Хэв авах техник: Soft tissue management-ийн талаар
26-May-2015 1796 0.0 0

Өмнөх материалуудад хэвний материал болон хэв авахад зайлшгүй шаардлагатай арга техникуудын талаар дурдсан бол энд хэвийг зөв гаргахад зайлшгүй чухал зөөлөн эдтэй ажиллах ажиллагаа буюу  soft tissue management-ийн талаар дурдна.

Зөөлөн эдтэй ажиллах гэдэг нь үндсэндээ бол зассан шүд болон имплантын эргэн тойронд хүрээлэн орших буйлны эдийг түр хугацаанд зай гарган шилжүүлэх ажиллагаа юм.

Үүнийг зайлшгүй хийх шалтгаан нь:

  • Төгсгөлийн шугам (finish line)-ыг тодруулж өгөх
  • Зассан шүдний эргэн тойронд хуурай орчин бүрдүүлэх
  • Буйлны ховил завсраар орсон хэвний материалд хангалттай зузаантай балк гаргаж өгөх
  • Шүдний цөгцний оройгоос төгсгөлийн шугам хүртэл гадаргуугийн дүрсийг тасалдалгүй зөв тод гаргах зэрэгт нэмэр болно.

Хэва авалтын аргын хувьд уламжлалт байдлаар гар аргаар хэв авах эсвэл дижитал хэв авалт зэрэгт хоёуланд нь зөөлөн эдтэй ажиллах зайлшгүй шаардлагатай.

Шүдний зөөлөн эдтэй ажиллах ажиллагаа нь нэг талаар шүдний холбоос эдийн эрүүл мэндийг хамгаалах ажиллагаа бол нөгөө талаар хэв авахын тулд буйланд зай гаргаж буйлтай ажиллаж байгаа ажилбар юм.

Холбоос эдийн эрүүл мэнд

Шүдний хэвийг амжилттай авах хамгийн анхдагч шийдвэрлэх хүчин зүйл нь шүдний тулгуур эдтэй зааврын дагуу зөв ажиллах, арчилах ажиллагаа юм. Шүдний холбогч эд эрүүл, буйл үрэвсэл гэмтэлгүй байх нь зөвхөн сайн хэв авахад шаардагдаад зогсохгүй шүдэлбэрийн урьдал хийцийг шалгах, бэлэн болсон шүдэлбэрийг наах ажилагааны үед ч маш чухал зүйл юм.

Шүдний тулгуур эдийн эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлэх хоёр гол хүчин зүйл байх бөгөөд нэг нь өвчтөн өөрөө нөгөө нь эмчлэгч эмчийн зүгээс учруулах хүчин зүйлс юм.

Өчвтөнөөс шалтгаалах хүчин зүйлст ихэвчилэн өвчтөн болон эмчийн хяналтаас гадуурх буюу дараах зүйлс:

  • Удамшлын шалтгаант хүчин зүйлс
  • Нас, арьс, хүйс түүнчилэн жирэмсэн эсэх, ясны шимэгдэлтэй эсэх
  • Системийн өвчинтэй эсэх тухайлбал: чихрийн шижин, дархлалын системийн гажуудал, сэтгэлзүйн дарамт, бисфонат эсвэл туяа эмчилгээ хийлгэж байгаа эсэх
  • Шүдний эдийн онцлог
  • Амны хөндийн эмгэгүүд
  • Гэмтэл бэртэл
  • Нийгмийн болон эдийн засгийн үзүүлэлт
  • Амны эрүүл ахуй, архи тамхины хэрэглээ зэрэг хамаардаг бол

Эмчлэгч эмчээс шалтгаалах хүчин зүйлсд эмчийн хяналтан дор байх зүйлс буюу техник ажиллагааг чанд баримталсанаар засах боломжтой:

  • Амны эрүүл ахуйг сахих, атмхи таталтыг болиулах
  • Тулгуур эдийн байнгын арчилгаа
  • Түр бүрээс болон завсрын шүдэлбэр хийхдээ хэлбэр дүрс таарамжийг чанд баримтлах
  • Бүрээс болон бэлэн болсон шүдэлбэрүүдийн зах ирмэгүүд нь нягт, яв цав сууж таарах зэрэг нь буйлыг гэмтээхгүй, үрэвсүүлэхгүй байх маш чухал хүчин зүйл юм.

