Шүдний эрүүл ахуйч мэргэжил нь АНУ-ын хэмжээнд эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн сайн мэргэжлүүдийн нэгээр шалгарсан байна
10-Jun-2015 1028 5.0 0

CARLSBAD, Calif., USA: Америкийн Нэгдсэн Улсын ажлын байр хайлтын CareerCast портал сайт шүдний эрүүл ахуйч мэргэжлийг тус улсын хэмжээнд эмэгтэйчүүдэд хамгийн зохимжтой ажлын байрны дөрөвдүгээр байрт эрэмбэлсэн байна. Сүүлийн жилүүдэд шүдний тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хэрээр шүдний эрүүл ахуйч мэргэжил нь АНУ-ын хэмжээнд хамгийн хурдтайгаар эрэлт нь нэмэгдэж буй мэргэжилүүдийн нэгт тооцогдох болсон байна.

Ажил хайлтын CareerCast портал сайт нь Америкийн хэмжээнд үндэсний хэмжээний ажлын байрны жагсаалтуудыг гаргадаг бөгөөд тус сайтаас гаргасан тайлан мэдээнээс эмэгтэйчүүдийн эрхлэх боломжит ажлын байрнуудын талаар авч үзэхэд эрүүл мэндийн салбар нь бусад үйлдвэрлэлүүдийн салбар дотроо эмэгтэйчүүд хамгийн олон ажилладаг салбараар тодорсон бол шүдний эрүүл ахуйчаар ажиллаж буй ажиллах хүчний дийлэнх хувийг мөн эмэгтэйчүүд эзлэж байна.  

CareerCast-ийн олж тогтоосноор шүдний эрүүл ахуйчдын жилийн дундаж орлого $70,201 байдаг бөгөөд төлөвлөсний дагуу өсөлтийн хэмжээ 27% байна. Эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн сайн ажлын байрнуудын жагсаалтанд шүдний эрүүл ахуйчийн өмнө даатгалын мэргэжилтэн, сурталчилгааны менежер, биомедикал инженер гэсэн мэргэжлүүд орсон байна.

АНУ-ын Department of Health and Human Services-ийн мэдээллээс авч үзвэл шүдний эрүүл ахуйч мэргэжлийн ажлын байрны өсөлт 2012-2025 он хүртэл 28% өсөх гэнэ. 2012 оны байдлаар нийт үндэсний хэмжээний эрүүл мэндийн салбарт 153600 шүдний эрүүл ахуйч ажиллаж байсан бөгөөд 2015 он гэхэд 42200 эрүүл ахуйч тэтгэвэртээ гарсан бол 91000 шинэ мэргэжилтэн тус салбарт шинээр ажилд орсон байна.


Tag:үйл явдал, Шүдний эмчийн туслах

Бусад мэдээлэл:






avatar