Ярилцлага: Тулгуур эдийн өвчлөлийн тархалт өндөр байгаа нь түгшүүрийн харанга дэлдэж байна
28-May-2015 586 0.0 0

Ирэх долоо хоногт Их Британи улсын Лондон хотын ExCeL London Exhibition and Convention Centre-д Европын Холбооны улсуудын Шүдний тулгуур эдийн мэргэжилтнүүдийн 8-р их хурал буюу EuroPerio8 болох гэж байна. Иймд Dental Tribune Online Европын тулгуур эдийн мэргэжилтнүүдийн холбоо (European Federation of Periodontology)-ны ерөнхийлөгч Герман улсын иргэн Prof. Søren Jepsen-той холбогдож тухайн үйл ажиллагааны хамрах хүрээ, уг үйл ажиллагаанд оролцсоноор ямар давуу талуудыг олж авах зэрэг сэдвээр ярилцсан байна.

Dental Tribune Online: Ирэх долоо хоногт EuroPerio конференц Их Британи улсад анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Британий тулгуур эдийн нийгэмлэг хамт олонтой хамтын ажиллагаа хэр байгаа талаар мөн энэ удаагийн хурлын бэлтгэл ажлыг хэрхэн үнэлэж байгаагаа танилцуулахгүй юу

Prof. Søren Jepsen: EuroPerio хурлын дарга Prof. Francis Hughes-тай хурлын зохион байгуулалтын тал дээр хамтран ажиллаж байгаа. Хамтын ажиллагаагаа үнэхээр гайхалтай байгаа гэж хэлж болно. Түүний гаргаж буй санал санаачлага, идэвх зүтгэл, олон ажлыг амжуулж байгаа байдал зэрэг нь биднийг үнэхээр бишрүүлж байгаа.

Британийн Тулгуур эдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Prof. Iain Chapple, EuroPerio Ambassador Programme-ийн дарга Prof. Nikos Donos нар үйл ажиллагааныхаа хүрээнд энэхүү арга хэмжээний зохион байгуулалтанд шууд оролцож хувь нэмрээ оруулж байгаа. Мөн Их Британийн Шүдний эрүүл ахуйчдын холбооны өмнөх ерөнхийлөгч болон одоогийн ерөнхийлөгч Julie Rosse, Michaela O’Neill нар зохион байгуулах комисст ажиллаж байгаа тул маш олон шүдний эрүүл ахуйчид  EuroPerio8-д оролцоно гэсэн хүлээлттэй байна.

Түүнчилэн Лондон хотын нэлээд олон шүдний сургуулиудын оюутнууд энэхүү үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр оролцож байгаад хувийн зүгээс маш их талархаж байна.

100 гаран дэлхийд нэртэй экспертүүд, маш олон салбарыг хамарсан шинжлэх ухааны хөтөлбөр гээд  EuroPerio8 өргөн хүрээн зохион байгуулагдах нь. Энэ бүхнээс оролцогчид маань юуг хүсэн хүлээж байгаа бол. Таны хувьд илүү онцолж хэлэх зүйл юу байна?

Шинжлэх ухааны хөтөлбөр бол үнэхээр топ болсоны зэрэгцээ олон салбарыг хамарсан гэж хэлж болно. Бүгд тус тусдаа өөрийн онцлогтой болно.  Уг хурлын шинжлэх ухааны хөтөлбөр хариуцсан дарга Prof. Mariano Sanz үнэхээр бүтээлч эрч хүчтэй ажиллаж их зүйлийг амжуулсан.

Хурлууд нь өөр хоорондоо ялгаатай сэдвүүдээр, ялгаатай зорилтот бүлгүүдэд зориулж нэгэн зэрэг болно. Master Clinician Forum дээр гэхэд имплантын асуудлууд, орчин үеийн тулгуур эдийн эмчилгээний талаар түүнчилэн тулгуур эдийнөвчлөлийн aetiopathogenesis-ийн талаарх орчин үеийн ойлголт зэрэг өргөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнтэй адил бүх салбар хуралдаанууд тухайн салбартаа тулгамдаж буй олон асуудлыг хөндсөнөөрөө бүгд өндөр ач холбогдолтой хуралдаанууд юм.

Миний яг өөрийн зүгээс гэвэл Бямба гаригт болох keynote лекцүүдийг мөн шинжлэх ухааны хөтөлбөрт тусгагдсан  манай залуу ирээдүй үеийнхний бэлтгэсэн богино илтгэлүүдийг хүлээж байна. Түүнчилэн хуралд оролцогчидыг конференцийн Хаалтын ажилагаанд ороцохыг мөн зөвлөх байна. Миний хувьд одоогоор үүнээс илүү мэдээлэл өгч чадахгүй бөгөөд хуралд өөрөө оролцсоноор гайхамшигийг өөрийн биеэр мэдэрсэн нь дээр гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд имплантын салбарт периимплантитын үрэвсэлийн тархалт өсөн нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Энэ талаар хурлын хөтөлбөрт хэр их ач холбогдол өгч тусгагдсан бэ?

Нэлээд хэдэн үндсэн гол секцүүд дээр Тулгуур эдийн холбооны ерөнхий нарийн бичиг Prof. Stefan Renvert нарын тэргүүтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүд энэ сэдвийн хүрээнд илтгэл тавина. Түүнчилэн зарим нэг богино илтгэлүүд мөн периимплантитын талаар үзүүлнэ.

