Ceramic буюу Porcelain материалын тухай ойлголт
15-Jun-2015 0.0 0

Ceramics гэдэг нэр томьёо нь өөртөө маш олон төрлийн материалыг агуулсан материал судлал, урлаг, уран сайхны өргөн хүрээний ухагдахуун юм. Тэгвэл Dental ceramic гэсэн томьёоны дор шүдний салбарт ашиглагдаж буй шаазан болон шаазан төст бүх материалыг хамруулан ойлгодог. Авагддаг шүдэлбэрт ашигладаг ердийн шаазан хиймэл шүднээс авхуулаад орчин үеийн дан шаазан хүртэл бүх трөрлийн материалуудыг dental ceramic гэсэн ганцхан үгээр илэрхийлж болно.

Энэхүү нэр томьёолол нь уламжлал талаасаа хэлэхэд амар дөхөм учир шүдний эмч, салбарын мэргэжилтнүүд харилцан яриа болон өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөн ашиглах бөгөөд ceramic гэдэг нь металл болон хуванцар биш оптик шинж чанар өндөртэй шүдний өнгө үзэмжийг маш сайн гаргадаг нэгэн төрлийн материал гэсэн тогтсон төсөөлөл бий болсон байдаг.

Тэгвэл шүдний салбарт түгээмэл ceramic гэсэн нэршлийн зэрэгцээгээр шаазан материалыг porcelain гэж мөн нэрлэх нь бий. Монгол хэлний хувьд эдгээр хоёр материалыг ганц утгаар шаазан гэж хэлдэг тул агуулгын хувьд хольж солих асуудал их гардаг. Металл шаазан шүдэлбэр бэлтгэхэд ашиглагдаж буй шаазан материал нь Porcelain төрөлд хамаарах тул porcelain нь бидэнд илүү танил бөгөөд энэ удаагийн өгүүлэлд porcelain материалын тухай тайлбарлах болно.

Porcelain гэдэг нь ceramic материалын бүлэгт хамаарах бөгөөд гарал үүслийн хувьд нарийн цагаан шавар (kaolin),  кварц (quartz), жонш (feldspar) 3-ыг өндөр температурт хайлуулан гаргаж авсан нэг төрлийн шаазан материал юм.  

Porcelain нь шүдний салбарт 1800-аад оны дунд үед нэвтэрсэн боловч төдий л өргөн хүрээнд ашиглагддаж чадахгүй байсан шалтгаан нь түүний найрланад агуулагдах каолин бодисын гоо сайхны шаардлагад сөргөөр нөлөөлөх цэхэр цагаан  өнгө байсан байна. Тухайн үеийн шүдний материалаар ашиглаж байсан porcelain материал нь бусад материалуудаас тодорхой давуу талтай ч өнөө үеийн шаазанг бодвол опок өнгө нь хэт гэрэлтсэн цэхэр цагаан өнгөтэй байсныг судалгааны материалуудын ишлэлээс харж болно.

Porcelain-ы энэхүү дутагдалтай талыг 1838 онд Dr Elias Wildman найрлаган дахь жоншийн агууламжийг ихэсгэж каолиныг багасгах шинэ төрлийн томьёолол гарган авсанаар сайжруулж чадсан байна. Ингэснээр porcelain-ы тунгалаг чанар нэмэгдэж амьд шүдтэй илүү төстэй болсон байна.

Ийнхүү шаазангийн найрлаган дахь жоншийг агууламж өндөр болсоны улмаас metal-ceramic porcelain материалыг feldspathic porcelains эсвэл feldspathic glass гэсэн төрөлд хамруулах болсон. Yamamoto хэмээх судлаач metal-ceramic porcelain-ийг crystallized glass буюу талсжсан шиллэг материал гэсэн нэр томьёог оноож өгсөн нь орчин үеийн dental porcelain нь glass matrix болон complex crystalline phase-аас тогтдог болохыг илэрхийлж байна.

Орчин үеийн dental porcelain нь glass, ceramic, glass-ceramic-ийн нийлбэр эрлийз тогтцоос бүрдэж байна. Crystalline ceramic, glass ceramic бүрэлдэхүүн хэсгүүдийг шаазан нүүрэвчний материалуудын шиллэг байдлыг нэмэгдүүлэх бат бэх болгох зорилгоор нэмж өгдөг. Харин шаазангийн тунгалаг байдлыг дарж өгөх зарим төрлийн өнгө оруулах зорилгоор найрлаганд нь металлын оксидууд нэмдэг.

Түүхэн уламжлал талаасаа dental porcelain материалуудыг ангилахдаа түүний хайлах температурыг гол болгож high, medium, low fusing dental porcelain гэж ангилдаг. Энэхүү хайлах температурын зөрөөтэй байдлаасаа шалтгаалан porcelain материалуудын зориулалт нь өөр хоорондоо эрс ялгаатай байдаг.  

Үргэлжлэл бий


Tag:шаазан шүд, Porcelain, эмнэлзүйн практик, Ceramic

Бусад мэдээлэл:






avatar