Шаазангийн нунтагийн өнгөний шошго (color tags) гэж юу вэ?
15-Jun-2015 900 0.0 0

Зарим төрлийн шаазангийн брэндүүдийн нунтаг нь өөртөө  органик будагч бодисуудтай байдаг. Эдгээр нь уламжлал ёсоор бол dentin-ий нунтаг ягаавтар өнгөтэй enamel-ийн нунтаг цэнхэр өнгөтэй үйлдвэрлэгддэг. Органик будагч бодисууд нь шаазанг шатаах явцад дэгдэж өнгө нь арилж шаазан өөрийн өнгийг гаргадаг. Иймд эдгээр будагч бодсууд нь шаазангийн өнгийг өөрчилөх вий гэж санаа зовох шаардлагагүй юм.

Гэвч нэлээд олон нэртэй бэрэндүүдийн шаазангийн нунтагууд нь өөр хоорондоо ялгарах өнгөгүй dentin болон enamel нь адилхан цагаан өнгөтэй үйлдвэрлэгддэг. Эдгээр нунтагийг шингэнэтэй нь холиход энэ нь dentin энэ нь enamel гэж ялгах ямар ч ялгаа харагддаггүй. Гэвч эдгээр брэндүүд нь өөртөө нунтагтай хольж зуурч өнгийг нь ялгадаг төрөл бүрийн өнгөтэй өнгөний шошго (color tags) бүхий материал дагалдуулан худалдаалдаг. Эдгээр нь органик гаралтай хүнсний будгууд байх бөгөөд өнгөний өргөн хүрээний сонголттой байх тул шаазангийн давхаргын модификаци бүрийг өөр хооронд нь ялгаж tag-лах бүрэн боломжтой байдаг. Будагч бодсууд нь концентарци өндөртэй тул маш бага хийсэн ч тухайн өнгөө бүрэн гаргах чадвартай.

Иймд зарим шүдний техникчид өнгийн tag-уудыг бүрэн утгаар нь ашиглаж шаазангийн өнгийн сонголт хувилбар бүрээ тус бүрд нь өнгө алаглуулан tag-лаж ашиглах нь бий.

Өнгийн tag-ийг ашиглахдаа түүнийг тухайн шаазангийн нунтагт зааврын дагуу тунгаар тасдан аваад нэрмэл ус юм уу зориулалтын шингэнээр зуурдаг. Зуурагч шингэн нь нэрмэл ус биш зориулалтын шингэн байвал сайн. Учир нь түүнийг нэрмэл ус шиг тэр дор нь хуурайшуулах шаардлага байхгүй. Шаазангийн нунтаг болон өнгийн tag-ийг хэзээ ч крантны усаар зуурч болохгүй. Учир нь крантны усаар дамжин ирэх хүнд металлын давс болон бусад хог шороо, зэв зэрэг нь шаазангийн дотор нэвтэрч шатаалтын үед түүний өнгийг өөрчилөх өндөр эрсдэлтэй байдаг.


Tag:color tags, Porcelain, эмнэлзүйн практик

Бусад мэдээлэл:






avatar