Colgate фирм шинэ бүтээгдэхүүнийхээ нүүр царайгаар Энэтхэгийн Bollywood-ын од, дэлхийн мисс Priyanka Chopra-г сонголоо
18-Jun-2015 0.0 0

MUMBAI, India: Амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүний дэлхийн шилдэг үйлдвэрлэгч  Colgate-Palmolive (India) шүдний тулгуур эдийн өвчинтэй тэмцэхэд зориулж гаргасан Colgate Active Salt Neem шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Бүтээгдэхүүний нээлтийн ажиллагааны үеэр Colgate-Palmolive корпорацийн зүгээс Энэтхэгийн Bollywood-ын од Дэлхийн мисс өргөмжлөлт Priyanka Chopra-г бүтээгдэхүүнийхээ шинэ нүүр царай болгон Colgate-ийн элч төлөөлөгчөөр томилох гэрээг байгуулаа.

Энэтхэг улсын хүм амын дийлэнх хэсэг (95%) нь буйлны үрэвсэлийн тодорхой хэмжээний шинж тэмдэгтэй гэнэ. Тулгуур эдийн өвчин гэдэг нь буйл болон шүдний ормын орчимын эдүүдийг хамарсан үрэвсэлт өвчин бөгөөд хүндрэлийн улмаас шүд хөдөлгөөнд орж унах аюулд хүргэдэг.

Colgate –ийн гаргаж буй шүдний оо нь давс болон ним модны найрлагатай бөгөөд энэхүү хоёр найрлага нь хоёул үрэвслийн эсрэг болон ариутгах үйлчилгээтэй тул буйлыг тулгуур эдийн өвчинд нэрвэгдэхээс хамгаалах гэнэ.

“Colgate Active Salt Neem нь энэтхэгийн нийм ургамлыг ашиглан амны хөндийн арчилгааг хийдэг уламжлалт эмчилгээний технологи дээр суурилсан тул уламжлал болон шинэ үеийн технологийн дэвшлийг хослуулсан бүтээгдэхүүн юм” гэж  Colgate-Palmolive (India)-ын Маркетинг хариуцсан дэд Ерөнхийлөгч Eric Jumbert хэлж байна.

Энэтхэгийн мисс Priyanka Chopra-г бүтээгдэхүүний нүүр царайгаар сонгосон талаар тэрээр “Бид Энэтхэг улс төдийгүй дэлхийн хэмжээний судер од Priyanka Chopra-г бүтээгдэхүүнийхээ нүүр царай элч төлөөлөгчөөр сонгосон маань манай брэндийн утга агуулгад бүрэн дүүрэн нийцэж байгаа гэж үзэж байна” гэж тэрээр хэлсэн байна.

Харин Болливудын од Priyanka Chopra  “ Орчин үеийн дэлхий ертөнц бидэнд зарим нэг амьдралын хэв маягийг тулгаж байгаагийн хувьд биеийн эрүүл мэндийн асуудал маш чухал зүйл болж хувирч байна. Энэ чухал асуудал дотор ихэнхдээ үл ойшоодог зүйл бол амны хөндийн эрүүл мэнд юм. Colgate фирмийн хувьд энэ чиглэлээр хийж буй шинэ алхам нь энэтхэгийн нийм ургамлын сайн талыг шингээж өгсөн бүтээгдэхүүн гаргаж байгаа явдал юм. Үүнийг шийдэж өгсөнөөр амны хөндийн эрүүл ахуйг сахих их хялбар дөхөм болж өгч байна. Colgate зэрэг дэлхийн алдартай фирм бидний уламжлалт байгалийн гаралтай нийм бүтээгдэхүүний аргачлалыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь бидний хувьд ялалт бөгөөд олон нийтийн хувьд амны хөндийн өдөр тутмын арчилгаанд хамгийн зөв, сайн сонголт байх болно гэж бодож байна” гэж хэллээ.


Tag:үйл явдал, амны эрүүл ахуй, colgate-palmolive

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar