Ярилцлага: Бид ундны усны фторжуулалтын чиглэлээр хийсэн Сингапур улсын туршлагаас суралцах хэрэгтэй
09-Jul-2015 400 0.0 0

Хэдийгээр олон улсын болон үндэсний хэмжээнд өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хичээж байгаа ч шүд цоорох өвчний тархалт Ази тивийн дийлэнх хэсгүүдэд өндөр хэмжээнд хүрээд байна. Саяхан Сингапур улсад болсон Asia Pacific Dental Conference-ийн үеэр Dental Tribune South Asia Их Бртианийн University of Manchester-ийн профессор Dr Iain Pretty-тай Ази тивийн шүд цоорох өвчний тархалт, ундны усны фторжуулалт, энэ нөхцөл байдалд тохируулан ямар арга хэмжээ авбал зөв талаар ярилцсаныг орчуулан хүргэж байна.

Dental Tribune South Asia: Саяхан танай хамт олны бэлтгэн гаргасан  Global Burden of Disease report тайлангаас харвал дэлхийн нийт хүн амын 35% нь шүд цоорох өвчинд нэрвэгдсэн харагдаж байна. Энэ утгаараа анхаарал хандуулахгүй байхын аргагүй зүйл болж. Тийм үү?

Dr Iain Pretty: Бүх талаас нь авч үзвэл бид үнэхээр шүд цоорох өвчний томоохон ноцтой асуудлын дунд байна. Бид 1960-аад оны сүүл 1970-аад оны эхэн үеэр шүд цоорох өвчний тархалтыг маш сайн бууруулж чадсан гэж үздэг. Энд томоохон үүрэг гүйцэтгэсэн зүйл бол амны эрүүл ахуйн хэрэглээнд шүдний фторт оог нэвтрүүлсэн явдал юм.  

Тэгвэл одоо бид энэ өвчний тархалтын гол шалтгааныг эрүүл мэндийн үйлчилгээ хүргэхэд бэрхшээлтэй хүн амын бүлэг дээр төвлөрөн авч үзэж байна. Бид өнөөг хүртэл маш олон хувь хүмүүсийн шүдний өвчнийг устгаж шүд цоорох өвчингүй болгож чадсан. Гэвч өнөөдөр хүн амын доторх цөөхөн бүлэг хүмүүс шүд цоорох өвчний тархалтын ийм өндөр үзүүлэлтийг хадгалж тээж явна.

Энэ нөхцөл байдал нь одоогоор шүдний эмнэлгийн тусламжийн зөв зохион байгуулалтаас мөн түүнчилэн тухайн улсын засгийн газар болон бодлого тодорхойлогчидоос тэдгээр орхигдсон хүмүүст хэрхэн хүрч үйлчилэх вэ гэдгээс хамаарах болчихоод байна. Энэ нь мөн энэ чиглэлийн санхүүжилт болон хүн амын орлогын түвшингээс хамаарах асуудал юм.  Тухайлбал манай Их Британи улсын хувьд хүн амын дийлэнх хэсэгт хүрч үйлчилдэг шүдний эмнэлгийн төлбөргүй үйлчилгээ бий. Эндээс бид энэхүү бэрхшээлтэй асуудлыг хэрхэн шийдэх арга замыг хайсаар л байгаа нь харагдаж байна. Америкийн нэгдсэн улсын хэмжээнд ч үүнтэй төстэй арга зам бий.

Энэхүү шүдний эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээ нь хүмүүсийг шүдний эмчид очдог болгох, эрүүл мэндийн нотлогоонд суурилагдсан, шалгагдсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж сургах, фтортой оог хэрэглэж шүдээ зөв угааж сурах зэрэг олон зүйлээр ард иргэдийг урамшуулан дэмжиж өгөх зорилготой юм.  Гэвч нийгмийн эрүүл мэндийн олон тулгамдсан асуудлууд нь нийгмийн олон янзын сонирхлын бүлгүүдийн өөр хоорондын харилцан ойлголцлоос хамаарах зүйл юм.

