Шүднээс шалтгаалсан сэтгэл түгшилийн эмгэг нь хүний биеийн эрүүл мэнд болон нийгмийн байрь суурьт сөргөөр нөлөөлдөг
25-Jun-2015 0.0 0

GOTHENBURG, Sweden: Шүднээс шалтгаалсан сэтгэл түгшил бүхий хүмүүс нь аажимдаа түүнээсээ шалтгаалсан амны хөндийн эрүүл мэндийн алдагдал улмаар түүний шалтгаан болсон нийгмээс тусгаарлагдах, сэтгэлийн дарамтанд орох зэргээр тасралтгүй бие биенээсээ хамааран үргэлжилэх “чөтгөрийн” тойрогт унадаг. Шүдний эмнэлгээс айх сэтгэцийн тулгамдсан асуудал бүхий хүмүүст туслах зорилгоор Готенбургийн Их Сургуулийн Sahlgrenska Academy-ийн судлаачид сэтгэлзүйн хүчин зүйлүүд, тэдгээрийнг эмчилэх аргачлалын тухай судалгаа хийсэн байна.

Судалгааны зорилго нь шүднээс шалтгаалсан сэтгэл түгшил (Dental anxiety), сэтгэлзүйн хүчин зүйлс, амны хөндийн эрүүл мэнд, амны хөндийн эрүүл мэндээс шалтгаалсан насанд хүрэгчдийн амьдралын чанарын хооронд уялдаа хамаарал байгаа эсэхийг илрүүлэх байсан байна. Түүнчилэн cognitive behavioural therapy (CBT) эмчилгээ нь шүднээс шалтгаалах түгшүүртэй өвчтөнүүдэд хэрхэн нөлөөлж буйг судалсан байна.

Судалгаа нь Швед улсад явагдсан үндэсний хэмжээний тандалт судалгаануудын материал дээр үндэслэсэн бөгөөд шүднээс шалтгаалсан сэтгэл түгшлийн хам шинжийн талаар хийгдсэн 2 төрлийн cross-sectional судалгаа, энэ чиглэлээр хийгдсэн бусад төрлийн meta-analysis-уудыг ашиглаж нийт 3500 өвчтөнийг хамруулан хийгдсэн байна.

Судалгааны явцад шүднээс шалтгаалсан сэтгэл түгшил нь ихэнхдээ шүдний тусламж үйлчилгээнээс зайлсхийсний улмаас амны хөндийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж улмаар тухайн хүний амьдралын чанарт муу нөлөө үзүүлж байгаа нь тодорхой болжээ.  Dr Viktor Carlsson “Шүдний түгшил бүхий хүмүүс нь сэтгэлзүйн асуудлаасаа болж түүнээс гарч болошгүй “чөтгөрийн”тойрогт унаж ихгэснээрээ шүдний тусламж үйлчилгээнээс зайлсхийж эхэлдэг” гэж үзэж байна. “Ийнхүү чөтгөрийн тойрогт унаснаараа бусдаас ичих, нийгмээс тусгаарлагдах асуудлууд үүсдэг” гэжээ.

Судалгаагаар мөн шүднээс шалтгаалах сэтгэлийн зовиуртай хүмүүс нь мөн өөрийн ам, шүд, нүүрний гадна төрхөндөө үргэлж сэтгэл хангалуун бус байдаг байна. Нүүр амны гоо сайхны хангалтгүй байдал нь аажимдаа хүний сэтгэлзүйн төлөв болон амны хөндийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Түүнчилэн нэг сонирхолтой асуудал гарч ирсэн нь анхаарлын дутмагшил, дэггүйтлийн хамшинж (attention-deficit/hyperactivity disorder (ADHD) болон шүднээс шалтгаалсан сэтгэлийн зовиурын хооронд тодорхой хамаарал байгааг илрүүлсэн байна. “Анхаарал дутмагшил дэггүйтлийн хамшинжид өртөж байсан гэж мэдүүлэг өгсөн өвчтөнүүдийн дунд шүднээс шалтгаалах сэтгэл түгшлийн эмгэгтэй хүмүүсийн эзлэх хувь өндөр байсан” гэж Dr Viktor Carlsson хэлж байна.

Cognitive behavioural therapy (CBT) эмчилгээний асуудлын хувьд уг эмчилгээг хийлгэсний дараах нэг болон хоёр жилийн байдлыг судлаж үзэхэд эмчилгээ хийлгэсний дараа шүднээс шалтгаалах сэтгэл түгшил маш сайн буурч байгаа болох нь ажиглагдсан байна.

 Carlsson эмчийн мэдээлж байгаагаар сэтгэлзүйн эмчилгээ нь шүднээс шалтгаалах сэтгэл түгшлийн эмгэгт сайнаар нөлөөлж байгаа ч одоохондоо энэ талаарх судалгааны баримт нотолгоо, ойлголт дутагдалтай байгаа нь энэ чиглэлээр үргэлжлүүлэн судлаж эмчилгээний үр дүнг өндөр хувиар нотолгоожуулах ёстой гэж үзэж байна.

Dr Viktor Carlsson эмч Dental Anxiety in Adults: Psychosocial Aspects, Oral Health and Psychological Treatment сэдвээр 5-р сарын 29-ы өдөр Sahlgrenska Academy-д докторын зэрэг хамгаалсан байна. Түүний докторын диссертацийг https://gupea.ub.gu.se/handle/2077/38465 линкээр орж унших боломжой гэнэ.

 


Tag:судалгааны тойм, dental anxiety

Бусад мэдээлэл:






avatar