Ярилцлага: CAD/CAM технологийн эмнэлзүйн практикт үзүүлэх нөлөөлөл
10-Jul-2015 462 0.0 0

Dr. Jonathan L. Ferencz нь American Board of Prosthodontics-ийн хүндэт гишүүн, New York University College of Dentistry-ийн Department of Prosthodontics-ын нүүр амны согог засал болон хоршихуйн чиглэлийн клиникийн профессор бөгөөд 1972 оноос өнөөг хүртэл багшаар ажиллаж байна. Тэрээр мөн University of Pennsylvania-ы School of Dental Medicine-ы шүд нөхөн сэргээх салбарын орон тооны бус профессорын ажлыг давхар эрхэлдэг бөгөөд тэрээр энэ ярилцлаган дээр орчин үеийн CAD/CAM системийн талаар өөрийн туршлагыг хуваалцсан байна.

 

CAD/CAM систем таны өөрийн эмнэлзүйн үйл ажиллагаа болон таны өвчтөнүүдэд уламжлалт технологиос юугаараа өөр гэж хэлж болох үр нөлөөг үзүүлж байна вэ?

Анх удаа би CAD/CAM системийг ашигласнаар бүтээж болох маш том ялгааг миний нэг байнгын үйлчлүүлэгчдийн нэг олонд нэртэй архитектурын компаний эзэнд хийсэн үйлчилгээндээ жинхнээр нь үзүүлсэн юм.  Тэрээр Баасан гаргийн үдээс хойш 14 цагийн үед над дээр ирээд “Жон би таньд түвэг учруулж байгааг минь уучлаарай. Миний үүдэн шүд цуурчихлаа. Өнөө орой би маш чухал үйлчлүүлэгчтэй хамт оройн хоол идэх ёстой. Тэгээд шууд гэр бүлийн хамт 14 хоногийн хугацаатайгаар цанын бааз явна. Хэрэв би энэ аялалаа хойшлуулчихвал бөөн асуудалд орох гээд байна. Надад ядаж түр хугацааны бүрээс хийгээд өгвөл танд маш их талархах байна ” гэлээ.

Үзлэгээр түүний шүдний цөгц голоороо 2 хуваагдчихсан байлаа. Би түүнд түр бүрээсээс илүү сайн зүйл хийж чадна гэж найдаж байгаагаа хэллээ. Түүний бүрээсийг CAD/CAM технологи ашиглан түргэн хугацаанд хийх боломжтой гэж хэлэхэд тэрээр нэг л итгэхгүй байгаа янзтай байлаа.

Би эхлээд шүдний бутарсан хэсгүүдийг буцаан шүдэн дээр тавьж эвлүүлэхэд ан цаваараа яг puzzle тоглоом эвлэж байгаа мэт яв цав нийллээ. Үүний дараа манай сувилагч тухайн шүднээс шүд засахын өмнөх сканнер хийж авав. Үүний дараа бутасрсан хэсгүүдийг шүднээс буцаан салгаж аваад шүдэнд гол суулгаж засаад TRIOS scanner (3Shape)-ийн тусламжтайгаар шүдний дижитал хэвийг авлаа. Түүнийгээ лабораторилуу илгээхэд шүдний техникч бүрээсний дизайныг программ хангамжийн тусламжтайгаар гаргаж зогогч төхөөрөмж дээр бүрээсийг тэр дор нь зорж бэлтгэлээ. Ингээд 90 минутын дараа гэхэд өвчтөний аманд түр бүрээс биш жинхэнэ бүрээс бэлэн болсон байлаа.

Түүнээс нэлээд хойно давтан ирэлтийнхээ үед тэрээр надад тэр хэрэв тэр орой нэг удаагийн ирэлтээр шүд хийлгээгүй бол үйлчлүүлэгчдээ жинхэнэ төвөг удах байсан тухай тухай ярьсан юм.

Хэрэв та энэ тохиодлыг уламжлалт аргаар хийвэл юу болох тухай харьцуулж үзвэл ялгааг олж харах бөгөөд урьд нь бол үүнийг хийхийн тулд заавал 3 удаа эмнэлэгт ирэх ёстой байсан.

Одоо бол би өөрийн цагийн хуваарь дээрээ байнга л ямар нэг хагарсан хугарсан яаралтай эмчилгээ шаардлагатай тохиолдлуудыг хардаг бөгөөд цууралтыг зогсоохын тулд түр бүрээс хийж өгөөд ирэх долоо хоногт ир гэж явуулах шаардлагагүй болсон. Би  TRIOS digital impression болон өөрийн лабораторийн тусламжтайгаар бүрээсийг богинохон хугацаанд сайн хийж чадна гэдэгтээ итгэлтэй болсон. Энэ маань миний өвчтөн үйлчлүүлэгчдийн хувьд амьдралын алтан мөчүүдээ хэмнэж байгаа чухал зүйл юм.

