Шүдний материал үйлдвэрлэлийн салбарт сүүлийн үед маргаан дэгдээж буй асуудал: Bisphenol A (BPA)
24-Jul-2015 1347 0.0 0

Сүүлийн 20 жилийн туршид шүдний салбарт томоохон маргаан дэгдээж санал зөрөлдөж байсан асуудал нь амальгаман ломбо юм. Учир нь мөнгөлөг өнгөтэй амальгаман ломбо нь хэдийгээр маш сайн бат бөхөд тооцогддог материал боловч найрлагандаа мөнгөн ус агуулдаг нь ийнхүү маргаан дэгдээх шалтгаан болсон юм. Энэ чиглэлээр судалгаа хийсэн шинжлэх ухааны талын мэргэжилтнүүд хэзээ ч амальгамыг ломбоны материалаар хэрэглэж болохгүй гэж 100% санал нэгддэг боловч шүдний эмчилгээний салбарын мэргэжилтнүүд түүний технологийн давуу талд түшиглэн өнөөг хүртэл зарим улс орнуудад ашигласаар л байна.

Тэгвэл сүүлийн үед бас нэг томоохон маргаан дэгдээж буй асуудал гарч ирсэн нь Bisphenol A (BPA) агуулсан ломбоны материалын хор нөлөө юм. Хамгийн сүүлд хийгдсэн судалгаанаас харвал Bisphenol A (BPA) агуулсан ломбоны материал нь тухайн хүний зан авирт нөлөөлдөг гэсэн байна.

Уг судалгаа нь 6-10 насны 500 хүүхдүүдийг хамруулан явагдсан бөгөөд судалгааны үр дүнг "Paediatrics" сэтгүүлд хэвлэсэн байна. Судалгаагаар зарим нэг хүүхдүүд амальгаман ломботой байсан бол судалгаанд хамрагдсан хүүхдүүд дийлэнх нь Bisphenol A (BPA) агуулсан композит ломбоор шүдээ ломбодуулсан байсан байна. 5 жил үргэлжилсэн ажиглалт судалгаагаар  Bisphenol A (BPA) их хэмжээгээр агуулсан ломбоор шүдээ ломбодуудсан хүүүхдүүдэд зан төлөвийн болон сэтгэл хөдлөлийн зарим  асуудлаад ажиглагдсан байна.

Судлаачид Америкийн иргэдийн 90% нь биедээ Bisphenol A (BPA) байнга агуулдаг гэж үздэг. Учир нь уднаа жүүс хадгалдаг хуванцар сав болон лааз нь BPA агуулдаг. Natural Resources Defence Council байгууллагаас Food and Drug Administration албанд хүсэлт гаргаснаар BPA –г хүнсний савалгаанд ашиглахыг хориглосон шийдвэр гаргуулсан ч тэр нь сайн хэрэгжихгүй байна.

American Dental Association-ы албан ёсны мэдээллээр бол Америк улсад худалдаалагдаж буй ихэнх шүдний материалууд BPA агуулдаггүй гэнэ. Холбооны зүгээс зарим нэг композит ломбо болон sealant материалууд нь энэ төрлийн найрлага агуулдаг ч түүний аманд ялгарах тун нь хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнсний болон орчины бусад зүйлсээс ялгарах BPA-ийн тунгаас хамаагүй бага гэж тайлбарлаж байна.

Судлаачид BPA-ийн амны хөндийд ялгарч буй тун хэмжээг хэмжиж үзээгүйгээ илэрхийлсэн ч хэрэв BPA аманд ялгардаг бол бусад амны хөндийн хүчин зүйлтэй хавсраад ямар үйлчилэл үзүүлдэг байж болохыг тайлбарлах шаардлагатай гэж үзсэн байна.

Шүдний эмч нар энэ судалгаа нь олон нийтэд хүрвэл шүдний эмчилгээ шаардлагатай олон өвчтөнүүд композит ломбо хэрэглэхээс татгалздаг болох вий гэдгээс эмээцгээж байна. Эмч нарын үзэж байгаагаар композит ломбоны шүдний цоорлыг нөхөн сэргээдэг, шүдний цоорлоос урьдчилан сэргийлдэг ач тус нь түүний ямар нэгэн сөрөг талаас илүү их жин дарахаар зүйл гэж уг материалыг өмөөрцгөөж байгаа гэнэ.

Columbia University College of Dental Medicine-ийн явуулсан судалгаагаар Bisphenol A (BPA)-ийн ахны хөндийд ялгарах тунг “үлэмж бага” гэж үнэлсэн байна. Судлаачид уг үлдэгдлийг шүдээ ломбодуулсаны дараа амаа усаар зайлах төдийхнөөр маш амархан зайлуулах боломжтой гэж үзэж байна. Харин судлаачдын нэг анхааруулж байгаа зүйл нь жирэмсэн эхчүүд хүүхдээ төртлөө Bisphenol A (BPA) агуулсан ломбоор шүдээ ломбодуулахаас зайлсхийх хэрэгтэй гэсэн байна.

 

 


Tag:менежемент, Bisphenol A

Бусад мэдээлэл:






avatar