Luting agents буюу бүрээс наах цементийн тухай суурь ойлголт
29-May-2015 1864 0.0 0

Бүрээсний цавуу эсвэл цемент гэж нэрлэдэг Luting agents материауудыг шууд бус аргаар бэлдсэн төрөл бүрийн авагддаггүй шүдэлбэрүүдийг шүдний гадаргуу эсвэл имплантын тулгуур abutment-ийн гадаргууд наах зорилгоор ашигладаг.

Luting agents-ууд нь дараах үүрэг гүйцэтгэнэ:

  • Retention-шүдэлбэрийг шүдний гадаргууд барьж тогтоох.
  • Hermetic seal-Шүдний гадаргуу болон бүрээсний хоорондын зайг дүүргэн битүүмжилж хоёрдогч цоорол болон зөөлцийн үрэвсэл, буйлны үрэвсэл үүсгэн хүндрэл үүсгэх магадлалтай амны хөндийн зүгээс ирэх шингэний бичил нэвчилтийг саармагжуулна. Түүнчилэн тугалмайн сувгуудын шингэний хөдөлгөөнийг тогтоон барьсанаар хэт мэдрэгшилийг намжааж өгнө.
  • Resist oral functional and parafunctional forces- Амны хөндийн зүгээс ирэх үйлийн болон үйлийн бус хүчийг сөрж тэсвэрлэх. Энэ нь ялангуяа шүдний засалт буруу эсвэл дутуун улмаас эдгээр хүчний эсрэг хангалттай хэмжээнд үйл гүйцэтгэж чадахгүй үед эдгээр хүчийг сөрөх хариуцлага зөвхөн Luting agents-уудад л ноогдно.

 

Механизм

Бүрээс наах цементүүдийн барьцалдаж цементлэх механизмыг дараах байдлаар ангилна:

  • Non-adhesive буюу механик түгжээ үүсгэн бэхлэгдэх. Энэ нь шүд болон бүрээсний 20–100 µm-ийн хэмжээ бүхий барзгар гадаргуугийн хооронд үүснэ. Шүдний цавууны зориулалттай бүх цементүүдэд энэ механизм байдаг.
  • Micromechanical буюу ‘adhesion’ механизм.  <2 µm хэмжээтэй барзгар гадаргуугийн хооронд үүсэх бөгөөд энэ холбоог үүсгэхийн тулд хүчлээр түлэх (etching), air abrasion, dentine bonding agent (DBA) ашиглах, hybrid layer (0.5– 10µm) үүсгэх зэрэг нэмэлт зүйлсийг хэрэглэдэг.  
  • Chemical (molecular) adhesion, Van der Waals forces and chemical bonds- Энэ төрлийн бэхэлгээ нь хамгийн сайнд тооцогддог тул орчин үеийн цементийн шинэ төрлүүд бүгд энэ чиглэлд бэхэлгээний чадвараа сайжруулахаар хөгжиж байна.

Interfaces

Шүдэлбэрийг нааж тогтоох цементийн барьцалдуулах буюу retention үүсгэх механизмыг тайлбарлахад luting эсвэл bonding гэсэн өөр хоорондоо ялгаатай нэр томьёог ашигладаг.

Luting гэдэг нь адгезив бус механикийн аргаар наахыг хэлдэг бол bonding гэдэг нь micromechanical болон chemical adhesion ашиглаж наах аргачлал юм.

Эдгээр нь цемент болон шүдний гадаргуу цемент болон бүрээсний гадаргуу гэсэн хоёр төрлийн холбоос интерфейс үүсгэдэг. Эдгээрийн паалан тугалмай болон цементийн хооронд үүсч байгаа холбоог  cement–tooth interface гэдэг бол түүний эсрэг талын бүрээсний гадаргуу болон цементийн хооронд үүсэх холбоог cement–restoration interface хэмээн нэрлэдэг. Нэлээд олон төрлийн резин цементүүд нь зөвхөн dentine bonding agent (DBA)-аас гадна нэмэлтээр дээрх хоёр төрлийн гадаргууд холбоо үүсгэхэд зориулсан chemical adhesion үүсгэгч материал дагалдуулж санал болгодог.