Тулгуур эдийн эрүүл мэнд болон биеийн ерөнхий эрүүл мэндийн хоорондын харилцан холбоо шүтэлцээний талаар бэлтгэсэн баримтат кононы дэлхийн нээлт Мягмар гаригийн өглөө болно.

Өмнөх удаагийн Авсрийн Вена хотод болсон хурлаас өөр өвөрмөц санал болгохоор зүйл энэ удаагийн хуралд байгаа юу?

Лхагва гаргийн өглөө энэ хурал дээр анх удаа   Patient Engagement Session арга хэмжээ зохион байгуулагдна. Энэ арга хэмжээн дээр Prof. Ian Needleman-ы баг The Sound of Periodontitis: The Patient’s View of Gum Disease сэдэвт илтгэл тавих бөгөөд илтгэлийн дараа өвчтөнүүд болон мэргэжилтнүүдийн хооронд шууд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Тулгуур эдийн өвчний тархалт дэлхийн хэмжээгээр өндөр байгаа ч хөгжингүй орнуудад хүртэл энэ асуудалд төдийлөн анхаарлаа хандуулахгүй байна. Таныхаар үүнд гол бэрхшээл саад нь юу байна вэ? Яаж мэргэжилтнүүд төдийгүй олон нийтийн дунд энэ өвчний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх вэ?

Үнэндээ бол дэлхийн насанд хүрэгчдийн 50% нь тулгуур эдийн өвчлөлд нэрвэгдсэн. Тулгуур эдийн өвчний хүндрэл хүн амын 11%-д хүрсэн нь дэлхийн хэмжээнд хамгийн өргөн тархсан өвчлөлийн 6-р байранд орж байна. Гэвч олон хүмүүс энэ талаар үнэндээ мэдэхгүй байна. Мөн тулгуур эдийн өвчнийг эмчлүүлээгүйгээс болж тэр нь биеийн ерөнхий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаарч мэдээлэл муутай байна. Иймд тулгуур эдийн өвчний тархалт өндөр хэмжээнд хүрсэн нь дэлхий нийтийн хэмжээнд аюулын харанга дэлдэж байна.

Бид энэ талаар Лондон хотод энэ удаа өргөн хүрээний хэвлэлийн хурал зохион байгуулж олон нийтэд мэдээлэл цацахаар төлөвлөж байна. Түүнчилэн бидний зохион байгуулж буй EuroPerio их хурал нь мэргэжилтнүүд дунд төдийгүй олон нийтийн тулгуур эдийн өвчлөлийн талаарх мэдлэгийг хангалтай хэмжээнд түгээж чадна гэж үзэж байна. Энэ их хуралд одоогийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрээс хамрагдахаар бүртгүүлсэн мэргэжилтнүүдийн тоо 10 000 даваад байна. Энэ утгаараа EuroPerio8 их хурал нь тулгуур эд болон имплантын салбарт дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээнүүдийн нэгд тооцогдож байна.

Түүнчилэн бид энэхүү арга хэмжээний хүрээнд Европ тивийн улсуудын эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан өргөн хүрээний мэдээллийн компанит ажил өрнүүлэхээр төлөвлөөд байна.

Нэмж хэлэхэд European Periodontal Day арга хэмжээний хүрээнд танай байгууллага Тулгуур эд болон Биеийн эрүүл мэнд гэсэн тунхаг бичгийг саяхан гаргасан. Энэ санаачилгынхаа эцсийн үр дүнг та бүхэн хэрхэн харж байна вэ?

European Periodontal Day арга хэмжээний зорилго бол хүн амын дунд тулгуур эдийн өвчний тархалт өндөр болж байгаа, тулгуур эдийн өвчин нь биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаарх мэдлэгийг олон нийтэд тэр тусмаа анагаах ухааны бусад салбарын мэргэжилтнүүд, эрүүл мэндийн бодлого боловсруулахад чиглэгдсэн юм.

Дараа жил Европын Тулгуур эдийн мэргэжилтнүүдийн Холбооны 25 жилийн ой болно. Энэ байгууллагын шүдний салбарын хүрээнд гүйцэтгэж буй үүрэг, зорилгын талаарх таны үзэл бодол ямар бол

Бид уг ойн хүрээнд олон гишүүн холбоодоо хамруулсан арга хэмжээг дараа жил Берлин хотод зохион байгуулна. Гэсэн хэдий ч уг арга хэмжээний баярын үйл ажиллагаа аль хэдийнэ энэ Лондонд эхэлсэн гэж хэлж болно.

Шүдний салбарын хүрээнд гэж авч үзвэл Европын тулгуур эдийн холбоо нь тулгуур эд болон имплантын салбарт дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг холбоо гэж үзэж болно. Шүдний салбарт нөлөөллөөрөө Европын тулгуур эдийн холбооны жил тутмын consensus conferences (European workshops) болон EuroPerio их хурлууд тоохгүй байхын аргагүй чухал үйл явдлууд. Түүнчилэн Prof. Maurizio Tonetti эрхлэн гаргадаг Тулгуур эдийн Холбооны Journal of Clinical Periodontology мөн адил.

Бидний дараагийн 3 жилийн үйл ажиллагаа “Periodontal health for a better life” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжинэ. Түүнчилэн энд тэмдэглэн хэлэхэд бид одоогийн байдлаар Европын хэмжээнд өрнүүлэх томоохон хэмжээний компанит ажлынхаа бэлтгэлийг хангаж байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа


Tag:тулгуур эдийн өвчин, Ярилцлага

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar