Ярилцлага- Dr. Marius Steigmann “Имплантын салбарт өнөөдөр тулгамдаж байгаа гол асуудал нь түүний хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх арга зам юм”
19-Jun-2015 0.0 0

Dr. Marius Steigmann нь  имплантын салбарын хамгийн нэр хүндтэй холбоо болох International Congress of Oral Implantologists (ICOI) байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, "Steigmann Institute" үүсгэн байгуулагч, захирал, имплантын салбарын нэртэй лекторуудын нэг юм.

 

Dr. Steigmann та бол имплант судлал болон эстетикийн чиглэлээр хамгийн нэрхүндтэй лекторуудын нэг. Таныг амжилтанд хүргэсэн гол хүчин зүйл чинь яг юу юм бол?

Миний амжилтын үндэс бол олон жилийн өмнөөс миний олж харсан зөөлөн эдийн чиглэл юм. Имплант анх эхлэн хөгжиж байсан үедээ зөвхөн түүний үйл ажиллагааны чадамж болон орчны ясны эдэд л анхаарлаа хандуулаад зөөлөн эдийн асудлуудад нэг их анхаарал хандуулдаггүй гоо зүйн асуудал тийм ч чухал биш байлаа. Гэтэл өнөөдөр имплантын салбар тулгарч буй гоо сайхны асуудлууд нь ихэнхдээ зөөлөн эдийн эдгэрэлтийн үр дүнгээс шууд хамаарч байна.

Америкийн Имплантын Академийн мэдээллээс харахад АНУ-ын хэмжээнд имплант хийлгэсэн өвчтөнүүдийн тоо 3 сая хүрч энэ тоо цаашил жил тутам 500 000-аар нэмэгдэх төлөвтэй байна. Имплантын яг одоогийн концепц юу байна. Ямар чиглэлд хөгжиж байна вэ?

Имплант судлал нь анх хөгжлийн эхлэл тавихдаа зөвхөн авагддаг шүдэлбэрийн тулгуур бэхэлгээ байдлаар эхлээд дараа нь бүрэн хэмжээний нөхөн сэргээлтрүү чиглэсэн. Гэтэл өнөөгийн байдлаар имплантыг хэсгийн шүдгүйдлийн нөхөн сэргээлтэнд илүү их ашиглаж байна. Ганц нэг шүд байхгүй үед хамгийн зөв эмчилгээний хувилбар нь имплант юм. Иймд энэ шаардлагаас үүдээд яс болон зөөлөн эдийн нөхөн сэргээлтийг зөв хийж шүдийг бусдаас нь ялгарахгүй төрөлхийн мэт харагдуулах асуудал урган гарч байна.

Имплантын салбарт тулгамдаж буй гол асуудлууд өнөөдөр юу байна.

Имплантын салбарт өнөөдөр тулгамдаж буй гол асуудал нь түүний хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэх арга зам буюу management of complications юм. Одоогийн байдлаар хоёр өөр төрлийн тулгамдсан асуудал байна. Нэг нь имплантын орчны эдийн халдварын улмаас үүсэж буй периимплантит буюу имплантын үрэвсэл нөгөө нь зөөлөн эдийн хатингаршилтай холбогдон гарч буй гоо сайхны асуудлууд. Эдгээр асуудлууд нь имплантын салбарын хувьд харьцангуй шинэ зүйл учир одоогоор эдгээрийг шийдвэрлэх урьдчилан таамаглаж болох эмчилгээний арга зам хараахан алга байна.

Та өөрийн туршлага дээр үндэслэн харахад имплант судлалын ирээдүй хэрхэн харагдаж байна вэ?

Миний харж байгаагаар бид эмчилгээний зарчимуудаа улам нягт нямбай болгож сайжруулах арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Энэ салбарт дахь сэтгэлийн хөөрөл дарагдаж намжиж байна. Бид өвчтөн болгоны онцлогт тохируулан эмчилгээний боломжийг сайжруулж байна. Энэ маань эмчилгээний үр дүнгийн талаар урьдчилан таамаглах боломжийг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Ирээдүйд имплант судлалын салбар боловсролын асуудал дээр илүү их анхаарах хэрэгтэй байна.

Та өнөөгийн шүдний боловсрол олгох тогтолцоог хэрхэн харж байна вэ? Хамгийн гол зорилт нь юу байх ёстой вэ?

Шүдний салбарын боловсрол олгох тогтолцоо өнөөгийн байдлаар орон орноосоо шалтгаалан өөр хоорондоо ялгаатай байна. Зарим улс орнууд имплантын салбарт ажиллахын тулд заавал тусгай сургалт дүүргэсэн лицензтэй байхыг шаарддаг бол зарим улс орнуудад ерөнхий мэргэжлийн шүдний эмч имплант суулгах боломжтой байна. Имплант судлалын салбарт сургалтын гол зорилго нь энэ чиглэлээр ажиллаж буй эмч мэргэжилтнүүдэд имплант суулгах ажилбарын бүх талын концепцийг бүрэн дүүрэн ухамсарлуулж ойлгуулах шаардлагатай. Иймд имплант суулгах гэжл байгаа бол мэс засал, ясны эдийн нөхөн сэргээлт, зөөлөн эдийн мэс ажилбар, согог заслын эмчилгээ гээд бүх талын мэдлэг чадварыг эзэмших ёстой.


Tag:Ярилцлага, шүдний имплант

Бусад мэдээлэл:






avatar