3D принтерээр хэвлэсэн шүдний эд: Хүн дээр хийгдсэн анхны шүдний хиймэл хэвлэмэл эрхтэн удаан хугацаанд тогтож чадлаа
21-Jul-2015 0.0 0

ANN ARBOR, Mich., USA: Шүдний эмч нар болон биоанагаахын салбарын инженерүүд хамтран анх удаа шүдний тулгуур эдийн хүндрэл бүхий өвчтөнд 3D принтерээр хэвлэж бэлтгэсэн биошимэгдэл бүхий нийлэг эд суулгасан юм. Хэдийгээр энэхүү эмчилгээ 13 сарын дараа амжилтгүй болж бүртгэгдсэн ч гэсэн судлаачид ойрын ирээдүйд тулгуур эдийн нөхөн сэргээлэлтэнд уламжлалт аргын зэрэгцээгээр 3D принтерээр хэвлэсэн био материалыг ашиглах боломжтой болно гэж найдаж байна.

Энэхүү эмчилгээг хурц явцтай тархвар тулгуур эдийн үрэвсэл бүхий 53 настай эрэгтэй өвчтөнд хийсэн байна. Өвчтөний өөрийн эдүүдийн нөхөн сэргээх боломж хомс нөхцөлд тулгуурын эдийн согогийг 3D материалын тусламжтайгаар нөхөн сэргээх биоинженечилэлийн шинэ чиг хандлагыг сонгосон гэж судлаачид хэлж байна.

Судалгааны тайлангаас харвал 3D материалыг хэвлэхдээ STL форматыг ашигласан бөгөөд материалын нарийвчилалыг компьютер томографын өгөгдөлд үндэслэн тохируулсан байна. 3D бэлдэцийг 4% hydroxyapatite-ын агууламж бүхий polycaprolactone нунтаг ашиглан лазер синтеринг аргаар хэвлэн гаргажээ.

Судлаачидын тайлагнаж байгаагаар бол хиймэл эрхтэнээр эмчилсэн хэсэг 12 сарын турш ямар нэг архаг үрэвслийн шинж тэмдэг болон задрал гэмтэлгүй оршин байж чадсан байна. Гэвч 13 дахь сар дээрээ ховхорн гарч ирж амжилтгүй болжээ.

Судлаачдын анхны 3D принтерээр хэвлэж гаргасан хиймэл эд амжилтгүй болсон ч тэд энэ технологийн судалгаагаа илүү сайжруулан боловсронгуй болгож хувь хүнд зориулсан нөхөн сэргээх анагаах ухааны эмнэлзүйн шинэ чиг хандлагыг хөгжүүлнэ гэж үзэж байна.


Tag:3D принтер, эмнэлзүйн практик, CAD/CAM

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar