Low fusing dental porcelain-ы хөгжлийн түүхийн талаар
15-Jun-2015 564 0.0 0

Шүдний шаазангийн үндсэн химийн найрлагыг 100 гаран жилийн турш сайжруулж боловсронгуй болгосны дүнд орчин үеийн шүдэлбэрийн технлогийн шаардлага хангах шаазангуудыг гарган авсан юм. Түүхэн хөгжлийн энэ хугацаанд low fusing dental ceramic-ууд нь өөр хоорондоо ялгаатай хоёр томоохон технологийн хөгжлийн суурь нь болж өгсөн бөгөөд үүний нэг нь metal-ceramic restoration нөгөө нь all-ceramic restoration юм.

Metal-ceramic restoration

Metal-ceramic restoration буюу металл шаазан шүдэлбэрийн технологийн он цагийн хэлхээг хөөж үзвэл 1838 онд Wildman шаазангийн найрлаган дахь каолины хэмжээг багасгаж жоншийн хэмжээг ихсэсгэж өгсөнөөр шаазангийн өнгө үзэмж эрс дээшилсэн үеийг энэ технологийн эхлэл үе гэж авч үздэг.

Үүний дараагийн томоохон үсрэлтийг Wildman-аас 100 жилийн дараа Dental Supply Company (Одоогийн Dentsply) хийсэн бөгөөд энэ нь вакуум орчинд шаазанг шатаах аргачлал байлаа. Агааргүй вакуум орчинд шаазанг шатаах нь шаазанд агаар нэвтрэлтийг зайлуулж өгсөнөөр шаазангийн тунгалаг байдал болон өнгө үзэмжид үсрэнгүй гэж болох дэвшил авчирсан юм. Харин шаазангийн хэврэг байдлыг хөнгөн цагааны (Хөнгөн цагааны оксид Al2O3) нэгдэл нэмж өгсөнөөр эрс сайжруулж технологийн ая даахаар болгосон байна.

Дараагийн дэвшлийг Brecker хийсэн бөгөөд тэрээр low fusing feldspathic porcelain нь алт суурьтай металлын гадаргууд маш сайн наалдалт (bonding) үүсгэдгийг олж илрүүлсэн байна. Энэхүү дэвшлийн дараа металл шаазангийн технологид олон нийт анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд шаазангийн сууриар ашиглах металлын нэр төрөл ч олширч эхэлсэн байна.

Үүний дараа Weainstein porcelain хэмээн патентлагдсан шаазангийн төрөл гарч ирсэн бөгөөд уг шаазангийн онцлог нь найрлаганд нь лейцитийн талст тодорхой хэмжээгээр нэмж өгсөнөөр feldspathic porcelain –ы дулаан тэлэлтийн коэфициент (coefficient of thermal expansion CTE) –ийг эрс багасгаж ингэснээр шаазан болон металлын хооронд тогтвортой бат бэх холбоо үүсгэх боломжийг хангаж өгсөн байна.

Орчин үеийн шүдний шаазангийн эцэг хэмээн үздэг Dr Charles H.Land шаазан болон металл бодисуудын хооронд ямар ч механик болон химийн холбоо үүсдэггүй гэж тунхаглаж үлдээснийг Dr S.Charles Brecker ийнхүү хөгжүүлэн шаазан металлын хооронд химийн холбоо үүсгэж чадсан байна.

All-ceramic restoration

Low fusing dental ceramic дээр үндэслэж хийгдсэн хоёрдахь томоохон хувьсгал нь all-ceramic технологийн хөгжил юм. Энэхүү технологийн хөгжилд “шаазангийн эцэг”  Dr Charles H.Land-ийн хувь нэмэр их боловч түүний дараагийн уг технологид үсрэнгүй дэвшлийг авч ирсэн хүн нь Dr John McLean юм.

Өнгөрсөн зууны 60-аад оны үед Land-ийн дэвшүүлсэн онолын үндэслэл дээр тулгуурлан McLean шүдний салбарт анх удаа aluminous porcelain буюу хөнгөн цагаан агуулсан шаазангийн шинэ төрлийг танилцуулсан юм. McLean найрлагынхаа 40-50%-д хөнгөн цагаан агуулсан тусгай зориулалтын “core” porcelain-ийг гарган авсан байна. Тэрээр найрлаганд нь хангалттай хэмжээний хөнгөн цагаан нэмж өгсөнөөр бат бэх төдийгүй дулаан тэлэлтийн коэфециент багатай шаазангийн суурь материал гарган авч болохыг олж илрүүлжээ. Уг core материалыг гадуур нь body porcelain-аар бүрж бүрээс гарган авах технологийн аргачлалыг боловсруулжээ. Үүнийг McLean’s aluminous porcelain jacket crown гэдгээр олон нийтэд хүрсэн байна.

Aluminous porcelain –ы Dentin болон Enamel материалуудын metal-cermic шаазангийн өрсөлдөгчөөсөө ялгарах онцлог нь түүний дулаан тэлэлтийн коэфициентийн бага чанар бөгөөд энэ чанараараа шаазан core материалтайгаа маш сайн зохицдог байна. Aluminous porcelain –ы CTE 6.5-8.5x10-6  бол ихэнх металл шаазан шүдэлбэрт ашиглагддаг металлуудын CTE 13.5-15.5x10-6 байдаг байна.   

Энэ бүгдээс нэгтгэн дүгнэж үзэхэд орчин үеийн металл шаазан технологийн шаазангууд буюу feldspathic porcelain –ууд нь каолинээс ангижирсан, хөнгөн цагаан нэмсэн, вакуум орчинд шатаалт хийдэг болсон, лейцит агуулсан нэгдлүүдийн эерэг үр нөлөө зэрэг технологийн үе дамжсан үсрэнгүй дэвшлүүдийн дараа 100 гаран жилийн хөгжлийн үр дүнд өнөөгийн өндөрлөгт хүрч ирж гоо сайхны болон технологийн өндөр шаардлагыг хангасан дээд зэргийн бүтээгдэхүүн болсон байна.    

 


Tag:Porcelain, эмнэлзүйн практик, Ceramic, хиймэл шүд

Бусад мэдээлэл:






avatar