Онлайн сургалт: Орчин үеийн 3D принтерийг гажиг заслын эмчилгээнд хэрхэн ашиглах талаар сургалт болно
09-Jul-2015 691 0.0 0

LEIPZIG, Germany: Stratasys компаний бүтээгдэхүүн болох Objet260 Dental Selection 3-D printer-ийг ашиглан шүдэлбэр болон шүдний гажиг заслын зэмсэгт зориулсан өөр хоорондоо яалгаатай гайхамшигтай загваруудыг бэлтгэх боломжтой гэнэ. Энэ 7-р сарын 16-ы өдөр Dental Tribune Study Club-аас зохион байгуулах онлайн сургалтаар Stratasys 3-D printer болон түүний шүдний зориулалтаар хэвлэсэн материалуудтай танилцах боломжтой юм байна.

Энэхүү онлайн сургалтан дээр Анагаах ухааны салбарын 3D принтерийн үйлдвэрлэл эрхэлсэн Stratasys компаний  CEO Stefan Remplbauer өөрийн энэ салбарт олж авсан туршлагын талаар мөн Objet260 Dental Selection-ыг шүдний салбрат ашиглахын ашиг тусын талаар танилцуулна.

 Stratasys-ийн Шүдний салбарыг хариуцсан захирал Avi Cohen уг принтерийн үзүүлэлт, хүчин чадал, ашиглах материалын тухай дэлгэрэнгүй танилцуулна. Хоёр илтгэгч хамтдаа Objet260 Dental Selection-ийн хамгийн гол бүтээгдэхүүний ашиг тусын талаар дүрслэн үзүүлж дэлгэрэнгүй ойлголт өгнө.

Энэхүү онлайн сургалт нь “The latest technologies of Digital Orthodontics with Stratasys 3-D Printing” сэдвийн дор үнэ төлбөргүй зохиогдох бөгөөд 7-р сарын 16 өдрийн Улаанбаатарын цагаар 20:00-д онлайнаар шууд дамжуулна. Сургалтанд хамрагдагсад лекторуудаас чатаар дамжуулан хүссэн асуултаа асуух боломжтойгоос гадна хүсвэл тодорхой асуултууд бөглөн Европын холбооны тасралтгүй сургалтын кредит авах боломжтой.

Сургалтын бүртгэл DT Study Club-ийн цахим хуудас www.dtstudyclub.com дээр явагдаж байна.


Tag:эмнэлзүйн практик, cadcam

Бусад мэдээлэл:






avatar