EOS Их хурал дээр хоншоорын ясыг мэс засалгүйгээр хэрхэн өргөсгөх гажиг заслын аргачлалын талаар хэлэлцэж байна
17-Jun-2015 359 0.0 0

VENICE, Italy: European Orthodontic Society (EOS)-ийн жил бүр зохион байгуулагддаг конгресс нь шүдний гажиг заслын салбарт дэлхийн хэмжээнд чухал арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог бөгөөд тус салбарт гарч буй хамгийн сүүлийн үеийн трэнд чиг хандлагуудыг энэ хурал дээр хэлэлцдэг. Энэ удаа “integrated orthodontic care” сэдвийн хүрээнд уг арга хэмжээнд оролцогчид хоншоорыг мэс заслын оролцоогүйгээр мөн шүдний талаас учруулах ямар нэг сөрөг нөлөөгүйгээр хэрхэн үр дүнтэй татах аргачлалын талаар хэлэлцэж байна.

Хоншоорын төрөлхийн дутуу хөгжилтэй өвчтөнүүдийг ихэнхдээ surgically assisted maxillary expansion (SAME) аргачлалын тусламжтайгаар татаж өргөсгөдөг. Тэгвэл энэ удаагийн их хурал дээр Австрийн Graze Их сургуулийн гажиг заслын эмч Dr Heinz Winsauer хоншоорыг мэс засалгүйгээр түргэн хугацаанд өргөсгөх боломжтой bone-borne appliance-ийн судалгааны үр дүнгийн талаар танилцууллаа.

Winsauer эмч maxillary transversal deficit бүхий 33 залуу хүмүүсийн эмнэлзүйн тохиолдлуудад хийгдсэн эмчилгээний үр дүнг танилцуулсан байна. Оролцогчдыг 17–22 (12), 23–33 (11), and 34–57+ (10) гэсэн насны 3 бүлэгт хуваасан байна. Судалгаанд оролцогчидод гажиг заслын мини имплант суулгаж Tiger Dental-ийн бүтээгдэхүүн collar-retained orthodontic expander-аар таталт хийсэн байна.

Dr Heinz Winsauer-ийн үзэж байгаагаар ихэнх залуу насны бүлгийн хүмүүст заавал surgically assisted maxillary expansion (SAME) аргачлал хэрэглэх шаардагагүй гэнэ. Харин ахимаг насны бүлгийн хүмүүсийн зөвхөн 40%-д нь л SAME хэрэглэх шаардлагатай. Энэ бүгдээс харахад MERLIN plate, multicyclic protocol болон median assistance зэрэг нэмэлт эмчилгээний хувилбаруудыг хавсаран хэрэглэснээр surgically assisted maxillary expansion (SAME) аргачлалаас зайлсхийх боломжтой гэнэ.

Түүнчилэн энэхүү гэмтэл бага учруулагч (minimally invasive) эмчилгээний аргачлал нь шүдний зүгээс учруулах сөрөг нөлөөг арилгах боломжтой, амархан авагддаг болон эргэж бонд хийх боломжтой, сэлгээ хийх боломжтой зэрэг олон давуу талуудтай юм байна.

Энэхүү судалгаа нь “Pure bone-borne palatal expander anchored on orthodontic mini-implants Micro-4 or Micro-6 Expander” гарчигтайгаар Journal of Stomatology-ийн 1-р сарын дугаарт хэвлэгдсэн гэнэ.


Tag:үйл явдал, шүдний гажиг засал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar