Тунгалаг aligner төхөөрөмжүүд нь гажиг заслын авагддаггүй зэмсгээс илүү ашиг тустай болохыг судалгаа харуулж байна
29-Jul-2015 976 0.0 0

MAINZ, Germany: Сүүлийн жилүүдэд шүдний гажиг заслын тунгалаг aligner төхөөрөмжүүд уламжлалт авагддаггүй зэмсгүүдийг түрэн гарч ирж тодорхой хүрээнд орон зайгаа эзэлсэн төдийгүй зарим талаараа олон нийтийн дуртай эмчилгээний зэмсгүүдийн нэг болооод байна. Гэсэн хэдий ч зарим нэг судалгаагаар уг төхөөрөмжүүдийн амны эрүүл ахуй болон буйланд үзүүлэх нөлөөллийн талаар таатай бус зүйл дурдсан байдаг. Тэгвэл саяхан  Германы судлаачдаас бүрдсэн судалгааны шинэ баг уламжлалт гажиг заслын авагддаггүй зэмсэг болон гажиг заслын тунгалаг aligner төхөөрөмжүүдийн амны эрүүл ахуй, амны хөндийн эрүүл мэндэд учруулах нөлөөлөл, өвчтөнүүдийн сэтгэл ханамжийн байдыг харьцуулсан судалгаа хийсэнийг тоймлон хүргэж байна. Гажиг заслын тунгалаг төхөөрөмжүүдийн жишээ болгож Invisalign төхөөрөмжийг сонгон авсан бөгөөд судалгаагаар уг төхөөрөмжийг хэрэглэж буй өвчтөнүүдийн амны хөндийн эрүүл ахуйн байдал харьцангуй сайн төдийгүй өвчтөнүүдийн сэтгэл ханамжийн түвшин хамгийн дээдзэргийн байгаа нь тогтоогдсон гэнэ.

Өнөөг хүртэл дэлхийн ихэнх улс орнуудын хэмжээнд шүдний гажиг бүхий өвчтөнүүд хүүхэд нас болон өсвөр насандаа гажиг заслын эмчилгээ хийлгэхдээ авагддагүй брекет зэмсгүүдийг илүү ихээр ашигладаг. Гэвч уг зэмсгүүд нь амны хөндийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөгийн улмаас шүдний тулгуур эдийн эрүүл мэндийг дордуулах сөрөг нөлөө учруулдаг. Нөгөө талаар гажиг заслын авагддаггүй зэмсгүүд нь шүдний гоо сайхны шаардлагад төдийлөн нийцдэггүй тул насанд хүрэгчид түүнийг хэрэглэх тийм ч дуртай биш байдаг.

Иймд гажиг заслын зэмсгүүдийн амны хөндийн эрүүл ахуй болон гоо сайхны шаардлагын үүднээс уламжилалт авагддаггүй зэсгүүдээс өөр төрлийн технолгиудын эрэл хайгуул хийж, зарим нэг нь хөгжин бловсронгуй болсоор байгаагийн жишээ нь энэхүү тунгалаг aligner төхөөрөмжүүд юм. Тунгалаг төхөөрмжүүдийн авагддаггүй зэмсгээс нэг ялгаатай сайн тал нь түүнийг шүдээ угаах болон хоол хүнс идэх үедээ түр хугацаанд шүдний эгнээнээс салган авч болдог явдал  юм. Тунгалаг aligner төхөөрөмжүүдийн дундаа хамгийн амжилттай хөгжиж байгаа төхөөрөмж нь  Align Technology компаний 1999 онд зах зээлд нэвтрүүлсэн Invisalign төхөөрөмж юм.

 Johannes Gutenberg University-ийн судлаачдын үзэж байгаагаар уг төхөөрөмжийн амны эрүүл ахуйд учруулах нөлөөллийг гажиг заслын авагддаггүй зэмсгүүдтэй харьцуулсан судалгаа одоогоор хязгаарлагдмал хүрээнд мөш цөөн тоотой байгаа юм байна. Энэ нь уг  судлаачидад  дээрх хоёр төрлийн төхөөрөмжийг харьцуулсан судалгааг хийх шалтгаан нь болсон гэнэ.

Сулаачид судалгаандаа шүдний гажиг заслын эмчилгээ хийлгэж буй 100 өвчтөнг сонгон авсан бөгөөд тэдгээрийг дотор нь авагддаггүй зэмсгийн бүлэг болон Invisalign зэмсгийн бүлэг болгон эн тэнцүү хуваасан байна. Эмчилгээний өмнө болон дараа нь амны хөндийн үзлэг хийж амны эрүүл ахуйн байдал болон шүдний тулгуур эдийн эрүүл мэндийн төлвт үнэлгээ хийсэн гэнэ. Түүнчилэн судалгааны асуумжийн дагуу тухайн өвчтөний амны эрүүл ахуй болон хооллох дадал зуршил, уг эмчилгээндээ хэр их сэтгэл хангалуун байгаа талаарх мэдээллийг авсан байна. Судалгаанд хамрагдсан бүх өвчтөнүүд гажиг заслын эмчилгээний өмнө болон эмчилгээний туршид амны эрүүл ахуйн яг адилхан удирдамжуудыг авсан байна. Энэхүү удирдамжид шүдээ хэрхэн угаах, шүдний завсрын утас болон сойзуудыг ашиглан шүдээ өдөрт 3 удаа цэвэрлэх зэрэг зааварчилгаанууд багтсан байна.

Судалгааны үр дүнд анализ хийж үзэхэд хоёр бүлгийн өвчтөнүүд дунд эмчилгээний явцад амны эрүүл ахуйн болон шүдний тулгуур эдийн эрүүл мэндийн төлөв байдлын талаар ноцтой ялгаа ажиглагдаагүй байна. Гэвч судлаачдын ажигласнаар хоёр бүлгийн өвчтөнүүдэд хоёуланд нь эмчилгээний явцад шүдний тулгуур эдийн төлөв байдал анхаарал татахуйц хэмээнд өөрчилөгдсөн байна. Судлаачдын дүгнэлтээр бол  Invisalign төхөөрөмж хэрэглэсэн өвчтөнүүдэд буйлны эрүүл мэндийн байдал нь авагддаггүй зэмсэг зүүсэн өвчтөнүүдээс харьцангуй сайн байсан ч статистикийн хувьд ач холбогдол өгөхүйц ноцтой ялгаа байхгүй гэж үзсэн байна.

Судалгааны асуумжид анализ хийж үзэхэд Invisalign төхөөрөмж хэрэглэдэг өвчтөнүүдийн сэтгэл ханамжийн байдал хамгийн дээд зэргийн байсан байна. Судалгаанд оролцогчдийн зөвхөн 6% нь түүнд сэтгэл дундуур байсан нь авагддаггүй зэмсгийн сэтгэл дундуур өвчтөнүүдийн 36%-ийн үзүүлэлттэй харьцуулахад бага үзүүлэлт юм.

Бусад үзүүлэлтүүдийг харьцуулан үзүүлвэл буйл цочроодог сөрөг нөлөөлөл (авагддаггүй зэмсэг 56%, Invisalign 14%), гоо сайхны сөрөг нөлөө (авагддаггүй зэмсэг 26%, Invisalign 6%), эмчилгээний явцад хооллох дадал зуршлийг өөрчилдөг (авагддаггүй зэмсэг 70%, Invisalign 50%)

Дээрх судалгааны үзүүлэлтээс үндэслэн судлаачид Invisalign төхөөрөмж нь гажиг заслын авагддаггүй зэмсэгтэй харьцуулвал сөрөг нөлөөллийн хувьд онцгойлж үзэхүйц хэмжээнд бага байгаа нь харагдаж байгаа боловч уг хоёр төхөөрөмж нь хоёул буйлны эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл тодорхой хэмжээнд учруулдаг гэж дүгнэлт хийсэн байна.

Энэхүү судалгаа нь “Braces versus Invisalign: Gingival parameters and patients’ satisfaction during treatment: A cross-sectional study”, гарчигтайгаар BMC Oral Health journal-ийн 6-р сарын 24-ы дугаарт хэвлэгдсэн байна.

 

 

 


Tag:судалгааны тойм, invisalign, шүдний гажиг засал

Бусад мэдээлэл:






avatar