Италийн Венец хотод Европын гажиг заслын нийгэмлэгийн чуулган эхэллээ
16-Jun-2015 0.0 0

VENICE, Italy: Өчигдөр Италийн Венец хотын  Venice Convention centre –д Европын гажиг заслын нийгэмлэг (European Orthodontic Society (EOS)-ийн 91 дэх удаагийн чуулган эхэллээ. Уг их хуралд 2000 гаран шүдний гажиг заслын мэргэжилтнүүд, судлаачид, залуу үе болон ахмад үеийн төлөөлөл хуран цуглаж Пүрэв гариг хүртэл шүдний гажиг залсын салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагын талаар өргөн хүрээний илтгэлүүд сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ.

Өчигдөр орой Palazzo del Casinò-д болсон их хурлын болон тоног төхөөрөмжийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд олон зуун мэргэжилтнүүд оролцсон байна. 18-р зууны үеийн Авсрийн цайзад зохиогдож буй үзэсгэлэнгийн заланд гажиг заслын салбарын олон улсын 80 гаран компаниуд сүүлийн үеийн материал технологиудаа дэлгэн үзүүлж байна.

Их хурлын шинжлэх ухааны хөтөлбөрт Герман, Итали, Их Британи, Америкийн дэлхийд нэртэй 11 илтгэгчид сонгон авсан онцлох сэдвүүдийн дагуу буюу шүдний гажиг заслын эрт болон хожуу үеийн эмчилгээ, шүдний гажиг заслын эмчилгээний шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах процесс, зөвтгөл, гажиг заслын эмчилгээний интеграци зэрэг сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгааны үр дүнгийн талаар илтгэл тавих гэнэ. Түүнчилэн шүдний гажиг заслын мэргэжилтнүүд гажиг үаслын эмчилгээний үед шүд авах шаардлагатай эсэх талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ.

Их хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.eos2015.org веб хуудаснаас авах боломжтой юм байна.


Tag:үйл явдал, конференц, шүдний гажиг засал

Бусад мэдээлэл:






avatar