Хүн амын өндөр орлоготой орнууд тухайлбал Сингапур зэрэг улс нь Азийн бусад улс орнуудаас шүд цоорох өвчний талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний бусдаас өөр туршлагатай байдаг. Таны үзэж байгаагаар шүд цоорох өвчний талаар авч хэрэгжүүлсэн гол чухал онцлох ялгаа нь юу байгаа бол.

Азийн бусад орнуудтай харьцуулбал Сингапур нь үнэхээр хүн амын орлого өндөр улсад тооцогдох бөгөөд шүд цоорох өвчний тархалтын бага байгаа нь ундны усны фторжуулалтын үр нөлөө гэж үздэг. Шүдний тусламж үйлчилгээ ч мөн өндөр түвшинд байгаа төдийгүй шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг бүр бага сургуулиас нь эхлэж олгодог сайн хөтөлбөрийн үр нөлөө юм.

Сингапурын загварыг Азийн бусад улс орнуудад тэр чигээр нь дамжуулах боломжтой юу?

Миний үзэж байгаагаар ундны усыг фторжуулах шийдвэр нь маш чухал зүйл боловч ундны усыг фторжуулсанаар л бүх асуудлыг шийдчихнэ гэж бодохгүй байна. Амны хөндийн арчилгаанд фторт оог хэрэглэсэн нь шүд цоорлын тархалтыг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн гэж нотлогоонд суурилсан дүгнэлтийг би мөн дээр хэлсэн. Эдгээр хоёр арга хэмжээ бол зайлшгүй хамтдаа хийгдэх зүйл юм.

Гэхдээ ундны усыг фторжуулах арга хэмжээ нь тухайн бүс нутгийн ундны усны хэрэглээнээс хамаарна. Тухайлбал Тайланд улсын хувьд ундны ус нь байгалиасаа өндөр хэмжээний фторын агууламжтай байдаг тул заавал фторжуулах шаардлагагүй. Ерөнхийдөө бол жижиг суурин газрын ундны усыг фторжуулах асуудал нь бэршээлтэй байдаг. Тэдгээр суурингуудад ерөнхий ундны усны нэг эх үүсвэр байдаг ч хүмүүсийн уух ус, хоол хүнсэнд ашиглах ус, хувцсаа угаах ус зэрэг нь өөр эх үүсвэрээс байх нь элбэг. Мөн түүнчилэн ундны усны фторжуулалт нь түүний тээвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудлаас шууд хамаарна.

Иймд засгийн газар болон бодлого боловсруулагчид асуудлыг тус тусад нь авч үзэж тухайн бүс нутагт байгаа ундны ус нь байгалиасаа хэр их фторын агууламжтайг тодорхойлсоны дараа хэр их хэмжээгээр фторжуулах шаардлагатайг шийдэх хэрэгтэй. Энэ нь мэдээж тухайн бүс нутгийн цаг уур, усны агууламжаас мөн хамаарна. Азийн зарим бүс нутгуудад ундны усыг түгээх ямар ч боломжгүй байж магадгүй. Тухайлбал Английн баруун умард мужуудад маш их уулархагийн улмаас усны урсгалд саад болдог тул фторжуулсан усыг түгээх нь тийм ч амар зүйл биш байдаг.

Мөн энэхүү асуудал нь улс төрийн нөхцөл байдлаас их шалтгаалах төдийгүй тухайн бүс нутгийн байгаль хүн амын усны хэрэглээний соёл зэргээс мөн хамаарна. Иймд ундны усыг фторжуулахын тулд эдгээр бүх асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Миний хувьд бид бүхэн Сингапур улсыг ундны усыг фторжуулах чиглэлээр хичээл зүтгэл гарган ажиллаж байгаад талархах ёстой гэж үзэж байна. Азийн бусад улсуудын хувьд Сингапурыг жишээ болгон харах хэрэгтэй.

Нийгмийн бүлгүүдэд суурилсан туршилт арга хэмжээнүүд Азийн олон орнуудад хийгдсэн боловч тэдгээрийн үр дүн нь харилцан адилгүй байдаг. Энэ тал дээр тулгарч байгаа хамгийн гол бэрхшээл саадыг юу гэж үзэж байна вэ?

Ерөнхийдөө бол нийгмийн бүлгүүдэд суурилсан туршилт арга хэмжээнүүд нь хязгаарлагдмал хүрээнд удирдаж болох, хязгаарлагдмал хүрээнд мэдээлэл өгөх төдийгүй нотолгоонд суурилсан тул түүнд найдлага тавьдаг. Гэвч миний хувьд нэг бүс нутгийн хэмжээнд амжилттай байсан хөтөлбөрийг нөгөө бүс нутагт санал болгохдоо болгоомжтой хандах хэрэгтэй гэж үздэг. Улс орны онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй. Тухайлбал ундны усыг фторжуулах нь зарим улс орнуудын хувьд маш чухал үр дүнтэй байж болох ч өөр улс орнуудад нийгмийн бүлгүүдэд суурилсан шүдээ зөв угааж сурах хөтөлбөр нь илүү үр дүнтэй ч байж болох юм.

Шуудхан хэлэхэд орлогын түвшний ялгаа шүдний тусламж үйлчилгээний боломж, ажиллах хүчний хангамж эдгээр бүс нутгуудад хангалтгүй байна.   Үүнээс шалтгаалан дээрх туршилт арга хэмжээний үр дүн харилцан адилгүй байна гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч маш сайн төлөвлөж хийгдсэн нийгмийн бүлгүүдэд суурилсан туршилт нь хүүхэд болон ахимаг настай иргэдийн амны хөндийн эрүүл мэндэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг нь судалгаагаар нотлогдсон байдаг. Бидэнд шүдний эрүүл мэндийн талаар нийгмийн эрүүл мэндийн өргөн цар хүрээтэй үйл ажиллагаанууд шаардлагатай байна.

Азийн хэмжээнд байгаа шүдний өвчлөлийн түвшнийг буруулах таслан зогсооход өөр ямар асуудлуудыг авч үзэх шаардлагатай байна вэ?

Миний бодлоор гэр бүл, хүүхдүүд, ахимаг насны иргэдэд зориулсан эрүүл эндийн боловсрол олгох хөтөлбөр нь маш чухал зүйл юм. Тэднийг гэрийн нөхцөлд өөрсдөө хийж чадах нотолгоонд суурилсан ажилбар, амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгээр хангаж өгөх хэрэгтэй. Бас нэг асуудал нь хүмүүст өөрөө өөрийнхөө эрүүл мэндийн асуудалд анхаарал тавих боломжийг олгох. Үүний тулд боломжтой бол шүдний тусламж үйлчилгээний цар хүрээг илүү их өргөжүүлэх хэрэгтэй. Гэхдээ Азийн зарим улсуудад шүдний эмч нарын орлого маш бага байгаа нь дээрх үйл ажиллагааг гүйцэлдүүлэхийн тулд илүү их зүйл хийх хэрэгтэйг харуулж байна.

Түүнчилэн бид олон нийтэд зөв ойлголт зөв ойлголт түгээх чиглэлээр нийгмийн бүлгүүдийг ашиглах хамгийн наад захын эмчилгээ хийж өгөх, шүдний оо болон сойзоор хангаж өгөх, нийгмийн бүлгүүдэд суурилсан аваргуудыг тодруулах гэх мэт үйл ажиллагаа нь чухал. Иймэрхүү үйл ажиллагаанууд нь маш чухал зүйлс боловч магадгүй хөгжингүй орнуудын хувьд тийм ч шаардлагатай бус байж болох юм. Тухайлбал Шотланд улсын хувьд  Child Smart programme-ийг ашигладаг бөгөөд бүс нутгийн хүн амын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр орон нутгийн нийгмийн тодорхой бүлгүүдийн удирдагчид энэ хөтөлбөрийг хариуцан ажилладаг.

Ярилцлага өгсөнд баярлалаа

 


Tag:Ярилцлага, шүд цоорох өвчин

Бусад мэдээлэл:






avatar