Хиймэл нейроноор тархи мэдрэлийн гэмтсэн эсийг орлуулах боломжтой болно
23-Июл-2015 0.0 0

STOCKHOLM/LINKÖPING, Sweden: Шведийн алдарт Karolinska Institutet Их Сургуулийн Medical Nanoscience Centre-ийн судлаачид Шведийн Linköping University-ийн судлаачидтай хамтын ажилллагааны хүрээнд химийн мэдээлэл хүлээн авч улмаар хүний эсэд дамжуулах  чадвартай органик био электрон төхөөрөмж бүтээсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү төхөөрөмж нь гэмтсэн мэдрэлийн эсийг түүгээр орлуулах боломж олгох бөгөөд үүний тусламжтайгаар ойрын ирээдүйд мэдрэлийн үйл ажилагааг хиймэлээр дахин сэргээх боломжтой болох гэнэ.

“Бидний бүтээсэн хиймэл нейрон нь дамжуулагч нийлэг материалаар бүтээгдсэн нь үйл ажилагааны хувьд хүний нейронтой төстэй юм” гэж Karolinska Institutet-ийн Cellular Microbiology тэнхмийн профессор  Agneta Richter-Dahlfors хэлж байна. “Энэхүү хиймэл нейроны мэдрэгч хэсэг нь химийн сигналын өөрчилөлтийг мэдрэх чадвартай бөгөөд үүнийгээ цахилгаан дохио болгон хувиргаж цааш нь дамжуулдаг бөгөөд цахилгаан сигнал нь нейрон хоорондын мэдээлэл дамжуулах үүрэг бүхий acetylcholine-ийг ялгаруулахад түлхэц өгч энэ ялгарсан acetylcholine нь хүний биеийн эсэд нөлөөлдөг юм” гэж энэхүү хиймел нейроны үйл ажиллагааны механизмыг тайлбарлаж байна.

Энэхүү төхөөрөмжийг ирээдүйд шүдний салбарт ач холбогдолтой эсэхийг сайтар судлаж амжаагүй байгаа гэж  Richter-Dahlfors  Dental Tribune Online-д мэдээлсэн байна. Тэрээр “Энэхүү хиймэл нейроны үндсэн үйл ажиллагаа нь одоогоор мэдрэлийн эсэд ерөнхий мэдээлэл л дамжуулах үүрэгтэй бөгөөд цаашдаа бид нейроны нэр төрлийг олшруулсанаар биеийн бусад хэсгүүдийн гэмтсэн мэдрэлийн эсүүдийг орлуулах боломжтой болно гэж үзэж байна” гэж хэллээ.

Өнөөг хүртэл хүний бие дэх мэдрэлийг идэвхжүүлэх үндсэн техник нь цахилгаан идэвхжүүлэлт буюу electrical stimulation дээр үндэслэсэн байдаг. Тэгвэл хиймел нейрон хүний биеийн эсийг дуурайлган хийх болсоноор ирээдүйд мэдрэлийн гаралтай эмгэгүүдийг эмчилэхэд ахиц дэвшил гарна гэж судлаачдын баг үзэж байна.

Судлаачдын багийн дараагийн үйл ажиллагаа нь энэхүү хиймэл нейроны хэмжээг багасгаж хүний биед суулгах боломжтой болгох гэнэ. “Энэхүү хиймэл нейронд wireless долгион дамжуулагч нэмж суулгах онолын концепц яригдаж байгаа бөгөөд ингэснээр мдрэлийн мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг алсын зайнаас удирдах боломжтой болох юм. Энэхүү өөрийгөө удирдах чадвартай болон алсын удирдлагатай төхөөрөмжийг суулгаж өгсөнөөр ирээдүйд мэдрэлийн эмгэгийн эмчилгээ нь үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжтой болох юм” гэж Richter-Dahlfors тайлбар өглөө.

Энэхүү судалгааны ажил нь   “An organic electronic biomimetic neuron enables auto-regulated neuromodulation” гарчигтайгаар Biosensors and Bioelectronics journal-ын 9-р сарын дугаарт хэвлэгдэх юм байна.


Tag:Karolinska Institutet, судалгааны тойм

Бусад мэдээлэл:






avatar