EuroPerio8: Өнгө алгалсан тугийн дор шүдний эмч нар хуран цуглалаа
05-Jun-2015 382 0.0 0

LONDON, UK: Өчигдөр Их Британи улсын Лондон хотын ExCeL London Exhibition and Convention Centre-т эхэлсэн EuroPerio Их хурлын 8-дах удаагийн нээлтийн үйл ажиллагаа хуран цугласан зочидын урмыг хугалсангүй сайхан арга хэмжээ болллоо. Лондонгийн цэргийн үлээвэр найрал хөгжмийн хамтлагийн маршийн аян доор European Federation of Periodontology-ийн гишүүн орнууд өөрсдийн тугийг барин тайзан дээр дагалдан гарч ирж байрлуулсан бол энэ үйл ажиллагааны дараа Лондонгийн найрал дууны хамтлагийн үзүүлбэр, Brave New Storm фолк рок хамтлагийн тоглолтоор үргэлжилсэн байна.

EuroPerio8 их хурал нь имплант болон периогийн салбарт Европын хэмжээнд зохион байгуулагдаж буй томоохон арга хэмжээ бөгөөд уг хурлын зохион байгуулах үйл ажиллагааны тэргүүн  Francis Hughes нээлтийн үг хэлэх явцдаа энэ их хуралд оролцохоос Их Британи болон бусад Европын улсуудаас 10 000 гаран зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэнийг дуулгалаа. “Энэ бол шүдний мэргэжилтнүүдийн дийлэнх хэсэг шүү” хэмээн тэрээр цохон тэмдэглэлээ.

Francis Hughes-ийн зэрэгцээ тухайн үйл ажиллагааны нээлтэд Европын тулгуур эдийн холбооны ерөнхийлөгч Prof. Søren Jepsen, Британийн Шүдний Эрүүл Ахуйчдын Холбооны Ерөнхийлөгч Michaela O’Neill болон Европын парламентийн гишүүд оролцлоо.

Өчигдөрөөс эхлэн энэ долоо хонгийн хагас сайн хүртэл үргэлжилэх уг арга хэмжээн дээр дэлхийн хэмжээний 100 гаран мэргэжилтнүүд имплант болон тулгуур эдийн чиглэлээр өргөн хүрээнд илтгэл тавина. Өнөө өглөөнөөс эхлэн Sunstar Foundation-ы ивээн тэтгэлгийн дор имплант болон тулгуур эдийн хавсарсан чиг хандлагын чиглэлээр мэс заслын арга техникийн үзүүлэн сургалт эхлэж байна.

Энэ арга хэмжээн дээр дэлхийн хэмжээний томоохон пүүс компаниуд өөрийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна. Тухайлбал Израйлын MIS Implant Technologies өөрийн V3 имплантын шинэ концепцийг таницуулж байна. Хурлын үйл ажилагаанд оролцогчид пүүс компаниудын зохион байгуулж буй гардан дадлагын курсуудэд хамрагдах боломжтой гэнэ.

 

 


Tag:europerio, тулгуур эдийн өвчин, үйл явдал, конференц

Бусад мэдээлэл:






avatar