Амны хөндийн мэс заслын баримжаалах навигацын системийн шинэ хувилбар Европын холбооны улсуудад худалдаалах зөвшөөрлөө авлаа
03-Jul-2015 565 0.0 0

TORONTO, Canada: Мэс заслын баримжаалах навигацын төхөөрөмжийн үйлдвэрлэлийн ClaroNav компани өөрийн шүдний салбарт зориулан бүтээсэн Navident dental navigation system-дээ Европын холбооны чанарын баталгааны CE тэмдэглэгээ байршуулах эрхтэй боллоо. Иймд тус компаний зүгээс ирэх сард багтаан шүдний эмнэлэг, клиник төвүүд, их сургуулиудад зориулсан шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтийг хийх болсоноо зарлалаа. Энэхүү шинэ төрлийн бүтээгдэхүүн нь рентген болон компьютер томографын зургаар баримжаалан навигац хийдэг тул ялангуяа шүдний имплант суулгах мэс заслыг эдэд бага гэмтэл учруулахаар нягт нямбай, аюулгүй хийх шинэ боломжийг олгож байгаа гэнэ.

“Энэ бол манай компаний он цагийн хэлхээнд шүдний эмч нар болон өвчтөнүүдэд зориулсан томоохон үйл явдлын нэг болон үлдэж байна” гэж ClaroNav компаний CEO Doron Dekel хэлж байна. “Өвчтөнүүдийн хувьд эдэд гэмтэл бага учруулах (minimally invasive) мэс засал нь хагалгааны үеийн өвдөлт, хагалгааны дараах хаван хавдарыг эрс бууралах бөгөөд шархны эдгэрэлтийг түргэсгэж өгдөг тул энэ нь маш чухал зүйл юм. Харин шүдний мэргэжилтнүүдийн хувьд компьютер томографын зургаар баримжаалан навигац хийх нь хагалгааны үед зарим нэг чухал эрхтнүүдийг гэмтээхээс зайлсхийх, имплантыг төлөвлөгөөний дагуу нягт нямбай суулгах боломжийг олгох тул хагалгааны маш сайн үр дүнг үзүүлдэг. Бид энэ бүтээгдэхүүнээ Европын холбооны улсуудад нээлт хийх өдрөө сэтгэл догдлон хүлээж байна” гэж тэрээр мөн нэмж хэллээ.

Navident нь стереоскоп оптикын тусламжтайгаар байршил мэдрэх технологид үндлэслэсэн бөгөөд өвчтөний эрүүний яс болон шүдний өрмийн бариулаас ирэх тусгай дохиог бүртгэн авч байршилыг миллиметрийг хэд хуваасан нарийвчлалтайгаар  Navident программ хангамжруугаа дамжуулдаг юм байна. Энэхүү миллиметрээс бага нарийвчилал нь шүдний салбарт маш чухал хэмжигдэхүүн бөгөөд тухайлбал эрүүний мэдрэл болон хэлний артериас миллиметр хүрэхгүй зайд зөрөн өгөрөх нь тухайн имплантын амжиллтай болох амжилтгүй болохыг шууд тодорхойлох хүчин зүйл юм.

Тухайн системийн хэрэглэхэд энгийн байдал нь өвчтөнийг зөвхөн ганцхан удаагийн ирэлтээр оношлогоо, эмчилгээний төлөвлөгөө, эмчилгээний мэс ажилбарын гүйцэтгэлийг хурдан хугацаанд чирэгдэлгүй хийх боломж олгодог. Компьютер томографын аппараттай шууд холбогдох боломжтой тул мэс заслын стент бэлдэхээс авхуулаад сканнердах, төлөвлөгөө боловсруулах, мэс ажилбар гүйцэтгэх зэргийг ийнхүү маш хурдан хугацаанд амжуулах боломж олгодог гэнэ. “CT болон CBCT scan –ийг энэхүү төхөөрөмжтэй холбож өгсөнөөр шүдний мэргэжилтнүүдэд Navident-ийг ашиглан өндөр нарийвчилалтай мэс заслыг гүйцэтгэх явцдаа өндөр нарийвчилалтай оношлогоог зэрэг ашиглах боломжийг нээж өгсөн юм” гэж ClaroNav-ын дэд ерөнхийлөгч, маркетинг хариуцсан захирал Jason Pardo хэлж байна. “CBCT-ийн программ хангамжийн нэмэлт тоноглол нь  хагалгааны явцад мэс засалчид илүү сайн мэдээлэл өгөх боловч энэ нь мөн мэс засалчаас CBCT орчинтой харьцах дадлага ур чадвар шаардана гэдгийг мэдэх хэрэгтэй” гэж тэрээр мөн нэмж анхааруулж байна.

Navident бүтээгдэхүүн нь Канад улсын хувьд 8 сарын өмнөөс худалдаалагдаж эхэлсэн бөгөөд CE худалдааны тэмдэг авсанаар Европын зах зээл төдийгүй бусад томоохон зах зээлүүдэд худалдаанд гарах боломж нээгдэж байна. ClaroNav Inc нь шүдний эмч болон өвчтөнүүдэд хоёуланд нь ашиг тустай бүтээгдэхүүнийхээ чанарыг цаашид илүү сайжруулж боловсронгуй болгох болно гэж CEO Doron Dekel амлалаа.


Tag:үйл явдал, CBCT

Бусад мэдээлэл:






avatar