Шүдний тулгуур эдийн өвчний лазер эмчилгээний шинэ концепцийн тухай онлайн сургалт болно
14-Jul-2015 0.0 0

LEIPZIG, Germany: BIOLASE Campus-ын зүгээс 7-р сарын 15 өдөр зохион байгуулах энэ удаагийн онлайн сургалтаар Prof. Norbert Gutknecht болон германы эмч нарын хөгжүүлж буй шүдний тулгуур эдийн өвчний лазерийн технологид суурилсан шинэ төрлийн эмчилгээний концепцийг танилцуулах гэнэ. Сургалт урьдын адил үнэ төлбөргүй бөгөөд хүсвэл Европын холбооны тасралтгүй сургалтын кредит авах боломжтой.

Prof. Norbert Gutknecht-ийн лазер эмчилгээний шинэ коцепцид тэмдэглэснээр 940 nm-ийн диод лазер нь нян бактерт маш сайн нөлөөлж тоог нь бууруулдаг бол 2,780 nm-ийн Er,Cr:YSGG лазерийн цацаргийг шүдний өнгөр, чулуу арилгах болон халдварлагдсан эдүүдийг цэвэрлэх зорилгоор ашилах боломжтой байдаг гэнэ. Онлайн сургалтаар эдгээр лазерийн долгионы уртуудыг Gutknecht’s концепцид хэрхэн интеграцжуулсан талаар дэлгэрэнгүй үзүүлэхээс гадна  тулгуур эдийн өвчний уламжлалт оношлогоо эмчилгээний төхөөрөмжүүдийн талаар мөн тайлбарлана. Лазер эмчилгээний шинэ концепцийн бүх үе шатыг нотолгоонд тулгуурласан практик болон судалгаанд үндэслэн нэгд нэгэнгүй дэлгэн үзүүлэх гэнэ.

Энэхүү онлайн сургалтыг удирдан явуулах лазер эмчилгээний концепцийг санаачлагч  Prof. Norbert Gutknecht нь RWTH Aachen University-ийн профессор бөгөөд Conservative Dentistry, Periodontology and Preventive Dentistry салбарыг хариуцсан дэд захирал юм байна. Түүнчилэн тэрээр RWTH Aachen Campus-т байрлах Aachen Dental Laser Center-ийн захирал ба World Federation for Laser Dentistry-ы CEO, Deutsche Gesellschaft für Laserzahnheilkunde [German association of laser dentistry]-ийн захирал зэрэг олон албан тушаалуудыг хашдаг байна.

Энэхүү 1 цаг үргэлжилэх сургалт нь “Laser supported periodontal treatment concept by Gutknecht, using the Waterlase iPlus with two wavelengths Diode 940 nm and Er,Cr:YSGG 2780 nm” нэртэйгээр 7-р сарын 15-ы шөнийн 12:00 цагт эхлэнэ.

Хүссэн хүмүүс http://www.biolasecampus.com/ линкээр орж бүртгүүлэх боломжтой юм байна.


Tag:Сургалт, тулгуур эдийн өвчин, эмнэлзүйн практик

Бусад мэдээлэл:






avatar