Авах шаардлагагүй агт араа шүдний мэс засалд Австраличууд сая сая доллар зарлагаддаг
24-Aug-2015 1.5 0

CRAWLEY, Australia: Агт араа авах мэс ажилбар нь дэлхийн нийтийн хэмжээнд хамгийн өргөн тархсан шүдний эмчилгээний ажилбаруудын нэг бөгөөд агт араанаас шалтгаалсан хүндрэл үүсэхээс нь сэргийлж өдөр тутам маш олон шүднүүдийг авч байдаг. University of Western Australia-ийн гүйцэтгэсэн шинэ судалгаагаар агт арааг урьдчилан сэргийлэлтийн зориулалтаар авхуулах мэс ажилбараас Австалийн эрүүл мэндийн систем жил тутам 500 сая австрали долларын орлого олдог нь тогтоогдсон байна. Судлаачид ямар нэг хүндрэлийн шинж тэмдэггүй агт арааг авах шинэ төрлийн удирдамжийг хэрэгжүүлсэнээр энэхүү зарлагыг өндөр хэмжээнд бууруулах боломжтойг цохон тэмдэглэсэн байна.

Үндэсний хэмжээний өртөгийн загварчилал болон удирдамж боловсруулах зорилгоор судлаачид 2008-2009 онуудад шүдний хүндрэлийн улмаас эмнэлэгт хандсан өвчтөнүүдийн эмчилгээний өртөгт дүн шинжилгээ хийж үзсэн байна. Дээрх хугацаанд 15-34 насны нийт 97949 иргэн эмнэлэгт хандсан бөгөөд тэдгээрийн шууд зардал 350 сая австрали доллар бол шууд бус зардал 181 сая австрали доллар байсан бөгөөд нийлбэр дүнгээр 531 сая австрали долларын зардал гаргасан байна. Судлаачид шүдний хүндрэлийн эмчилгээнд зориулсан шинэ төрлийн удирдамжийг санал болгож байгаа бөгөөд түүнийг баримталсанаар жилд дээрх өвчтөнүүдийн 83850-ийг нь заавал эмнэлэгт хандуулах шаардлагагүй болгох гэнэ.

Түүнчилэн судлаачид дээрх удирдамжийг практикт нэвтрүүлсэнээр Австрали улсын хувьд Их Британи улстай харьцуулахад жилд 420-531 сая австрали доллар хэмнэж болохыг  тооцоолон гаргасан байна. Их Британи улсын хувьд UK National Institute for Health and Care Excellence байгууллагаас ямар нэгэн хүндрэлийн шинж тэмдэг үзүүлээгүй агт араа шүдийг аль болох авахгүй байхыг зөвлөдөг бөгөөд хэдийгээр тус шийдвэр нь шинжлэх ухааны нотолгоонд суурилаагүй боловч агт араа авах мэс заслын үед үүсдэг өвдөлт, мэдрэлийн гэмтэл, халдвар дамжих эрсдлээс сэргийлэх үүднээс өвчтөний тусын тулд ийм зөвлөмж гаргасан байна.

“Хүндрэлийн шинж тэмдэг үзүүлээгүй агт араа шүдийг урьдчилан сэргийлэх зориулалтаар авах нь одоогоор шинжлэх ухааны хангалттай нотолгоонд тулгуурлаагүй тул бидний төлөвлөж буй эрсдэлээс сэргийлэх стратеги нь Австрали улсын нөхцөлд илүү өртөгийн хувьд хэмнэлттэй хувилбар юм” гэж судлаачид дүгнэсэн байна.

Энэхүү судалгаа нь “Cost effectiveness modelling of a ‘watchful monitoring strategy’ for impacted third molars vs prophylactic removal under GA: An Australian perspective” гарчигтайгаар British Dental Journal-ийн 7-р сарын дугаарт хэвлэгдсэн байна.

 

 


Tag:Шүдний эмчилгээ, австрали, шүд авах, агт араа

Бусад мэдээлэл:






avatar