Зөөлөн эдийн ажилбарын явцад гэмтсэн буйлны эд нь ихэвчилэн хэдэн өдрийн дараа хэвийн болдог боловч зарим үед өвчтөнөөс шалтгаалах дээрх хүчин зүйлс болон шүдэлбэр бэлтгэх ажилбарын явцад хэр их гэмтэл учруулсан зэргээсээ шалтгаалан эдгэрэлтийн хугацаа уртсаж болно.  

Зарим тохиолдолд хэв авах хугацааг буйл эрүүл, хэвийн бүтэцтэй болтл нь хүлээж болно. Энэ нь ялангуяа үүдэн бүлэг шүдний эмчилгээний үед ‘pink aesthetics’-ийн үүднээс маш чухал зүйл бөгөөд буйлны эрүүл зөв хэлбэр дүрс нь шүдний гоо сайхны хувьд маш чухал зүйл юм. Хэрэв яарсаны улмаас эсвэл буйлтай буруу ажилласны улмаас буйл хатингаршиж шамрах нь тухайн гоо сайхны эмчилгээний бүхий л үр дүнг унагах таагүй зүйл болно.

 

Chemical retraction:  Химийн гаралтай бодис ашиглан буйл шамлах

Химийн бодисоор буйл шамлах энэхүү арга нь буйлны эдийг харьцангуй баг гэмтээдэг аргад хамаарах бөгөөд ашиглаж буй гол бодис нь цус тогтоогч haemostatic agents (тухайлбал Expasyl KerrHawe SA, Switzerland) агуулсан гель байх ба ихэвчилэн буйлтай тэнцүү эсвэл ялимгүй гүехэн байрлалтай subgingival margins-ын үед ашиглахад тохиромжтой. Харин гүнзгий байрлалтай маржинтай үед ашиглахад бэрхшээлтэй.

Physical retraction: Механик аргаар буйл шамлах

Энэ аргыг дээрх аргаас илүү ихээр практикт хэрэглэдэг. Ашигладаг гол материал нь цус тогтоогч агуулаагүй retractions cords юм. Үүнийг subgingival margins-ын үед ашиглах бөгөөд single болон double retraction cord technique гэж байдаг.

Энэ аргын нэг томоохон сөрөг тал нь утсыг буйлны завсар чихэх үед буйлны эдийг их хэмжээгээр гэмтээх бөгөөд энэ нь ялангуяа гүехэн буйлны ховилтой хүмүүст их тохиолддог. Уг аргыг ашиглаж байх үед буйл гэмтэж цус гарч эхэлвэл цус тогтоогч шингэн ашиглах шаардлагатай бөгөөд уг шингэн нь хөнгөн цагааны хлорид, хөнгөн цагаан потасиум сульфат, төмрийн сульфат зэргийг агуулсан байвал илүү зохимжтой. Адерналин агуулсан цус тогтоогч ашиглахаас аль болох татгалзах нь зөв бөгөөд энэ нь хүмүүст цусны даралт ихэсгэж, зүрх дэлсэх шинж тэмдэг өгөх муу талтай.

Surgical retraction

Мэс заслын аргаар буйл шамлах ажиллагааг дараах мэс ажилбаруудын үед ихэвчилэн хэрэглэдэг. Үүнд: буйлны хэт ургалтыг тайрах мэс засал, шүдний цөгцийг уртасгах мэс засал

Мэсийн аргаар буйл шамлах ажиллагааг

  • Scalpel (Мэс залын хутгаар)
  • Electrosurgery (1 MHz-ийн давтамжтай цахилгаан хутгаар)
  • Laser (argon, KTP, diode, Nd : YAG зэрэг лазериудаар)
  • Rotary curettagе (алмазан бор ашиглаж)

Tag:буйл шамлах, хэв авах аргачлал, хэвний материал

Бусад мэдээлэл:






avatar