Австралийн Мельбурны Их Сургуулийн мэс засалчид 3D хэвлэгч ашиглан бүтээсэн хамгийн анхны эрүү чамархайн үеийг суулгалаа
24-Jun-2015 0.0 0

MELBOURNE, Australia: Мельбурны Их Сургуулийн эрүү нүүрний мэс заслчид анагаахын ухааны инженерүүдтэй хамтын ажиллагааны дүнд эрүүний ясны төрөлхийн гаж хөгжил бүхий нэгэн залууд эрүү чамархайн үений имплант суулгах мэс ажилбар гүйцэтгэлээ. Энэ нь 3D хэвлэгч төхөөрөмж ашиглан тухайн хүнд зориулан бэлтгэсэн хамгийн анхны эрүү чамархайн үе юм.

Энэ мэс ажилбарыг хийлгэсэн өвчтөн  Richard Stratton нь эрүүний үений condylar aplasia-тай төрсөн бөгөөд энэ эмгэг нь нас ахих тусам улам их даамжирч хөгжсөөр байсан байна. Тэрээр үүний улмаас эрүү чамархайн үе тайруулах мэс засал хийлгэсэн бөгөөд улмаар үүнээс шалтгаалан эрүүний ясны зүүн талын хөгжил зогсож нүүрний тэгш хэм тэрчиглэлд алдагдан эрүү нь илт муруй харагдах болсон байна. Эмгэг өөрчилөлт эрүүний үений хөдөлгөөнд нөлөөлж үүний улмаас зажлах үйл болон нүүрний гадна төрхийн алдагдал үүсчээ.

 Одоогоор Richard Stratton-ы эрүү чамархайн үеийг титан протезоор нөхөн сэргээгээд байна. Энэхүү эрүү чамархайн үеийг 3D Medical  хэмээх Австралийн эрүүл мэндийн салбарын технологийн ханган нийлүүлэгч шилдэг компанитай хамтын ажиллагааны хүрээнд хамгийн сүүлийн үеийн 3D хэвлэгч төхөөрөмж ашиглан бүтээсэн гэнэ.

Их Сургуулийн судлаачдын мэдээлж байгаагаар хиймэл үений биомеханикийн болон клиникийн үр дүн ихээхэн итгэл найдвар төрүүлэхүйц байгаа гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү технологи нь шинэ төрлийн өндөр технологийн имплант бүтээгдэхүүний судалгаа болон үйлдвэрлэлийн процесст эерэг үр дүн үзүүлэх гэнэ.   


Tag:үйл явдал, эрүүний үений эмгэг

Бусад мэдээлэл:






avatar