Эндодонтын эмч болон ерөнхий мэргэжлийн шүдний эмч нарын халдваргүйжүүлэлтийн арга барил харилцан адилгүй байдгийг судалгаагаар олж илрүүлэв
15-Jul-2015 1083 5.0 0

MADRID, Spain: Испанийн Universidad Rey Juan Carlos Их Сургуулийн эндодонтын салбарын судлаачид шүдний эндодонтын салбар болон шүдний ерөнхий эмчилгээний салбарын халдваргүйжүүлэлтийн арга барилын хоорондын ялгааг судалсан байна. Судлаачдын олж илрүүлсэнээр эндо салбарын мэргэжилтнүүд халдваргүйжүүлэлтэндээ сүүлийн үед хэвлэгдсэн илүү орчин үеийн аргуудыг хэрэглэдэг бол ерөнхий эмчилгээний салбарынхан шүдний сургалтаар олж авсан энэ чиглэлийн мэдлэгээ баяжуулалгүйгээр байнга ашигладаг байна.

Судлаачид Испанийн шүдний холбооны гишүүнчилэлтэй 950 шүдний эмчид онлайн тандалт судалгаанд оролцох урилга илгээсэн байна. Энэхүү судалгааны асуумж нь суваг угаах аргачлал болон бусад сувгийн эмчилгээний үеийн халдваргүйжүүлэлтийн асуудлуудыг багтаасан 9 асуултаас бүрдсэн байна. Урилга илгээсэн эмч нараас 238 нь (25.05%) судалгааны асуумжийг бөглөж өгсөн бөгөөд тэдгээрийг дотор нь ерөнхий эмчилгээний эмч болон эндодонтын эмч гэж ангилсан байна.

Судлаачдын олж илрүүлсэнээр судалгаанд оролцогчдын дунд суваг угаах бодисын анхдагч сонголт буюу sodium hypochlorite дээр статистикийн хувьд ач холбогдол өгөхүйц ялгаа ажиглагдсан байна. Гэсэн хэдий ч судлаачид ерөнхий эмчилгээний эмч болон эндодонтын эмч нарын хооронд гарч буй арга барилын энэхүү статистикийн хувьд ач холбогдол өгөхүйц өндөр ялгаа гарч байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг тэмдэглэсэн байна. Эдгээр хүчин зүйлст sodium hypochlorite-ийн концентраци, өнгөц давхаргыг арилгахад зориулагдсан угаагч бодисын төрөл болон зориулалт, нэмэлт зүйлс ашиглах эсэх, үхэжсэн шүдийг элбэржүүлэх явцад сурвалжийн орой хэсгийн засалтыг томруулах асуудал, үхэжсэн эдүүдийг авч хэлбэржүүлэх замаар сурвалжийн орой хэсгийг тодруулах асуудал зэрэг хамаарч байна.

Энэхүү судалгааны эрэл хайгуулын дүнд ерөнхий мэргэжлийн шүдний эмч нар болон сувгийн эмчилгээний эмч нар өөр хоорондоо ялгаатай төдийгүй зарим тохиолдолд зүйд нийцэхгүй халдваргүйжүүлэлтийн арга барил ашигладаг болохыг илрүүллээ. “Энэхүү судалгааны үр дүн нь эндодонтын эмч нар халвдаргүйжүүлэлтийн чиглэлээр хамгийн сүүлийн үед хэвлэгдсэн арга барилыг ашигладаж байнга мэдлэгээ шинэчилж байдаг бол ерөнхий мэргэжлийн шүдний эмч нар шүдний сургалтаар олж авсан мэдлэгээл үргэлжлүүлэн ашигладаг болохыг дэлгэн үзүүллээ. Тус хоёр бүлгийн эмч нар аль аль нь халдваргүйжүүлэлтийн арга барилын ямар чухал болохыг тэдгээрийн харилцан үйлчилэл нь эмчилгээний үр дүнд нөлөөлөж болохыг ойлгох хэрэгтэй” гэж судлаачид хэлж байна.

Сувгийн эмчилгээний үед нян бактерийг хяналтандаа авах нь маш чухал зүйл бөгөөд нэн ялангуяа зөөлцийн үхжилт үрэвслийн үед эмчилгээний эцсийн үрд дүнд шууд нөлөөлөх гол хүчин зүйл нь юм.  “Эмч нар өөрсдийн эмчилгээний арга барилыг сайжруулан боловсруулэх хэрэгтэй. Ялангуяа зөөлцийн үхжилт үрэвслийн үед хэрэв өөрөө уламжлалт арга барилыг ашигладаг гэдгээ мэддэг бол илүү сайн арга барил хэрэглэдэг мэргэжилтэнлүү өвчтөнөө илгээх асуудлыг бодож үзэх нь зүйтэй” гэж мөн судлаачид зөвлөж байна.

Энэхүү судалгаа нь “Differences in disinfection protocols for root canal treatments between general dentists and endodontists”гарчигтайгаар Journal of the American Dental Association –ы 7-р сарын дугаарт хэвлэгдсэн байна.

 


Tag:Шүдний эмчилгээ, судалгааны тойм, эндо

Бусад мэдээлэл:






avatar