Шүдний имплант эмчилгээ нь эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дараа үеийн амьдралын чанарыг дээшлүүлдэг
19-Jun-2015 735 0.0 0

CLEVELAND, USA: Эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа үед ясны сийрэгжилтийн улмаас шүдгүйдэлд өртөх өндөр эрсдэлтэй байдаг. Case Western Reserve University-ийн Шүдний сургуулийн судлаачид шүдгүйдлийг нөхөн сэргээх эмчилгээ нь эмэгтэйчүүдийн ажил төрөл болон нийгмийн амьдралд хэрхэн нөлөөж байгаа талаар судалгаа явуулсан байна. Энэхүү судалгааны зорилго нь шүдний имплант эмчилгээ нь ясны сийрэгжилт бүхий эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг дээшлүүлж чадаж байгаа эсэхийг олж илрүүлэх байсан гэнэ.

Шүдгүйдлийн эмчилгээний дараа амьдралын чанарын чиглэлээр хийгдэж буй анхны сулдалгаануудын нэг болохын хувьд ясны сийрэгжилт бүхий эмэгтэйчүүдэд эмчилгээний үр дүн хэрхэн нөлөөлж байгаад анхаарлаа голчлон хандуулжээ.

Судалгаанд нийт 237 эмэгтэйчүүд хамрагдсан бөгөөд шүдгүйдлийг нөхөн сэргээх эмчилгээний дараах сэтгэл ханамжийн байдал нь ажил амьдрал болон нийгэмд эзлэх байр суурьт нь хэрхэн нөлөөлж байгааг судалж үзжээ. Судалгааны 23 асуулт бүхий асуумж нь ажил эрхлэлт, эрүүл мэнд, сэтгэл санааны байдал түүнчилэн бэлгийн ажлын талаарх сэтгэл ханамжийн асуудлуудыг хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг Case/Cleveland Clinic Postmenopausal Wellness Collaboration-ы ясны сийрэгжилт бүхий 900 эмэгтэйн мэдээллээс сонгон түүвэрлэн авсан байна.

Судалгаанд агта араа шүдийг үл харгалзан нэг болон түүнээс дээш шүдээ авхуулсан эмэгтэйчүүдийг хамруулсан байна. Ингэхдээ авхуулсан шүдээ имплантаар сэргээсэн (64 эмэгтэй), авхуулсан шүдээ авагддаггүй шүдэлбэрээр сэргээсэн (60), авхуулсан шүдээ авагддаг шүдэлбэрээр сэргээсэн (47), авхуулсан шүдэндээ ямар ч нөхөн сэргээх эмчилгээ хийлгээгүй (66) гэж ангилсан байна.

Судалгааны үр дүнгээс харахад имплантаар нөхөн сэргээсэн өвчтөнүүд амьдралдаа маш их сэтгэл хангалуун байлаа гэж судалгаачдын нэг Christine DeBaz хэлж байна. Тэрээр судалгаанд оролцогчидтой бүгдэнтэй нь ярилцлага хийж дүгнэлт өгсөн байна.

Авагддаггүй шүдэлбэрээр нөхөн сэргээсэн өвчтөнүүдийн сэтгэл ханамж имплантын дараа орж байсан бол дараа нь авагддаг шүдэлбэр тэгээд шүдээ огт хийлгээгүй хүмүүс гэсэн дараалалтай байсан байна.

Имплантаар нөхөн сэргээсэн өвчтөнүүдийн сэтгэлзүйн болон бэлгийн ажлын ханамж маш өндөр гэж үнэлэгдсэн бол шүдээ хийлгээгүй хүмүүсийнх энэ чиглэлд хамгийн дор үзүүлэлттэй байсан гэнэ.

Шүдний тусламж үйлчилгээ өвчтөн төвтэй байдлаар хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед өвчтөний гоо сайхны чиглэлээр хүсэж буй хүсэлт нь тухай шүдэлбэрийн зажлах үйл гүйцэтгэх, эдэлгээний чадвартай нэгэн адил чухал зүйл болж байна гэж Christine DeBaz хэллээ.

Энэхүү судалгаа нь "Dental Implant Supported Restorations Improve Quality of Life in Osteoporotic Women," гарчигтайгаар International Journal of Dentistry-ийн 5-р сарын 14 өдрийн дугаарт онлайнаар нийтлэгдсэн байна.

 


Tag:насжилт ба шүд, судалгааны тойм, шүдний имплант

Бусад мэдээлэл:






avatar