харин тал хэвний халбагыг шүдний эгнээ хоорондын хоршилтын дардас авах, ганц шүдэнд бүрээс хийх зэрэг тохиолдлуудад ашиглана. Гэвч тал хэвний халбага нь шүдний эгнээ хоорондын хоршилтыг дутуу гаргах тул шүдэлбэр хийх лабораторийн ажилд хүндрэл бэрхшээл учруулах шалтгаан болдог.

Хэвний цавуу (Tray adhesive)

Хэвний цавууны зориулалт нь хэвний материалыг халбаганы гадаргуугаас хөндийрүүлэлгүй барьцалдуулах бөгөөд хэвний материал ийнхүү гадаргуугаас салах нь хэвэнд гажилт, алдаа үүсэх тмоохон шалтгаан нь болдог. Хэвний цавууг альгинат, поливинил силикон, полэфирийн төрлийн хэвний материалуудад ашигладаг.

Материал зуурахад анхаарах зүйлс

Орчин үеийн ихэнх хэвний материал нь автоматаар шууд хольж зуурдаг холигч машинд зориулсан эсвэл автоматаар зуурдаг ч гар багаж “Буу” ашигладаг бортогонд савлагдсан байдлаар ирдэг.

Хэвний материалыг ийнхүү автоматаар зууралгүй зарим үед гараар зуурах тохиолдол байдаг ч энэ нь халдвар хамгааллын үүднээс тохиромжгүй, суурь болон катализаторыг нь зөв тохируулахгүйгээс болж материалын нэгэн жигдл байдал алдагдах, үүний улмаас хэвэнд пор буюу нүхжилт үүсэх зэрэг сөрөг үр дагаваруудтай байдаг. Нэлээд дээр үеийн хэвний материалуудын хатууралтын хугацааг хурдасгах болон материалын нунжгай чанарыг шингэрүүлэх зорилгоор дулаан ашигладаг байсан. Гэвч энэ нь материалын хатуурах урвалыг замбараагүй болгосоноос материалын шинж чанарыг алдагдуулах муу талтай байдаг. Иймд болж өгвөл материалыг халаах, хөргөх замаар физик шинж чанарт нь нөлөөлөх гэж оролдох хэрэггүй.

Поливинил силикон материалын нэг анхаарах ёстой сөрөг тал нь латекс бээлийний нунтаг материалтай холилдвол хатууралтын урвал нь алдагддаг. Иймд латекс бээлийтэй гараар поливинил силиконы төрлийн хэвний материалыг зуурч огт болохгүй. Нөгөө талаар уг материалыг полиэтилен бээлийтэй гараар зуурч болох ч хатууралтын хугацаа нь хязгаартай гэдгийг анхаарах хэрэгтэй.

Түүнчилэн ихэнх зөөлөн хэвний материалыг хатууралтанд түр бүрээс болон завсрын шүдэлбэрээс ялгарах илүүдэл мономер сөргөөр нөлөөлдөг гэдгийг анхаарах нь чухал.

Харин буйлыг агшаахад хэрэглэдэг буйлны утасны цус тогтоох шингэн нь хэвний материалын хатуралтанд сөргөөр нөлөөлдөггүй.

Тээг (Undercuts)

Шүдний тээг нь шүдэлбэр бэлтгэхэд садаа учруулах гол хүчин зүйлсийн нэг бөгөөд дараах шалтгаануудын улмаас үүсдэг.

  • Шүдийг буруу, дутуу засах
  • Гүн ховил
  • Шүд хоорондын зай
  • Түүшин сэртэнгийн хатингаршил
  • Шүдний гажиг

Ихэнх зөөлөн хэвний материалуд нь бага зэргийн тээгийг урсаж дүүргээд сунаж гарах чадвартай боловч хэт их тээгтэй тохиолдолд хэвний халбага сугарахгүй байх, хэвний материал тэр хэсэгтээ урагдах зэрэг сөрөг талуудтай тул тухайн тээгийг хэв авахын өмнө зориулалтын лавайгаар заавал тэглэж өгөх хэрэгтэй.

Нойтон болон чийгээс тусгаарлах

Чийгээс тусгаарлах үйл ажиллагаанд шүлсний урсгалыг саармагжуулах, шүдний хүзүүвч хоорондын шингэн, буйлнаас цус гарахыг тогтоох зэрэг ажилбарууд хамаарна. Үүний тулд шүлс сорогч ашиглах, зөөлөн эдийн менежементийг хэрэглэнэ.

Хуурай орчин үүсгэж чадвсан бол буйлан доорх маржины хэвийг гаргахад гидрофоб хэвний материал тохиромжтой. Харин зарим нэг поливинил силикон материалын хувьд түүний гидрофиль шинж чанарыг сайжруулахын тулд сурфактант болон шавшлагын материал ашиглаж болно.

Нэг болон хоёр шатлалтай хэв авалтын техник

Хамгийн их ашиглагддаг хэв авалтын техник нь putty-wash техник бөгөөд үүнийг нэг удаагийн үйлдлээр эсвэл хоёр удаагийн үйлдлээр буюу хоёр шатлалтайгаар аль алинаар нь авч болдог.

Single-stage: Нэг шатлалт техник

Энэ аргын үед heavy-body материал юмуу эсвлэл putty-г light-body консистенцтэй материалтай зэрэг шахаж хэв авдаг. Сайн тал нь хугацаа алдахгүй мөн хэв нарийн тод гардаг боловч зөөлөн эд шахагдах, хэвний халбага гажих зэрэг сөрөг талуудтай.

Two-stage: Хоёр шатлалт техник

Эхний үе шатанд нь heavy-body материал юмуу эсвлэл putty-гаар хэв авна. Ингэхдээ шүд хооронд лайт материал орох зайг гаргах тусгаарлагчийг ашиглаж ч болно. Үгүй бол хэв авсаныхаа дараа хутгаар зүсэж авч зай гаргаж ч болно. Хоёр дахь үе шатанд putty-гаар авсан хэвээ light-body материалаар дүүргээд дахин хэв авна. Энэ үед putty болон light-body материалууд тус тусдаа хатуурах тул хатууралтын агшилт бага боловч хэвийг буцаан яг анхны байдлаар нь шүдэнд суулгах нь нэлээд түвэгтэй байдаг.

 

 

 

 


Tag:хэв авах аргачлал, эмнэлзүйн практик, хэвний материал

Бусад мэдээлэл:






avatar