Имплантын салбарт дижитал төхөөрөмжүүдийг ашиглаж эмчилгээний төлөвлөгөө хэрхэн боловсруулах талаарх онлайн сургалт болно
10-Jun-2015 0.0 0

LEIPZIG, Germany: Эмнэлзүйн нарийн түвэгтэй тохиолдлуудад эмчилгээний төлөвлөгөө боловсруулахдаа орчин үеийн дижитал техологиудыг хэрхэн ашиглах талаар 6-р сарын 18 өдөр болох Dental Tribune Study Club-ийн шинэ онлайн вебинар сургалтаар зааж үзүүлэх гэнэ.  Сургалт урьдын адил үнэ төлбөргүй бөгөөд ямарч газраас ямар ч компьютер ашиглан хандалт хийж болно. Сургалтанд оролцогчид тасралтгүй сургалтын кредит авах боломжтой гэнэ.

Швейцарийн Цюрихийн Их Сургуулийн профессор Christoph Hämmerle энэ удаагийн сургалтыг удирдан явуулах бөгөөд  Dental Campus программ хангамжийг ашиглан эмнэлзүйн нарийн түвэгтэй ажилбарын төлөвлөгөөг хэрхэн зохиох асуудал дээр тулгуурласан илтгэл тавина. Энэхүү сургалтанд хамрагдсанаар эмчилгээний төлөвлөгөө боловсруулах чадвараа дээшлүүлнэ мөн Dental Campus эмнэлзүйн төлөвлөгөө боловсруулах төхөөрөмжийн танилцуулгыг үзсэнээр дараа нь өөрөө бие дааж багшийн зааварчилгаагүйгээр ажиллах чадвартай болно. Сургалтын дараа оролцогчид чатаар дамжуулан профессороос хүссэн асуултандаа хариулт авах боломжтой.

Уг сургалт 6-р сарын 18-ы шөнө Улаанбаатарын цагаар 01:30 минутанд эхлэнэ. Дараах хаягаар орж бүртгүүлнэ үү.  www.dtstudyclub.com.


Tag:үйл явдал, шүдний имплант

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar