Teeth Whitening Scandal: Зарим салонууд хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн тунгаас 200 дахин хүчтэй бодисоор шүд цайруулж байсан нь илэрчээ
15-Jun-2015 426 0.0 0

Британи улс, Лондон: Шүдний салбарын мэргэжилтнүүдийн мэдээллийн дагуу зарим салонуудад гэнэтийн шалгалт хийхэд худалдааны стандартаас хэт давсан өндөр тун бүхий устөрөгчийн хэт ислээр шүд цайруулдаг болох нь тогтоогдсон байна.

Sunday Mirror сонины мэдээлж байгаагаар энэхүү гэнэтийн шалгалт нь 1тэрбум орчим фунт стерлинг эргэлддэг шүд цайоуулалтын энэ зах зээл дээр мэргэжилийн бус хүмүүс зөвхөн мөнгөний сонирхолоор хүний эрүүл мэндэд эрсдэл учруулан хэрхэн дураараа авирлаж байгааг илрүүлж өглөө гэсэн байна.

Британи улсын хувьд зөвхөн шүдний эмч, шүдний мэргэжилтнүүд хуулийн дагуу шүд цайруулалт хийх эрхтэй байдаг. Гэтэл үсчин, гоо сайхны салон, арьс гоо заслын эмнэлгүүдэд мэргэжлийн бус тусгай зөвшөөрөлгүй мянга мянган хүмүүс энэ үйл ажиллагааг явуулж байгаа нь тогтоогдсон байна.

Одоогийн байдлаар тэдгээрээс 40 байгууллагад хэт өндөр тунгаар цайруулах үйл ажиллагаа явуулж хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.

Худалдаанд буй шүд цайруулах материалын зарим нэг алдартай брэнд бүтээгдэхүүнүүд тухайлбал AW3 Teeth Whitening нь 23,8%-ийн устөрөгчийн хэт исэл агуулж байгаа нь Европын Холбооны зөвшөөрөгдсөн тунгаас даруй 238 дахин өндөр юм байна. Өөр нэг брэнд болох  Lovelite нь 0.216%-ийн хэт исэл агуулж байгаа нь зөвшөөрөгдсөн тунгаас 2 дахин өндөр төдийгүй уг бэлдмэл нь Европын Холбооны улсуудад ашиглахыг хориглосон sodium perborate нэгдлийг агуулдаг байна.

Европын Холбооны хуулиар бол шүдний эмнэлгээс гадуур гэрийн нөхцөлд ашиглаж болох шүд цайруулагчийн устөрөгчийн хэт ислийн тун 0,1%-аас ихгүй байх ёстой бөгөөд түүнээс их бол заавал шүдний эмнэлэгт, эмчийн хяналтан дор шүд цайруулах үйл ажиллагааг гүйцэтгэхээр тусгагдсан байдаг.

Британи улсын Худалдааны стандартын байгууллагын мэргэжилтэн Richard Knight “Гоо сайхны салонууд шүд цайруулах үйл ажиллагаа явуулж байгаа нь Британи улсын хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй” гэж анхааруулж байна.

Уг ажиллагааны хүрээнд стандарт зөрчсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан 40 компаний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг хураан авсан байна.

Mr. Knight “Энэ удаа бид зөвхөн үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлын төлөө эдгээр бүтээгдэхүүнүүдийг хураан авлаа. Цаашид эдгээр компаниуд өөрсдийн алдаа дутагдыг засаж сайжруулах боломж олгож байна” гэж энэ үйлдлээ тайлбарласан байна.

AW3 Teeth Whitening, Lovelite бүтээгдэхүүнүүдийн борлуулалтыг одоогоор зогсоогоод байна.


Tag:үйл явдал, шүд цайруулах

Бусад мэдээлэл:






avatar