Шүдэлбэрийг нааж тогтоосон бэхэлгээ эвдрэх нь механизмын хувьд хоёр өөр төрөл байх бөгөөд адгезив бодисуудын дутагдалтай чанараас болж эвдэрч байгаа бол adhesive failure харин цемент өөрөө эсвэл шүдний гадаргуу аль эсвэл шүдэлбэрийн гадааргуу ховхорсрны улмаас үүссэн гэмтлийг cohesive failure гэж тэмдэглэсэн байдаг.

Бүрээс наасан цемент нь битүүмжилэл үүсгэснээр бүрээсний дор далд байгаа эдгээр интерфейсүүдийг бүрээсний ирмэг болон маржингийн хоорндын зайг амны хөндийн зүгээс ирэх шингэний хүчин зүйлээс хамгаалах боломж бүрдүүлнэ.  Бүрээс болон зассан шүдний маржингийн хооронд завсар үүсэх нь ихэвчилэн цөгцний зүгээс ирэх хоршихуйн даралтаас шалтгаалдаг тул бүрээс наах цемент нь энэ хүчний эсрэг тэсвэрлэх чанар хангаллттай байх шаардлагатай.

Шинж чанар

Цементүүдийн ихэнх шинж чанарыг туршилтын лабораторид шалгаж ашиглаж болох эсэхийг нь тогтоодог хэдий ч эдгээр нь эмнэлзүйн практикт өөр үр дүн үзүүлэх нь бий. Тухайлбал цинк фосфат цемент нь материалын туршилтанд ямагт хангалтгүй дүн үзүүлдэг ч эмнэлзүйн практикт бүрээсийг удаан хугацаанд барьж тогтоодог, хорыг саармагжуулдаг, тугалмайн сувгийг хамгаалдаг гэхчилэн олон давуу талуудтай байдаг. Иймд аль нэг шинж чанарын үзүүлэлтээр энэ сайн гэж хэлэх бломжгүй юм. Энэ үүднээс цементийн шинж чанарыг тогтоохдоо дараах үзүүлэлтүүдийг харгалзан үздэг.

  • Physical-Физик шинж чанар: Уян харимхайн модуль, өнгө, оптик үзүүлэлт, дулаан тусгаарлах
  • Mechanical-Механик шинж чанар: тэсвэрт чанар, цуцалт, сунгалт тэсвэрлэх, shear bond strengths (SBS) зэрэг хугарлыг тэсвэрлэх чадварууд
  • Chemical-Химийн шинж чанар: амны хөндийн орчиныг тэсвэрлэх чанар
  • Biological- Биологийн шинж чанар: тугалмай болон түүний орчины эдтэй бионийцэл сайтай, нянгийн нөлөөнд тэсвэртэй, нян устгах чадвартай, био нөхөн сэргээлтийн (фтор ялгаруулах гэх мэт) чадвартай
  • Minimum film thickness: маш нимгэн давхарга үүсгэх боломжтой. Практикийн хувьд 25 µm-ийг хамгийн тохиромжтой гэж үздэг ч туршилтаар 50 µm to 350 µm үүсгэх боломжтой нь тогтоогдсон.
  • Radiopaque- Рентген зурагт тодорч харагдах
  • Aesthetic- Гоозүйн шаардлагад нийцсэн
  • Handling properties- Материалыг зуурахад амархан, ажилбарын хугацаа хангалттай урт, хатууралтын хугацаа хурдан, нимгэн давхрагаар тавих боломжтой хангалттай урсамтгай шинж чанартай байх

 

 

Ангилал

Бүрээс наах цементүүдийг ерөнхийд нь уламжлалт буюу conventional (zinc oxide/eugenol, zinc phosphate, polycarboxylate, glass ionomer)  ба орчин үеийн буюу contemporary (resin and resin-modified glass ionomers) гэж ангилна.

Бүх төрлийн цементүүд нь бичил бүтцийн хувьд эзэлхүүнийг бүрдүүлэгч matrix орон зайг дүүргэгч filler particles хэсгүүдээс тогтох бөгөөд эдгээрийн нэр төрлөөс нь хамаарч тухайн цементийн шинж чанар бүрэлдэн тогтно.

 

 

 

Үргэлжлэл бий


Tag:эмнэлзүйн практик, luting agent, бүрээс наах цемент

Бусад мэдээлэл:






avatar