Шүдний гадна үзэмжээс шалтгаалсан сэтгэл түгшил нь сельфи зураг авхуулахад нөлөөлдөг
26-Jun-2015 0.0 0

LONDON, UK: “cheese”! гэдэг үг нь үнэндээ бол хүмүүсийг инээмсэглээрэй гэсэн утга агуулдаг. Гэвч энэ үг нь сүүлийн үед Британи улсын ирэгдийн дунд энэ утгаа алдаж байгаа болохыг судалгаа харуулж байна. Саяханы хийсэн судалгаагаар 10 хүний 8 нь зурган дээр шүд нь ямар гарах бол гэдгээс санаа зовдог төдийгүй хоёр хүн тутмын нэг нь аль болох шүднийхээ гадна үзэмжийг сайжруулах хүсэлтэй байдаг болох нь тогтоогдсон байна.

Энэхүү судалгаа нь олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний Bupa комапаний санаачилгаар явагдсан бөгөөд тандалт судалгаанд 2000 гаран хүн хамрагдаж шүдний эрүүл ахуйн чиг хандлага, шүд угаах арга барил, амны хөндийн арчилгааны адал зуршлын талаар санал асуулга бөглөсөн байна. Судалгааны хариултуудаас үзэхэд Британи улс нь шүдний эрүүл мэндээрээ бахархдаг улс болоход хол байгаа нь харагдаж байна. Судалгаанд оролцогчдын 81% нь зурган дээр гарах шүдний гадаад үзэмжээсээ санаа зовдог бол тэдгээрийн 28% нь зургааа авхуулахдаа шүдээ гаргаж инээхээс эрс татгалздаг бөгөөд шүд нь зурган дээр муухай харагдаж ялангуяа сошл медиа орчинд өөрийг нь эвгүй байдалд оруулдаг гэж үздэг байна.

Судалгаанд оролцогчдын 42% нь шүдээ хамгийн түрүүнд өөрчилөх ёстой зүйлсийн нэгээр нэрлэсэн бол 35% нь шүдний гадна төрхөөс санаа зовдгоо нуухгүй 63% нь шүдээ илүү цагаан, цэвэрхэн болгохыг хүсдэг гэсэн байна.

Хүмүүсийн энэхүү шүдэндээ сэтгэл хангалуун бус байдаг нь сүүлийн үеийн олны танил нэр хүндтэй хүмүүсийн өөгүй цэвэр шүднээс болдог гэнэ. Судалгаанд хамрагдагсадын 53% нь алдартай хүмүүсийн сайхан шүд нь тэднийг шүдэндээ анхаарах ёстой гэсэн сэтгэлзүйн дарамт үүсгэдэг гэсэн байна. Хүмүүсийн ийнхүү зурган дээр шүдээ гаргаж инээмсэглэхээс бишүүрхэх нь шүднээс шалтгаалсан сэтгэл түгшлийн эмгэгийн нэг хэлбэр бөгөөд энэ нь цаагуураа иргэдийн амны хөндийн эрүүл ахуйн талаарх мэдлэг хангалтгүй байгаатай далдуур холбогддог. Иймдээ ч судалгаанд хамрагдагсадын 47% нь шүдээ яаж зөв угаах аргачлалыг мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Судалгаанд оролцогчдын тал хувь нь ам зайлах шингэнийг огт ашигладаггүй бол 9% нь шүдний сойзоо өөр хэн нэгэнтэй хувааж хэрэглэдэг, 29% нь шүдний оо хэрэглэдэггүй гэсэн нь энэ тал дээр түгшүүрийн харанга дэлдэхүйц байгаа нь харагдаж байна. 5 хүн тутмын нэг нь шүд угаахын оронд бохь зажилахыг илүүд үздэг гэсэн байна.

Bupa Dental Services-ын Шүдний клиник эрхэлсэн захирал, судлаач  Dr Steven Preddy “Бидний судалгаанаас ямар их хүн шүдээ зөв угаах тал дээр анхаарлаа хандуулахгүй байгаа нь сэтгэл зовоосон асуудал юм. Орчин үеийн цахилгаан шүдний сойз болон шүдний завсар цэвэрлэх төхөөрөмжүүд нь шүд цэвэрлэх шинэ төрлийн арга замыг хангаж өгч байна. Шүдээ өдөрт 2 удаа 2 минут угаахгүй байх, шүдний эмчид тухай бүрт очиж үзүүлэхгүй байх зэргийг өршөөгөөд өнгөрөөгөөд баймааргүй байна. Бид хүмүүсийг өөрийн шүд болон буйлаа хайхрахгүй байлгахгүй байх арга замыг эрэлхийлж дэмжин урамшуулах хэрэгтэй байна ” гэж үзэж байна.

Их Британи улсын хэмжээнд зүүн өмнөд мужуудад өдөрт шүдээ хоёр удаа угаадаг иргэдийн үзүүлэлт 74 хувь бол Шотландад 67%, Умард ирландад 64% байна. Энэ талаар хамгийн муу үзүүлэлттэй мужууд нь Yorkshire болон Humber region тооцогдож байгаа бөгөөд иргэдийн 53% нь өдөрт хоёр удаа шүдээ сойзоор угаадаг гэж гарсан байна.


Tag:судалгааны тойм, dental anxiety

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar