Шүд ба имплантын орчимын архаг халдварын голомтыг устгах оношлогоо эмчилгээний чиглэлээр судалгааны грант авлаа
07-Jul-2015 0.0 0

MALMÖ, Sweden: Шведийн Malmö University-ийн Prof. Gunnel Svensäter-аар удирдуулсан судалгааны баг амны хөндийн архаг халдваруудын судалгааны чиглэлээр Swedish Knowledge Foundation-аас 1.3 сая еврогийн судалгааны төслийн санхүүжилт авлаа. Уг судалгааны багийн зорилго нь уг халдваруудыг оношлох, эмчилэх чиглэлээр шинэ эмнэлзүйн зэмсэг бүтээхэд чиглэгдэх гэнэ.

Swedish Knowledge Foundation-ы мэдэгдэлд тус сангийн зүгээс амны хөндийн архаг халдварыг сонгон судалгааны санхүүжилт олгох болсон шалтгаан нь уг халдваруудын асар их хор хөнөөл учруулах чадамжид тулгуурлан өвчлөлийг таслан зогсоох нь өвчтөн, шүдний эрүүл мэндийн тогтолцоо, үйлдвэрлэл, нийгмийн эрүүл мэндийн чухал ач холбогдолтой гэж үзсэнийх гэнэ. Энэ чиглэлээр өнөөг хүртэл шүд болон имплантын орчимын халдварт өртөх магадлалтай өвчтөнүүдийг илрүүлдэг найдвартай шалгарсан арга байхгүй байгаа юм. Иймд Malmö University-ийн судлаачид оношлогоог илүү нарийвчлан боловсронгуй болгох, халдварын эмчилгээний шинэ арга хэрэгсэл бүтээхээр зорин ажиллаж байгаа юм байна.

“Бид одоогоор шүд болон имплантын орчимын өнгөрт байдаг нэгэн төрлийн протейнийг илрүүлэхээр хайж байна. Энэ протейн нь гарал үүслийн хувьд бактериас аль эсвэл хүний эсийн гаралтай байх боломжтой. Хэрэв тэр протейнийг олж чадах юм бол халдварын эх үүсвэрийг тодорхойлох боломжтой бөгөөд эмчилгээг эрт үе шатанд нь гүйцэтгэх боломжтой болно ” гэж тус Их Сургуулийн Шүд судлалын салбарын Амны хөндийн биологийн профессор Svensäter хэлж байна.

Судлаачдын багийн ахлагчийн урьдчилан харж байгаагаар дэлхийн хэмжээнд ашиглах оношлогооны шинэ төхөөрөмж бүтээх нь эрүүл мэндийн тогтолцоо болон компаниудын аль алинд нь санхүүгийн хувьд ашигт тустай байх гэнэ. “Бидний шийдэхээр зүтгэж байгаа энэхүү асуудал нь дэлхийн хэмжээний том асуудал бөгөөд Швед улсын хувьд л гэхэд хүн амын 10% нь амны хөндийн архаг халдвараас улбаалсан шүдний эрүүл мэндийн ноцтой байдалд байгаа ба энэ халдвараасаа болж шүдээ алдах магадлалтай байна” гээд “Уг асуудал нь дэлхийн бусад орнуудад ч мөн адил байгаа” гэж үзэж байгаа гэлээ.

4 жил үргэлжилэх энэхүү төсөлд микробиолгууд, эсийн биологичид, химийн мэргэжилтнүүд, эмнэлзүйн мэргэжилтэн эмч нар хамтран оролцож лабораторийн туршилтаар протейн илрүүлэх, түүнийгээ өвчтөн дээр эмнэлзүйн туршилт хийх зэргээр ажиллах юм байна.

Svensäter мэдээлж байгаагаар судалгааны төсөл нэлээд хэдэн жил үргэлжилэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд “Бид энэ чиглэлээр судалгааны баг болон судалгааны багаа зөв сонгосондоо маш их сэтгэл хангалуун байна” гэж цохон тэмдэглэсэн байна.

The Knowledge Foundation нь 1994 онд Шведийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 942 сая еврогийн өртөг бүхий 2500 төслийг санхүүжүүлсэн байна.  


Tag:үйл явдал, архаг халдвар

Бусад мэдээлэл:






avatar