Жижиг бүлгээр ажилладаг шүдний эмч нар илүү сэтгэл ханамж өндөртэй байдаг
24-Aug-2015 5.0 0

CHICAGO, USA:  Шүдний эмчийн өдөр тутмын ажилд тохиолдох олон төрлийн хүчин зүйлс түүний ажилаасаа авах сэтгэл ханамжийн байдалд нөлөөлж байдаг бөгөөд эдгээр нь мөн түүний ажлын үр дүнд нөлөө үзүүлсэнээр өвчтөний сэтгэл ханамжийг бүрдүүлдэг. Саяхан хийгдсэн судалгаагаар шүдний эмнэлэг үйлчилгээний бүтэц зохион байгуулалтын ялгаат байдал нь эмчийн ажилаас авах сэтгэл ханамжийн байдалд нөлөөлдөг болохыг тогтоосон байна.

Уг судалгаанд АНУ-ын жижиг бүлгээр ажилладаг болон ганцаараа ажилладаг эсвэл том эмнэлэгт ажилладаг зэрэг 2171 шүдний эмчийг хамруулж тэдгээрийн орлого, ажлын цаг, эмнэлзүйн бие даасан байдал, ажил амьдралын бланс, сэтгэл хөдлөлаа илэрхийлэх боломж зэргээс авах ерөнхий сэтгэл ханамжийн байдалд судалгаа хийсэн байна.

Судлаачдын олж илрүүлсэнээр жижиг бүлгээр ажилладаг шүдний эмч нар бусдаасаа илүү их сэтгэл ханамж өндөр байгаа нь ажиглагдсан байна. Тэдгээр эмч нар өөрийн орлого болон бусдад ашиг тустай байх зэрэгтээ илүү их сэтгэл ханамжтай байсан бөгөөд ганцаараа ажилладаг шүдний эмч нараас илүү их орлоготой байсан байна.

Томоохон шүдний эмнэлэгт том бүлгээр ажилладаг шүдний эмч нарын хувьд ч мөн сэтгэл ханамж өндөр байсан бөгөөд ганцаараа ажилладаг шүдний эмч нараасаа илүү өндөр орлоготой байсан байна. Гэвч том эмнэлэгт ажилладаг шүдний эмч нарын дийлэнх хэсэг нь өөрсдийн ажлын цаг болон цагийн хуваарь, ажил амьдралын бланс зэрэгт тийм ч сэтгэл хангалуун биш байсан нь тэдгээр эмч нар нь  ажлын цагийн хуваарьт баригдмал байдгаас ийнхүү үзэх болсон байна. Гэвч том багт ажилладаг шүдний эмч нар нь бусад төрлийн шүдний эмч нараас стрессийн түвшинээр илүү бага байсан нь том багт ажиллах нь хувь хүнд ирэх стрессийг бууруулах нэг шалтгаан гэж үзэх боломжтой байна.

Түүнчилэн судалгаагаар олж илрүүлсэн нэг зүйл нь шүдний эмч нарын ажлын гол мөн чанар бөгөөд ялангуяа шүдний эмч нар том бүлэгт ажиллахыг төдийлөн хүсдэггүй болох нь ажиглагдсан байна. Энэхүү судалгааны дүгнэлт нь ялангуяа шинээр төгсөж буй эмч нарт ямар бүлэгт хамаарч ажилах нь илүү зохимжтойг сонгоход тусламж үзүүлэүйц болсон байна.

Судлаачдын мэдээлж байгаагаар энэхүү анх удаа хийгдсэн судалгаа нь шүдний эмчилгээ үйлчилгээний өөр хоорондоо ялгаатай бүлгүүд хоорондын сэтгэл ханамжийн байдлыг илрүүлэхэд чиглэгдсэн бөгөөд судалгааны зорилго нь аль бүлэг нь илүү зохимжтойг зөвлөхөд чиглэгдээгүй болохыг анхааруулж байна. Судлаачдын найдаж байгаагаар тэдний судалгаа нь АНУ-ын хэмжээнд байгаа шүдний эмчилгээ үйлчилгээний зохион байгуулалтын ялгааг харуулж эдгээр бүлгүүдэд ажиллаж байгаа шүдний эмч нарын сэтгэл ханамжийн байдалыг үзүүлсэнээр бусад эмч нарыг сонголт хийхэд тус дөхөм үзүүлнэ гэж үзэж байна.

Энэхүү судалгаа нь "Practice Settings and Dentists' Job Satisfaction," гарчигтайгаар Journal of the American Dental Association-ы 8-р сарын дугаарт нийтлэгдсэн байна. Энэхүү судалгааг University of Illinois at Chicago болон American Dental Association-ы хамтын ажиллагааны хүрээнд гүйцэтгэсэн байна.

 

 


Tag:АНУ, Шүдний эмч

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar