PANAVIA™ V5 композит цемент
21-Jul-2015 0.0 0

Та бүхэнд Японы алдарт Kuraray фирмийн алдарт бүтээгдэхүүн Panavia-ийн шинээр гарсан хувилбар болох PANAVIA™ V5 композит цементийг танилцуулж байна. Энэ цемент нь өвчтөний шүдэнд зөвхөн нэг шатлалт Tooth Primer ашигладгаараа онцлогтой. Түүнчилэн CLEARFILTM CERAMIC PRIMER PLUS хэмээх шинэ универсал праймер нь серамик, гибрид серамик, композит резин блон металлын гадаргууд дээд зэргийн адгезив шинж чанартай. PANAVIA™ V5 шинэ төрлийн бүрээс наах цементийн тусламжтайгаар та бүхэн өвчтөний хүсэл тэмүүлэлд нийцсэн, удаан хугацааны шүдэлбэрийн тогтцыг бүрдүүлж өгч чадах гэнэ.

Үүдэн шүдний нэг тулгууртай кантилевр гүүрэлсэн шүдэлбэрийн тогтоогуурт  PANAVIA™ V5 ашиглах нь хамгийн зөв бөгөөд сайн сонголт байх болно. 5 төрлийн өнгөний сонголт, тунгалаг гэрэл нэвчүүлэх чадвараараа гоо сайхны нөхөн сэргээлтэнд хамгийн дээд зэргийн гүйцэтгэлийг үзүүлж чадна. Ялангуяа PANAVIA™ V5 нь өөртөө урьдал хийцийг шалгахад зориулсан цавуутай болсон тул эцсийн байдлаар шүдэлбэрийг тогтоохын өмнө шүдэлбэрийг тохируулан шалгаж үзэх боломжтой болжээ.

Энэ бүх чадварыг хэрхэн бүрдүүлсэн бэ? гэвэл Kuraray Noritake Dental’ компаний MDP болон Dual-Cure technologies танд энэ боломжийг олгож байна гэж ойлгож болно. PANAVIA™ нь дэлхийн хамгийн анхны MDP мономер агуулсан адгезив цемент болохын хувьд сүүлийн 30 жилд тасралтгүй хувьсан өөрчилөгдөж ирсэн байна. Иймд PANAVIA™ V5 нь энэхүү асар их үнэт өв дээр тулгуурлан бүтээгдсэн билээ.


Tag:согог заслын материал, бүрээсний цемент, Шүдний материал

Бусад мэдээлэл:






avatar