Straumann групп Dental Wings-ийн хувьцааны дийлэнх хэсгийг худалдан авлаа
25-Jun-2015 371 0.0 0

BASEL, Switzerland: Шүдний имплантын үйлдвэрлэлийн салбарын гигант швейцарын Straumann компани шүдний салбарын дижитал төхөөрөмжийн үйлдвэрлэлийн шилдэгүүдийн нэг болох Dental Wings дэх өөрийн эзэмшлийн хувиа 44-өөс 55 болгож өсгөсөн байна. Тус компаний төлөвлөж байгаагаар 2020 он гэхэд Dental Wings компанийг өөрийн бүрэлдэхүүнд бүрэн авах гэнэ.

Гэвч одоогийн байдлаар хувьцааны давуу эрхийг гартаа оруулсан тул өөрийн эрх ашгийг илэрхийлэх боломжтой болсон бөгөөд тус компанитай хамтран удирдлагын менежментийг боловсруулах гэнэ. Одоогоор компани хоорондын санхүүгийн асуудлууд арай дуусаагүй байна.

Dental Wings нь шүдний салбарын 3D сканнер, имплантын төлөвлөгөө боловсруулах программ хангамж, шүдэлбэрийн дизайн төлөвлөлт болон үйлдвэрлэлийн чиглэлэлийн дижитал төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч нэртэй компани болохыг бид бүхэн мэднэ. Энэ оны эхээр тус компани шүдний салбарт хувьсгал авчирсан гэж хэлж болох шүдний эмнэлгийн үзлэгийн өрөөнд шууд ашиглаж болох лазерийн технологи бүхий зорох төхөөрөмжийг танилцуулсан юм. Түүнчилэн амны хөндийн шинэ төрлийн сканнер танилцуулсан нь овор хэмжээний хувьд бусдаас эрс жижиг тул уг сканнерийг ашиглан хэв авахад маш хялбар, өвчтөнд тааламжтай болсон байна. Энэ хоёр төхөөрөмж нь тус компанийг зөвхөн лабораторийн чигэлэлийн төхөөрөмж үйлдвэрлэдэг бус шүдний эмнэлгийн үзлэгийн сандлан орчимд ашиглах төхөөрөмжүүдийнх нь зах зээлд эзлэх байрь суурийг нь үлэмж дээшлүүлж өгсөн юм.

“Энэхүү хувьцаагаа худалдан авах арга хэмжээ нь тэргүүний технологид нэвтрэх, бүх чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болоход нь туслаж дэмжих манай компаний стратегийн хүрээнд хийгдэж буй ажил юм” гэж Straumann-ы CEO Marco Gadola хэлж байна. “Dental Wings нь шүдний төлөвлөлтөөс авхуулаад бүтээгдэхүүн болтол бүх үе шатыг хамарсан дижитал төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг. Шүдний үзлэгийн өрөөнд ашиглаж болох зорогч төхөөрөмж, амны хөндийн сканнерийн технологийг боловсронгуй болгосноор энэхүү үйлдвэрлэлийн тасалдалгүй үйл явц улам сайжирч боловсронгуй болсон юм. Энэхүү хувьцаа худалдан авах ажилллагаа нь тус үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний алсын хараа, онцгой содон шинж чанарт нөлөөлөхгүйгээр иновацийг улам дэмжиж шүдний эмч нарт болон лабораториудад зориулсан илүү өртөг хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тус дэм болно гэж бодож байна ” гэж тэрээр нэмж хэллээ.

Straumann нь 2011 онд Dental Wings-ийн 30%-ийг худалдан авсан ч хагас жилийн дараа хувьцаагаа 44% хүртэл өгсөн юм. Энэ цагаас тус компани Straumann-тай нягт хамтран ажиллаж бүтээгдэхүүний платформоо өөр хоорондоо шилжүүлэх болсон юм. Тус хоёр компани 3M ESPE компанитай хамтран нээлттэй эхийн платформ хөгжүүлж энэ салбарт анхдагч болсон бөгөөд үүн дээрээ тулгуурлан олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргасан билээ.

Dental Wings нь 2007 онд Montreal үүсгэн байгуулагдсан боловч Олон улсын чанартай оффисууд нь Франц болон Герман улсуудад байралдаг. Тус компаний бүтээгдэхүүнүүд нь дэлхийн 45 оронд борлуулагддаг.

Швейцарийн Базель хотод төв оффис нь байралдаг Straumann Group нь шүдний имплантын салбарын дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч юм. Тус компани нь дэлхий даяар олон мянган тэргүүлэгч эмнэлгүүд, судалгааны байгууллага, их сургуулиудтай хамтран ажиллаж имплантын технологийг хөгжүүлдэг. Компаний нийт ажиллагсад 3500 орчим бөгөөд дэлхийн 70 гаран оронд бүтээгдэхүүнүүдээ худалдаалдаг байна.


Tag:үйл явдал, Straumann, dental wings

Бусад мэдээлэл:






avatar