Лондон хотод The World Federation of Orthodontists-ын 8-р Их хурал болно
22-Jun-2015 0.0 0

LONDON, UK: The International Orthodontic Congress (IOC) нь 5 жилд нэг удаа болдог шүдний гажиг заслын салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэг бөгөөд уг хуралд 10 000 гаран шүдний гажиг засалчид болон шүдний мэргэжилтнүүд цуглаж мэдлэг туршлагаа өргөн хүрээнд хуваалцдаг. World Federation of Orthodontists (WFO) болон Британийн гажиг заслын нийгэмлэг хэмээх шүдний гажиг заслын салбарын хамгийн томд тооцогдох хоёр байгууллага хамтран 8 дахь удаагийн The International Orthodontic Congress (IOC)-ийг Их Британи улсын нийслэл Лондон хотод 9-р сарын 27-30 хооронд зохион байгуулах гэж байна.

Одоогийн байдлаар 4000 гаран мэргэжилтнүүд оролцох мэдүүлгээ өгөөд байгаа гэнэ. Зохион байгуулагчид үүнээс гадна ахиад 7000 хүн оролцоно гэж төлөвлөж байна.

Их хурал 9-р сарын 27-30 өдрүүдэд Лондон хотын ExCeL London Exhibition and Congress Centre-д болно. World Federation of Orthodontists (WFO) хурлын зохион байгуулалтыг хариуцаж байгаа бөгөөд шүдний гажиг заслын мэргэжилтнүүд, шүдний эмч, техникч, эрүүл ахуйч нарт зориулсан шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг тус тусд нь зохион байгуулна. Энэ их хуралд дэлхийд нэртэй 19 илтгэгч илтгэл тавихаар хэдий нь хөтөлбөрт тусгагдаад байна.

Их хурал ерөнхийдөө Англи хэл дээр явагдах боловч зарим секц хурлуудад гадаад хэл дээр синхрон орчуулга хийгдэх гэнэ.

Шинжлэх ухааны хөтөлбөрүүдийн зэрэгцээгээр их хуралд оролцогчид үзэсгэлэнгийн танхимаар зочилж шүдний гажиг заслын салбарын хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшилтэй танилцах боломжтой.

Хурлын дараа оройн цагаар нэлээд олон төрлийн арга хэмжээнүүдэд оролцож өөрийгөө хөгжөөн баясгах боломжтой бөгөөд Madame Tussauds-ийн алдарт лавай баримлуудын музей үзэх,  Old Billingsgate-ийн Гала хүлээн авалтанд оролцох тасалбаруудаа их хуралд бүртгүүлэхдээ шууд авах боломжтой гэнэ.

 WFO 5 жилд нэг удаа болдог хурлын энэ удаагийн болох газрыг Лондон хотоор сонгон авсан нь тус хотын баялаг их түүх, үзмэр, түүхийн дурсгалт зүйлс гэнэ.

Тус их хуралд оролцох хүсэлтэй бол www.wfo2015london.org сайтаар онлайн бүртгүүлж болохоос гадна 9-р сарын 27 өдөр on-site бүртгэл хийлгэх боломжтой гэнэ.

 World Federation of Orthodontists (WFO) тухай товчхон

Дэлхийн Гажиг заслчдын Холбоо буюу World Federation of Orthodontists (WFO) –г 1995 онд АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод болсон 4 дэх удаагийн Их хурал дээр дэлхийн 62 улсын 69 байгууллагын оролцоотойгоор байгуулсан юм байна. Одоогийн байдлаар тус холбооны гишүүнчилэл дор дэлхийн 106 орны 106 байгууллага нэгдэн орсон бөгөөд нийт 6800 шүдний гажиг заслын мэргэжилтнүүд WFO fellows болсон байна. Тус байгууллагын зорилго нь шүдний гажиг заслын салбарын шинжлэх ухаан болон технологийн хөгжил дэвшлийг дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд оршино гэжээ.

 

 


Tag:шүдний гажиг засал, конференц, үйл явдал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar