EuroPerio Их Хурлын үеэр Амны эвгүй үнэр судлалын Олон улсын Холбоо (International Association for Halitosis Research) байгуулагдлаа
12-Jun-2015 0.0 0

LONDON, UK: Halitosis буюу амны эвгүй үнэр нь дэлхийн хэмжээнд олон хүмүүсийн харилцаанд таагүй байдал үүсгэдэг. Тэгсэн мөртөө уг өвчний тархалтын талаар тархвар судлалын судалгаа маш цөөн хийгдсэн байдаг. Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээний нөхцөл байдал тааруу байгаад үндэслэн энэ сарын 6-ы өдөр (6-р сарын 6) Британи улсын Лондон хотод болсон EuroPerio 8 Их хурлын ажиллагааны үеэр энэ чиглэлийн дэлхийн шилдэг мэргэжилтнүүд хамтран International Association for Halitosis Research (IAHR) буюу Амны эвгүй үнэр судлалын Олон улсын Холбоо хэмээх байгууллагыг албан ёсоор байгууллаа.

Тус байгууллагын үндсэн зорилго нь амны эвгүй үнэр гаргах бүх төрлийн шалтгаануудыг хамарсан өргөн хүрээний шинэжлэх ухааны судалгаа явуулахад орших гэнэ.

“Амны эвгүй үнэр судлалын салбарт шинжлэх ухааны судалгаа мач чухал үр нөлөөтэй” гэж тус холбооны шинээр соногогдсон ерөнхийлөгч Dr. Edwin Winkel хэлж байна. “Амны эвгүй үнэр нь тулгамдсан асуудал байсар ирсэн ч бид энэ салбарт орсоноор судалгаа шинжилгээний үйл ажиллагааны идэвхжилийг үлэмж дээшлүүлж ингэснээрээ шүдний салбарын мэргэжилтнүүд болон анагаахын салыарын мэргэжилтнүүдэд зориулсан удирдамж боловсруулна. Бид зөвхөн олон нийтийн дунд энэ өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлээд зогсохгүй шүдний мэргэжилтнүүдийг энэ өвчнийг хэрхэн эмчилэх талаарх мэдээллээр хангах болно” гэж тэрээр нэмж тайлбарлалаа.

Бельги улсын KU Leuven University-ийн тулгуур эдийн өвчин судлалын тэнхмийн профессор Marc Quirynen-ий мэдээллээс авч үзвэл амны хөндийн эвгүй үнэрийн талаарх суурь ойлголтгүй иргэдийг оношлох, эмчилэх, зааж сургах үйл ажиллагаанд шүдний салбарын мэргэжилтнүүд одоогоор хамгийн их үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. ЕuroPerio Их Хурлын үеэр тавигдсан илтгэлүүдээс харвал амны эвгүй үнэрийн 10 тохиолдлын 9 нь хэлний өнгөр, тулгуур эд болон амны хөндийн бусад нөхцөл байдлаас шалтгаалдаг бол маш цөөн хэсэг нь хүний биеийн эрхтэн тогтолцооны өвчнүүдээс шалтгаалдаг байна.


Tag:амны эвгүй үнэр

Бусад мэдээлэл:






avatar