Ази номхон далай бүсийн CADCAM технологийн эрэлт өсөн нэмэгдэж байна
30-Jun-2015 622 0.0 0

VANCOUVER, Canada: Олон улсын зах зээлийн судалгааны iData Research компаны саяхан гаргасан Ази номхон далайн бүсийн шүдний зах зээлийн судалгааны тайлангаас харахад тус бүс нутгийн хэмжээнд нэн ялангуяа БНСУ-ын шүдний гоо сайхны эмчилгээний зах зээл сүүлийн хэдэн жил дараалан тасралтгүй өсөн нэмэгдэж байна. Энэхэүү өсөлтийг бүрэлдүүлж буй гол хүчин зүйлс нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээний зэрэгцээ хямд үнийн нөлөө байгаа гэнэ. Зорилтот хугацаанд БНСУ-ын хиймэл шүдэлбэр CAD/CAM технологийн зах зээлийн нийт үнэлгээ 4 тэрбум доллар (3.6 тэрбум евро)-т хүрэх гэнэ.

БНСУ-ын шүдэлбэрийн зах зээл нь уламжлалт технологи буюу металл гаазан шүдэлбэрийн зэх зээлд үндсэндээ тулгуурлаж байна.  Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд CAD/CAM технолгид их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа тул Америк болон Европын зах зээлийг бодвол харьцангуй дэвшилд хүрсэнд тооцогдож байна.

“Өмнөд Солонгос улсын шүдний гоо сайхны эмчилгээний зах зээлийн өсөлттэй холбоотойгоор CAD/CAM технологийн чиглэлийн олон компаниуд түүнийг хамгийн боломжит зах зээл гэж харж байгаа тул бүтээгдэхүүнүүдээ хангалттай хямдрал урамшуулалтайгаар санал болгож байна” гэж iData компаний Ерөнхийлөгч CEO  Dr Kamran Zamanian үзэж байна.

Зорилтот хугацаанд CAD/CAM систем болон CAD/CAM блокын үнэ хангалттай буурах чиг хандлагатай байна. 3D сканнер болон зорогч төхөөрөмжүүдийн эрэлт хангалттай өндөр байгаа тул ихэнх шүдний лабораториуд болон эмнэлгүүд энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийж байна. CAD/CAM төхөөрөмжүүдийн эрэлт нь түүний гол ашигладаг материал болох блокуудын үнэ хямдарсантай холбоотойгоор ихэссэн бөгөөд энэ нь нийт CAD/CAM технололгийн шүдэлбэрийн салбарын нийлүүлэлтийг дэмжиж өгч байна.

CAD/CAM системийн худалдан авалтын анхдагч хөрөнгө оруулалтанд тухайн системийн суурилуулах зардал болон системийн арчилгааны зардал мөн багтсан байдаг байна. Иймд энэ чиглэлийн төхөөрөмжийн үнэ нь шүдний салбарын өргөн хэрэглээний төхөөрөмжүүдтэй харьцуулахад асар өндөр байдаг тул жижиг шүдний лаборатори болон эмнэлгүүдэд уг төхөөрөмжийг худалдан авахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг байна.

2014 оны байдлаар Sirona Dental Systems Өмнөд Солонгосын зах зээл дээр давамгайлж байгаа бөгөөд ганцаараа нийт зах зээлийн 50%-ийг эзлээд байна. Sirona-гийн зах зээл дээр гаргаж буй амжилт нь түүний pay-per-unit төлбөрийн системтэй холбоотой гэнэ. Энэхүү төлбөрийн систем нь жижиг лабораториудад төхөөрөмж худалдан авахад ашигтай тусч байгаа тул эрэлт өндөр байна. Харин  омоохон лабораториуд бол төхөөрөмжийг unlimited нөхцөлтэйгээр иж бүрнээр нь худалдан авч байна.

Тус зах зээл дээрх бусад өрсөлдөгчидөөр 3M ESPE, 3Shape, E4D Technologies, KaVo, DENTSPLY, Wieland, Nobel Biocare, Dentaim, Roland DG, Kuraray Noritake, Yenadent, Align Technology, Amann Girrbach, Dental Wings, GC Tech.Europe, imes-icore, Shining 3D, Straumann and Zfx зэрэг маш олон төхөөрөмжүүдийг нэрлэж байна.

 


Tag:үйл явдал, cadcam

Бусад мэдээлэл:






avatar