Шүдээ хамаагүй авхуулах нь зүрх судасны өвчин, чихрийн шижин үүсэх магадлалыг нэмэгдүүлж үхэлд ч хүргэж болзошгүй болохыг тогтоолоо
18-Jun-2015 0.0 0

HELSINKI, Finland: Helsinki Их Сургуулийн судлаачид шүдгүйдэл болон зүрс судасны өвчлөл, чихрийн шижин, үхэл зэрэгт тодорхой хамаарал байгааг илрүүллээ. Судлаачдын үзэж байгаагаар тодорхой тооны шүдээ авхуулсан байгаа нь анагаах ухаан ерөнхий мэргэжлийн эмч нарт тухайн хүн архаг өвчлөлийн эрдэлд байгааг илэрхийлэх индикатор болох боломжтой гэнэ.

Хельинкийн Их Сургуулийн судлаачид Эрүүл Мэнд, Нийгмийн хамгааллын үндэсний Институттэй хамтран 25-75 насны 8446 өвчтөний эмнэлзүйн мэдээллийг түүвэрлэн шүдгүйдэл болон зүрх судасны өвчний хүндрэл, чихрийн шижин болон бүх төрлийн шалтгаантай үхэлд хүрсэн тохиолдлуудын хооронд хамаарал байгаа эсэхийг судалсан байна. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь National FINRISK 1997 судалгааны материал бөгөөд Финланд улсын хувьд 1972 оноос эхлэн 5 жил тутам үндэсний хэмжээний томоохон судалгаа явуулж архаг өвчнүүдийн эрсдэлт хүчин зүйлүүдийг тандан үнэлгээ өгдөг юм байна.

Шүдний төлөв байдлыг тусгайлан бэлтгэсэн сувилагчдаар амны хөндийн үзлэг явуулж бэлтгэсэн асуултын дагуу асуумж авсан байна. Харин зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, үхлийн мэдээллийг үндэсний мэдээллийн сангаас 13 жилээр нөхөн хөөж цуглуулсан байна.

Судалгааны үр дүнгээс харахад 5-аас дээш шүд авхуулсан хүнд зүрх судасны өвчлөлд өртөх магадлал өндөр болдог байна. Tweet: 9-өөс дээш шүд авхуулсан үед зүрх судасны өвчлөл (51%) чихрийн шижин (31%) үхэл (37%) улам ихсэж байна.Бүрэн шүдгүйдлийн үед эдгээр эрсдэл 40-68% болтол өссөн байна.

Судлаачдын багийн ахлагч   John Liljestrand-ийн мэдээллээр бол шүдээ авхуулах нь дээрх өвчлөлүүдэд өртөх эрсдлээ хэмэгдүүлж байгааг илтгэх гэнэ. Түүнчилэн авхуулсан шүднээс нь хамааруулан анагаахын ерөнхий мэргэжлийн эмч нар тухайн хүний архаг өвчний өвөрмөц факторуудыг илрүүлэх боломжтой гэнэ.

Өнөө үед дэлхийн хэмжээгээр зүрх судасны өвчилөл, чихрийн шижин нь өвчтөнийг үхэлд хүргэх гол шалтгаануудын нэгт тооцогдож байна.  Эдгээр өвчлөлүүд нь амны хөндийн өвчин эмгэг, шүдний холбоос эдийн үрэвсэлтэй холбоотой болох нь нэгэнт тогтоогдсон бөгөөд холбоосын үрэвсэл нь дунд болон ахимаг насны хүмүүсийн шүдгүйдэлд өртөх томоохон шалтгаануудын нэг юм.

Энэхүү судалгаа нь “Missing Teeth Predict Incident Cardiovascular Events, Diabetes, and Death” гарчигтайгаар Journal of Dental Research сэтгүүлийн 5-р сарын 19 дугаарт онлайнаар нийтлэгдсэн байна.


Tag:шүд авхуулах, тулгуур эдийн өвчин, судалгааны тойм, чихрийн шижин

Бусад мэдээлэл:






avatar