Европын тулгуур эдийн холбооны төлөөлөгчид Евро парламентад ажлын айлчилал хийлээ
10-Jul-2015 287 0.0 0

BRUSSELS, Belgium: Профессор Sören Jepsen тэргүүтэй European Federation of Periodontology (EFP)-ийн төлөөлөгчид 6-р сарын 17 өдөр Бельги улсын Брюсель хотод байрлах Европын Парламентийн ордонд зочилсон байна. Тус холбооны төлөөлөгчдийн ийнхүү Европын парламентад зочилж гишүүдтэй уулзах болсон зорилго нь буйлны эрүүл мэнд хүний биеийн эрүүл мэндэд ямар чухал болохыг ойлгуулах, Европын холбооны улсын иргэн байх, Европын холбооны улсуудын нийгмийн эрүүл мэндийн асуудлуудыг онцлон авч үзэхийг ойлгуулах байсан байна.

Европын парламентад зочилсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Prof. Sören Jepsen-ы зэрэгцээ тус холбооны шинээр соногогдсон ерөнхийлөгч Dr Juan Blanco Carrion, Journal of Clinical Periodontology-ы ерөнхий редактор Prof. Maurizio Tonetti, Ерөнхийлөгч асан Prof. Phoebus Madianos, холбооны стратегийн асуудал хариуцсан мэргэжилтэн Prof. Nairn Wilson нар багтсан байлаа.

EFP төлөөлөгчид парламентад зочлох үеэрээ парламентийн зарим нэг гишүүд, гишүүн асан хүмүүс улс төрийн бүлэглэлийн зөвлөхүүд, Евро парламентийн ажлын албаны ажилтан ажиллагсад, гишүүдийн туслахууд, сэтгүүлчид гэх мэт олон хүмүүстэй уулзсан байна.

Энэхүү үйл ажилагааны хүрээнд Холбооны төлөөлөгчид Евро парламентийн ресторанд үдийн хоол идэх далимдаа тус парламентийн гишүүдтэй буйлны эрүүл мэндийн биеийн ерөнхий эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, тулгуур эдийн өвчний урьдчилан сэргийлэлт нь Европын холбооны иргэдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлөх, Европын нийгмийн эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн тогтолцоог хэрхэн үр ашигтай байлгах талаар зэрэг олон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн ярилцсан байна.

EFP-ийн төлөөлөгчид энэ үеэрээ тулгуур эдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлж эмчилэх нь чихрийн шижин болон бусад системийн өвчнүүдийг эрт шатанд нь илрүүлж хяналтанд авахад туслах болохыг онцгойлон анхаарч үзэхийг зөвлөсөн байна. Төлөөлөгчид буйлны эрүүл мэнд ба биеийн ерөнхий эрүүл мэндийн хамаарал, хувь хүний эрүүл мэндийн асуудал ба нийгмийн эрүүл мэндийн асуудал зэргийг бодит жишээн дээр тайлбарлан үзүүлсэний зэрэгцээ тус холбооноос тулгуур эдийн өвчин болон биеийн эрүүл мэндийн чиглэлээр гаргасан тунхаг бичигээ ЕВро парламентийн гишүүдэд танилцуулсан байна.

Европын тулгуур эдийн холбооны гишүүдийг Евро парламентад зочилуулах асуудлыг тус холбооны гадаад асуудал хариуцсан дарга Prof. Edwin Winkel гардан хариуцсан бөгөөд тус холбооны хувьд энэхүү үйл явдал нь анх удаагийнх юм. Европын тулгуур эдийн холбоо нь Европын шийдвэр гаргагч түвшний хүмүүстэй нягт хамтран ажиллахыг эрмэлзэж байгаа бөгөөд ингэснээр Европын шийдвэр гаргагч процесст өөрсдийн бодлогыг тусгуулж чадна гэж үзэж байгаа юм.

Европын тулгуур эдийн холбооны мэдээлж байгаагаар энэ удаагийн үйл явдалд оролцсон төлөөлөгчид, бодлого боловсруулагчид, парламентийн гишүүд бүгд анх удаагийн энэхүү айлчилалыг амжилттай боллоо гэж үзэж байна. Евро парламенттай цаашдын хамтын ажиллагааны хүрээнд тус холбооны зүгээс дэвшүүлж буй шүдний тулгуур эд болон амны хөндийн эрүүл мэндийн чиглэлийн олон асуудлуудыг шийдвэрлэх боломжуудаар хангагдана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


Tag:тулгуур эдийн өвчин, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar