European Commission амальгам ломбоны талаар баримтлах бодлогоо шинэчилсэнээ мэдэгдлээ
03-Aug-2015 371 0.0 0

BRUSSELS, Belgium: Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд тэр тусмаа Европын улсуудад амальгам ломбоны материалыг амны хөндийд ашиглахаас татгалзах аль болох түүнийг орлуулах бусад материалуудыг ашиглахыг эрлэмзэж байна. Иймд The European Commission энэхүү чиг хандлагыг хүлээн зөвшөөрч шүдний амальгам материалын хэрэглээний аюулгүй байдал болон түүнийг орлуулагч материалуудын талаар баримтлах бодлогодоо өөрчилөлт оруулсанаа албан ёсоор нийтэлсэн байна.

Хамгийн сүүлчийн энэ чиглэлийн бодлогын шинэчилэлт 2008 онд хийгдсэн бөгөөд тус шинэчилэлтийн зорилго нь амальгам материалын үр нөлөө, амальгамийг орлуулагч материалуудын талаар шинжлэх ухааны нотолгоотой дүгнэлт өгөхөд оршиж байсан гэнэ.

2008 онд European Commission болон эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох чиглэлээр байгуулагдсан Шинжлэх ухааны хороо амальгам материалыг хүний эрүүл мэндэд аюулгүй гэсэн дүгнэлт гаргаж байсан бол өнөөдөр тус байгууллагууд тухайн материалыг сонгохдоо өвчтөний онцлогт тулгуурлах хэрэгтэй гэж үзэж байна. Мөнгөн усны хор хөнөөлийн эсрэг баталсан Minamata Convention-ы дагуу European Commission хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд амаьлгам хэрэглэхээс татгалзаж аль болох бусад ижил төрлийн хор хөнөөл багатай материал ашиглахыг зөвлөж байна.

Шинэжлэх ухааны хорооны дүгнэлтэнд мөнгөн усны хор хөнөөл нь хангалттай сайн батлагдсаныг дурдаад түүний тархины хөгжлийн үе шатанд учруулдаг нейротоксин үйлчилэл нь олон түвшинд хийсэн судалгагаар нотлогдсоныг цохон тэмдэглэсэн байна. Түүнчилэн хүний биеийн дархлалын тогтолцоо, уушиг, бөөр, арьс нүдэнд учруулдаг хор хөнөөлийг мөн дурдсан байна.

Түүнчилэн еврокомиссын зүгээс гаргаж буй шинэ зөвлөмж нь амальгам материал нь удамшилын гаралтай эмгэгтэй хүмүүсийн мөнгөн усны хордлогын шалтгаан нь болж байж болзошгүй гэсэн энэ чиглэлээр цуглуулсан шинжлэх ухааны мэдээлэлийг харгалзан үзсэн гэнэ. Уг мэдээллийн дагуу зарим нэг удамшилын хүчин зүйлс нь шүдний амальгамаас ялгарах мөнгөн усны хордлогод амархан өртөмтгий гэж үзэж байна.

Шүдний салбарын мэргэжилтнүүд дунд явуулсан судалгаагаар амальгам ломбыг тавих болон авах үед ялгарах мөнгөн ус нь тэдэнд олон төрлийн архаг өвчин хууч үүсэхэд тодорхой үүрэг гүйцэтгэдэг байж магадгүй  төдийгүй сэтгэлзүйн дарамт, сэтгэлийн зовиур үүсгэдэг гэдгийг тогтоогоод байна. Гэвч амальгамтай ажиллах техникийг чанд баримтласнаар өвчтөн болон эмнэлгийн мэргэжилтэнд учруулж буй хор нөлөөг бууруулж болно гэж European Commission-ийн зөвлөмжид тэмдэглэсэн байна.

Дээрх олон төрлийн сөрөг чиг хандага хангалттай байгаа ч одоогийн байгаа баримт нотолгоо нь амальгам материал болон түүний альтернатив материлуудыг ашиглахыг таслан зогсоох хангалттай үндэслэл болохгүй гэнэ. Шинжлэх ухааны хороо амальгам материал нь нейротоксины үйлчилэл үзүүлдэг эсэх, удам зүйн гаж нөлөө учруулдаг эсэх чиглэлээр шинжлэх ухааны судалгаануудыг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй гэж үзэж байна. Эцэст нь Евро комисс амальгамтай шинж чанарын хувьд дүйцэхүйц био нийцэл сайтай амальгамыг орлуулагч материал хөгжүүлэх шаардлагатай байгааг дурдсан байна.

Тус тайлан нь бүрэн эхээр “The safety of dental amalgam and alternative dental restoration materials for patients and users” гарчигтайгаар Scientific Committee on Emerging and Newly Identified Health Risks-ын веб хуудсан дээр тавигдсан байна.

 

 


Tag:Ломбоны материал, Шүдний эмчилгээ, менежемент, амальгам

Бусад мэдээлэл:






avatar