Гэхдээ энэ нь олон удаагийн давтан үзлэг энэ тэр гэхгүй тул санхүүгийн хувьд алдагдалгүй гэж үзэж болох уу

Үгүй, яг тийм биш. Давтан үзлэг бол байгаа.  Өвчтөний нэг удаагийн төлбөрт нэлээд олон удаагийн ирэлтийн төлбөрийг хамт тусгаад өгчихсөн байдаг. Гэхдээ өвчтөний төлбөр нь эмчилгээний процедурт л зориулж байгаа болохоос ирэлт болгонд биш юм. Иймд бидний хувьд энэ нь үнэхээр цаг хугацаа болон мөнгө хэмнэж байгаа зүйл юм.  

Нэмж хэлэхэд түр хугацааны бүрээс зүүх шаардлагагүй нь өвчтөний хувьд үнэхээр ач тустай зүйл юм. Иймд тэд манай эмнэлэгт байн байн дахин ирэх шаардлагагүй.

Энэ технологид өөр ямар давуу тал байна?

Дижитал технологийн бас нэг чухал давуу тал бол өвчтөнд зааж сургах боломж юм. Тухайлбал надад үүдэн талаасаа харахад ямарч асуудалгүй хажуугийн үүдэн шүд бүхий өвчтөн байна. Гэтэл тагнай талаас нь харвал амалгам ломботой, композит ломботой, ирмэгээсээ буйлны чиглэлд цууралт үүссэн харагдана. Гэвч хэрэв асуудал тагнай талд үүссэн бол түүнийг би өвчтөндөө яаж харуулах вэ?

Урьд нь бол би тольны тусламжтайгаар фото зураг аваад түүнийгээ компьютер юмуу iPad дээрээ үзүүлдэг байлаа. Энэ нь дор хаяж 20 мин-ы хугацаа зарцуулна. Энэ хооронд өвчтөн цагруу байн байн хяламхийж энэ үйлдэл дуусахыг хүлээнэ. Энэ тал дээр дижитал төхөөрөмж ашигласны хамгийн гол түлхүүр хүчин зүйл нь хурд юм. Одоо бол би шууд амны хөндийг сканнердаж 3D өнгөт дижитал хэв авалтын тусламжтайгаар үүнийг маш хурдан үзүүлдэг болсон.

Скан хийж байх явцдаа хажуугийн шүдний зургийг давхар авах боломжтой. Сканнердсан 3D загвар дээр шүдний цуурал тод харагдна. Өвчтөн надаас ямар эмчилгээний хувилбар тохиромжтой болохыг асуух бөгөөд би түүнд тодорхой хуваарийн дагуу хийгдэх бүрээсний эмчилгээг санал болгоно. Өвчтөн мэдээж дэлгэрэнгүй мэдээлэл авсан тул зөвшөөрнө. Энэ маань бид өвчтөнтэйгээ хамтран оношлогоо тавиж харилцан ойлголцоход туслана.

Энэ тохиолдолд сканнер нь зөвхөн өвчтөнийг зааж сургаад зогсохгүй түүнд итгэл төрүүлж өгч байгаа юм бишүү

Хамгийн сайн өвчтөн бол эрүүл мэндийн боловсролтой өвчтөн юм. Гэвч өвчтөнтэй харилцах харилцаа болон мэдлэг боловсрол олгох үйл явц хурдан түргэн байх ёстой. Иймд зураг аваал түүнийгээ компьютерлүү хуулаал, түүнийгээ үзүүлэх гэж түвэг удах шаардлагагүй. Одоо бол би хааяаа л камер болон iPad-аа ашиглахаас ихэнхдээ энэ үйлдлээ TRIOS-д бүрэн даатгадаг болсон.

Надад өмнө нь зөвхөн шинэ санаа төдий байсан өрөө болгонд сканнер байрлах, эрүүлахуйч маань түүнийг зөөвөрлөж авч ирж байна гэдэг мөрөөдөл маань одоо миний хувийн практикт бүрэн нэвтэрсэн зүйл болсон.

Та шүдний дижитал хэв авалт шүдний эмнэлгийн өдөр тутмын энгийн зүйл болно гэж төсөөлж байна уу?

Одоогоор би томруулж татсан дижитал хэвнээс маш олон мэдээллийг олж хардаг болсон. Урьд нь бол би үзлэгийн дурангаараа 4 юмуу 4,5 дахин томруулж л хардаг байлаа. Дижитал хэв авалтын хувьд би дэлгэцэн дээр түүнийг хүссэн хэмжээгээр томруулж харах боломжтой.

Үндсэндээ бол би дижитал хэв авалтыг зөвхөн зарим нэг тусгай өвчтөнүүдэд биш бүх өвчтөнүүдэд ашиглаж болно гэж төсөөлж байна. Бид бүх өвчтөнүүддээ өдөр тутам ашигладаг болох тэр өдрийг үзэхийг маш их хүсэж байна.

  


Tag:Ярилцлага, cadcam

Бусад мэдээлэл:






avatar