FIFA –ийн ерөнхийлөгчөөр Sepp Blatter-ийн оронд шүдний салбарын глобал үйлдвэрлэгч Nobel Biocare-ийн гүйцэтгэх захирал томилогдлоо
08-Jun-2015 323 0.0 0

After receding from his office, FIFA president Sepp Blatter appointed Domenico Scala, ex-CEO of Nobel Biocare, to run the business. Scala announced extensive actions to reform FIFA after the major corruption scandal occurred. (Photographs: left: mooinblack/Shutterstock, right: Archive/Nobel Biocare)

ZURICH, Switzerland: Имплантын салбарын глобал үйлдвэрлэгч Nobel Biocare компаний гүйцэтгэх захирал байсан  Domenico Scala саяхан албан тушаалаа хүлээлгэн өгсөн FIFA-ийн Ерөнхийлөгч Joseph ‘Sepp’ Blatter-ийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо. Томоохон хэмжээний авилгын дуулианы улмаас өнгөрсөн долоо хоногт International Federation of Association Football (FIFA)-ийн дээд албан тушаалын 7 ажилтан баривчлагдсан юм. Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт Blatter аобан тушаалаа хүлээлгэн өгсөнтэй холбогдуулан дараагийн ерөнхийлөгч томилогдох хүртэл хугацаанд Domenico Scala interim Executive Manager гэсэн албан тушаал дээр ажиллах гэнэ.

Түрүүний долоо хоногийн Баасан гаригт болсон FIFA-ийн сонгуулиар Joseph ‘Sepp’ Blatter хэдийгээр дээд тушаалын долоон ажилтан нь авилга, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдон баривчлагдсан байсан ч түүнийг үл харгалзан FIFA-ийн ерөнхийлөгсчөөр дахин сонгогдоод байсан юм. Гэвч тэрээр дахин сонгогдсоныхоо дараа 5 дахь хоног дээрээ ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өглөө. АНУ-ы хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлж байгаагаар АНУ-ын төрийн департаментийн хууль зүйн хороо түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

Domenico Scala нь as Nestlé, Roche болон Syngenta зэрэг нэлээд олон томоохон компаниудад менежерээр ажиллаж байсан бөгөөд Blatter-ийн хамгийн ойрын итгэлт хүний хувьд 4 сарын дараа болох шинэ ерөнхийлөгчийн сонгууль хүртэл FIFA-ийн үйл ажиллагааг удирдан ажиллах гэнэ.

2007 онд имплантын салбарын тэргүүлэгч Швейцарийн  Nobel Biocare нь шүдний материал тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч KaVo Kerr Group-тэй хамтран ажиллах болсон той холбоотойгоор Domenico Scala-г гүйцэтгэх азхирлаар томилсон байна. 2012 оноос Scala FIFA-д ажиллах болсон ба FIFA Audit and Compliance Committee-ийг тэргүүлэн ажиллаж тус холбоонд нүүрлээд байсан авилгын асуудлыг цэгцлэхээр тэмцэж эхэлсэн байна. Иймд тус холбооны удирдлагыг Scala гартаа авсанаар холбооны үйл ажиллагаанд томоохон өөрчилөлт хийж чадна хэмээн олон хүмүүс найдаж байна.


Tag:үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar