Уруул тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэг нь удамших эрсдэлтэйг анхаар
22-Jul-2015 0.0 0

The Cleft Palate-Craniofacial Journal-ын мэдээллээс харвал дэлхийн хэмжээгээр 3 минут тутамд нэг уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхэд төрж байгаа тул энэ нь дэлхий дахинд хамгийн өргөн хүрээнд тархсан төрөлхийн согогуудын нэгд тооцогдоход хүргэж байна. Барууны хөгжингүй орнуудын хувьд хамгийн гол согог засах мэс заслыг төрснөөс хойших нэг жилийн дотор хийдэг бөгөөд улмаар шүдний эмчилгээ, хэл заслын эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ үргэлжлүүлэн хийж амны хөндийн бусад жижиг мэс ажилбарыг хүүхдийг нас бие гүйцсэн хойно нь буюу 18 насны үед хийдэг. Гэсэн хэдий ч саяхан хийгдсэн судалгаагаар уруул тагнайн сэтэрхийтэй хүмүүс нь энэхүү нөхцөл байдал нь удамшлын шинж чанартай бөгөөд эрсдэлт хүчин зүйл нь түүний  хүүхэд болон үр удамд дамжих магадлалтай гэдгийг мэдэхгүй байгаа нь тогтоогдсон байна.

Энэхүү судалгааг дэлхийн хэмжээнд хийгдэж буй уруул тагнайн сэтэрхийн хамгийн том судалгааны хүрээнд хамруулан хийсэн бөгөөд судалгааг гүйцэтгэсэн The Cleft Collective байгууллага нь уруул тагнайн сэтрхийн шалтгааныг тодорхойлох, эмчилгээний хамгийн сайн хувилбарыг санал болгох, уруул тагнайн сэтэрхий бүхий өвчтөнүүдэд сэтэлзүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Уг судалгааны хүрээнд хүүхдүүд нь уруул тагнайн сэтэрхий эмгэг бүхий болон эмгэггүй нийт 24 гэр бүлтэй энэ асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Судалгаанд хамрагдсан гэр бүлүүдийг хүүхэд нь уруул тагнайн сэтэрхийтэй төрөх үеийн мэдрэмж, сэтгэлзүйн нөхцөл байдлыг ойлгох бодит боломжоор хангаж энэ эмгэгийн тухай сургалтанд хамруулсан байна. Судалгааг гэр бүлийн гишүүдтэй нэг нэгээр нь уулзаж асуудлыг гүн гүнзгий ухаж ярилцлага хийх байдлаар гүйцэтгэсэн гэнэ. Эдгээр гэр бүлүүдтэй ярилцаж байхад хувь хүмүүсийн зүгээс энэхүү дурсамжаа эргэн санахдаа харилцан адилгүй сэтгэлийн хөдөлгөөн илэрч байсан бөгөөд зарим нэг нь эмчилгээний дараа хүүхдээ харан баясаж байснаараа хүлээж авч байхад зарим нэгэнд нь гашуун дурсамж нь сэдэрч маш их эмзэглэж байсан байна. Гэвч ихэнх гэр бүлүүд энэхүү төрөлхийн шалтгаантай эмгэгийг өөрийн үр удамдаа дамжуулсандаа өөрсдийгөө байнга буруутгаж байсан нь энэ эмгэгтэй нүүр тулж үзсэн хүмүүсийн хувьд хэн бүхэнд төрдөг мэдрэмж бөгөөд тэд  хэдийгээр өөрийн хүүхдийг хүүхэд насанд нь хэрхэн тусламж үзүүлэхийг сайн мэдэж арчилж тордож байсан ч ямар их бэрхшээлтэй байсан нь нүүрэн дээр нь ил тод харагдаж байлаа. Эдгээр хүмүүсийн ярилцлагаас олж авсан зүйл нь хэрэв зөв тусламжийг цаг тухайд нь үзүүлж чадвал уруул тагнайн төрөлхийн согогоос сэргийлэх боломжтой нь харагдаж байна. .

Судалгааг анх санаачлагч автор Nicola Stock “Судалгааны явцад олж мэдсэн нэг гайхалтай зүйл нь энэ эмгэгтэй нүүр тулсан гэр бүлүүд хэдийгээр өөрсдөө ийм согогтой төрж байсан ч энэ эмгэгийн үр удамд нь дахиж болох эрсдлийн талаар тодорхой ойлголтгүй байсан явдал юм” гэсэн байна. Иймд тэрээр удамшлаас шалтгаалсан ямар нэгэн эмгэгтэй хүмүүст уруул тагнайн сэтэрхийн эмгэгийн талаар нягт нямбай мэдээллийг удам зүйн зөвлөгөөтэй хамт өгч байх хэрэгтэй гэж үзэж байна. Түүнчилэн уруул тагнайн эмгэгийн удам зүйн хүчин зүйл болон орчины хүчин зүйлийн нөлөөллийн талаарх судалгааны материалуудыг энэ эмгэгээс сэргийлэх олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилах хэрэгтэй гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар уруул тагнайн сэтэрхийтэй төрсөн залуу хүмүүст 18 нас хүрэх үед нь ялангуяа гэр бүл зохиохоор шийдсэн бол өөрт нь тохиолдсон энэхүү эмгэг нь удамших магадлалтай гэдгийг сайтар ойлгуулж өгч мэдээллээр хангаж байх хэрэгтэй гэж зөвлөж байна.   

Энэхүү судалгаа нь "Starting a Family: The Experience of Parents with Cleft Lip and/or Palate" гарчигтайгаар The Cleft Palate-Craniofacial Journal-д хэвлэгдсэн байна.


Tag:Уруул Тагнайн Сэтэхрийн Нийгэмлэгий, уруул тагнайн сэтэрхий, судалгааны тойм

Бусад мэдээлэл:






avatar