FDI-World Dental Federation: Дэлхийн амны хөндийн эрүүл мэндийн өдөр-2015-ын тайланг танилцууллаа
07-Jul-2015 0.0 0

GENEVA, Switzerland: FDI World Dental Federation 2015 оны 3-р сарын 20 өдөр дэлхийн хэмжээгээр тэмдэглэн өнгөрүүлсэн World Oral Health Day (WOHD) 2015 арга хэмжээний тайланг танилцууллаа. FDI-ийн мэдээлж байгаагаар бол энэхүү арга хэмжээний оролцогчдын тоо хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгаа нь энэ удаад ч ажиглагдсан бөгөөд энэ жилийн арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрд нийлбэр дүнгээр 27 сая хүн оролцож тэмдэглэн өнгөрүүлсэн гэнэ.

2013 оны Амны хөндийн эрүүл мэндийн өдөрлөгт 6 сая хүн оролцож байсан бол 2013-1015 оны хооронд тус арга хэмжээнд оролцогч орнуудын тоо 37-112 болж бараг 3 дахин нэмэгдсэн байна. Түүнчилэн үндэсний хэмжээний шүдний холбоодын тоо 29-85 болж өсжээ. Энэхүү арга хэмжээнд туслаж зохион байгуулалтанд оролцсон шүдний салбарын оюутнуудын тоо ач холбогдол өгөхгүйц өндөр хэмжээнд хүрсэн байгаа нь нийт 200 үйл ажиллагааг 39 оюутны байгууллага зохион байгуулсанаас харагдаж байна.

Амны хөндийн эрүүл мэндийн өдрийн “Smile for life” уриа олон нийтэд үргэлжийн инээмсэглэл, амьдралын тэмдэглэлт үйл явдал гэсэн хоё утгаар хүрсэн байна. Тус арга хэмжээний цахим хуудсанд байршуулсан апп-ын тусламжтайгаар тус арга хэмжээний плакат болон сошл медиа баннерийг өөрийн зургийг оруулан өөрчилөх боломж олгосоны дагуу дэлхийн өнцөг булан бүрээс өөрийн зургийг оруулсан нийт 21000 зураг сайтад ирсэн бөгөөд уг зургуудыг 3-р сарын 20 өдөр Нью-Йорк хотын  Times Square талбайд сурталчилгааны дэлгэцэнд байршуулах плакатанд ашигласан байна.


Tag:үйл явдал, амны хөндийн эрүүл мэндийн өдөр

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar