Их Британи улсад шүдийг өрөмдөлгүйгээр нөхөн сэргээх шинэ технологи хөгжүүлж байна
27-Jul-2015 0.0 0

PERTH, UK: Шүдийг өрөмдөлгүйгээр нөхөн сэргээх асуудал нь бараг шүдний эмч болгоны хүсэн хүлээдэг ганц мөрөөдөл нь гэж хэлж болно. Энэхүү эмчилгээний шинэ чиг хандлагыг Их Британи улсад анх удаа хөгжүүлж эхэлсэн бөгөөд энэ технологи нь одоогоор цахилгаан энергийн тусламжтайгаар шүдийг дахин эрдэсжүүлэх шинэ арга замыг эрэлхийлж байгаа гэнэ. Тус технологийг хөгжүүлэгч Reminova фирм Их Британи болон Америк улсуудын хэмжээнд уг технологийн хөгжүүлэлтэнд хувь нэмрээ оруулах хандивын аянг эхлүүлээд байгаагаа зарласан ба 0,5 сая фунт стрерлингийн хэмжээний хөрөнгө оруулалт цуглавал уг технлогийг зах зээлд нэвтрүүлэх боломжтойгоо мэдэгдлээ.

Энэхүү хандив цуглуулах арга хэмжээ нь яг энэ чиглэлийн зорилтот зах зээлийн хуьцаа эзэмшигчдэд зориулан хийгдэж буй тус хоёр улсын хувьд адил төстэй анхны арга хэмжээ гэнэ. Хэрэв энэхүү арга хэмжээ нь зорилгодоо хүрвэл цугларсан нийт хөрөнгийг компаний ирээдүйн хөгжил дэвшил үйл ажилагаа, менежерийн баг бүрдүүлэх болон энэхүү технологийг худалдаалах асуудалд оролцох шүдний салбарын компанитай стратегийн чиглэлээр хамтын ажилагаа өрнүүлэх зэрэг зүйлд зарцуулах болно гэж  Reminova фирмийн эрх бүхий албан тушаалтан мэдэгдлээ. Түүнчилэн одоогоор уг технологийн клиникийн судалгааг эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Reminova фирмийн мэдэгдэж байгаагаар дэлхийн хэмжээгээр шүдний салбарт  700 000 гаран шүдний эмч ажиллаж байгаа нь уг төхөөрөмжийг борлуулах томоохон зах зээл гэж үзэж байгаа гэнэ. Лхагва гаригт болох хэвлэлийн хурлын тараах материалд тус компаний хувьцаа эзэмшигч болохыг хүссэн хувь хүн буюу эмч хэн боловч тус төслийн үйл ажиллагаанд 60 хоногийн турш хамтран ажиллаж хувь нэмрээ оруулж болохыг дурджээ.  Төслийн үйл ажиллагаанд оруулах хамгийн бага хөрөнгө оруулалтын хэмжээ Их Британи болон Европын улсуудын хэмжээнд 1000 фунт стерлинг бол Америкийн иргэдийн хувьд 5000 USD байх гэнэ.

Хувь хүмүүс болон эмч нар энэхүү төслийн үйл ажилллагаанд хандив өргөснөөрөө шүдний эмчилгээний салбарыг өрөмдөлт хэмээх өвчтөнүүдэд айдас төрүүлэгч гол технологиос салахад туслах төдийгүй энэ нь дэлхийн хэмжээгээр шүдний эмчилгээ үйлчилгээний зах зээлийг тэр чигээр нь өөрчилөх үйл явдал болно гэж тайлбарлаж байна.

“Энэхүү хандивын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар эмчилгээний шинэ технологи 3 хан жилийн дотор өвчтөнд хүрэх болно” гэж Reminova фирмийн гүйцэтгэх захирал CEO Dr Jeff Wright амлаж байна.

Reminova фирм өөрсдийн нэвтрүүлэх гэж буй шинэ технологийн тухай тайлбарлахдаа энэхүү шинэ технологи нь богино давтамжийн цахилгаан гүйдлийн тусламжтайгаар эрдсийн ионуудыг шүдний цоорлын гүнд нэвчүүлэн дахин эрдэсжүүлэх бөгөөд энэ үйл ажиллагааг тусгай зориулалтын төхөөрөмж ашиглан гүйцэтгэх гэнэ. Одоогоор энэхүү шинээр хөгжүүлж буй төхөөрөмжийн бодит өртөг зах зээлд 10000 фунт стерлингийн үнэтэйгээр нийлүүлэгдэхээр тооцож байгаа юм байна.

“Бидний шинэ эмчилгээний аргын тусламжтайгаар та өөрийн шүдийг ямарч өвдөлт эрсдэлгүй буцаан сэргээх бөгөөд энэ нь та өөрийн машиндаа засвар үйлчилгээ хийлгэдэг шиг л энгийн зүйл байх болно” гэж Dr Jeff Wright хэллээ.

Одоогоор Reminova-ын санаачилгыг дэмжин 17 өвчтөн захиалгаа өгөөд байгаа бөгөөд 2014 онд уг төслийг олон нийтэд нээлттэй зарласны дараа эдгээр өвчтөнүүд тус фирмд хандсан гэнэ. Их Британийн King’s College London (KCL)-ийн шүдний цоорлын эмчилгээний чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд Professor Nigel Pitts, шүдний эмч Dr Chris Longbottom нар энэ технологийн хөгжүүлэлтэн дээр хамтран ажиллаж байгаа юм байна.


Tag:Шүдний эмчилгээ, шүд цоорох өвчин, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar