Судлаачид шүдний бат бөх чанарыг бүрдүүлдэг тугалмайн дотоод бүтцийн талаар шинэ нээлт хийлээ.
24-Jun-2015 2.5 0

BERLIN, Germany: Амны хөндийн зүгээс ирэх их хэмжээний ачааллыг дааж оршин байж чаддагаараа хүний шүд нь маш бат бөх оргаинк материалуудын нэг юм. Гэхдээ өнөөг хүртэл шүдний тугалмайн эд хэрхэн тэр их хэмжээний хүчийг тэсвэрлэн цууралт, эвдрэл үүсгэлгүй байж чаддаг нь тийм ч тодорхой бус байсан юм. Олон салбарыг хамарсан судлаачдын баг шүдний тугалмайн эдийн бүтцийг судлаж үзээд түүний цуурлыг тархаадаггүй, бат бөх шинж чанар нь түүний дотор агуулагдах эрдэслэг ширхэгүүдийн дотоод шахалтын хүчнээс шалтгаалдаг болохыг илрүүлсэн байна. Энэхүү шинэ нээлт нь шүд нөхөн сэргээх материалын технологид шинэ боломж нээж өгч байгаа гэнэ.

Инженерүүд тусгай техникийн шаардлагаар материалын бат бөх чанарыг дээшлүүлэхийн тулд материалын дотоод шахалтын технологийг ашигладаг. Өнөө үед энэ нь материалын технологид гарсан шинэ үеийн хувьсгалаар тооцогддог боловч бидний шүд энэ технологийг угаасаа ашигладаг болох нь тогтоогдлоо. Хүний шүд нь биеийн ястай адил биш эсүүд нь салангид орших бүтэцтэй тул гэмтлийн дараа өөрийгөө нөхөн сэргээх чадваргүй байдаг. Эдгээр тус тусдаа багцдагдсан тугалмайн ширхэгүүд нь нано хэмжээтэй эрдсийн жижиг хэсгүүдээс бүрддэг. Эдгээр нано хэмжээтэй эрдсийн хэсгүүд нь коллеген ширхэгүүдэд шигж түүний тусламжтайгаар өөр хоорондоо нягт холбогддог. Эдгээр коллаген ширхэгүүд нь шүдний тэсвэрт чанарыг бүрдүүлдэг. Энэ хүртэл ойлгомжтой байсан ч тугалмайн цуурлыг хэрхэн зогсоох арга мехнизм нь төдийлөн ойлгомжгүй хэвээр байсан юм.

Тэгвэл саяхан Германы Берлин хотын Charité –Их Сургуулийн the Julius Wolff Институтын судлаачид гадаадын болон дотоодын бусад энэ чиглэлийн судлаачидтай хамтран шүдний био бүтцийг нарийвчилан судалсан байна. Тэд Helmholtz-Zentrum Berlin дээр the BESSY II synchrotron radiation source ашиглан бичил цацрагаар шахалтын хүчний туршилт хийж нано бичил хэсгүүдийн ориентацийг Grenoble дахь European Synchrotron Radiation Facility-ийн нано зургийн факультетэд анализ хийж үзсэн гэнэ.

Шүдний бүтцийг бүрдүүлэгч коллаген ширхэгүүд агшихад нано бичил хэгүүдийн хооронд их хэмжээний шахалтын хүч үүсгэж байгааг судлаачид олж илрүүлсэн байна.

“Энэхүү шахалтын хүч нь тугалмайд цуурал үүсхэхээс сэргийлэхийн зэрэгцээ энэ хүчний улмаас тугалмайд үүссэн цуурал тийм амар цааш даамжирах боломжгүй болохыг олж илрүүлсэн” гэж Julius Wolff Институтын судлаач Dr Paul Zaslansky тайлбарлаж байна.

“Түүнчилэн энэхүү нано жижиг хэсгүүд болон коллаген ширхэгүүдийн хоорондын шахалтын хүчний тэнцвэрт байдал нь тухайн шүд амны хөндийд хэр удаан хугацаанд оршин байх эсэхийг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй гэж бид үзэж байгаа” гэж Charité-ийн судлаач Jean-Baptiste Forien хэлж байна.

Энэхүү судалгааны үр дүн нь шүд нөхөн сэргээх материалууд яагаад амьд шүд шиг тийм бат бөх байдаггүйг тайлбарлах боломж олгож байна. Учир нь шүд нөхөн сэргээх эдгээр материалуудад амьд шүдэнд байдаг шиг тийм шахалтын хүч дутагдаж байгаад оршино.

“Бидний судалгааны ажил нь шүд нөхөн сэргээх шаазан материалын шинэ төрлийн бүтэц хөгжүүлэхэд сэдэл болж өгч болох юм” гэж Dr Paul Zaslansky найдаж байгаа гэнэ.

Энэхүү судалгаа нь “Compressive residual strains in mineral nanoparticles as a possible origin of enhanced crack resistance in human tooth dentin” гарчигтайгаар the Nano Letters journal-ын 5-р сарын 26-ы дугаарт нийтлэгдсэн байна.

 


Tag:судалгааны тойм, шүдний бүтэц

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar