Тайландын Бангкок хотноо тус улсын анхны шүдний музей нээгдлээ
24-Aug-2015 323 0.0 0

BANGKOK, Thailand: Тайландын Mahidol University-ийн Шүдний сургуулийн байгуулсан Sirindhorn Dental Museum нь Ази тивийн хувьд шүдний чиглэлийн анхны музей гэдгээрээ онцлог юм. Уг музей нь Ази тивийн улс орнуудын шүдний эмчилгээний салбар болон амны хөндийн эрүүл ахуйн салбарын хөгжлийн түүхийг дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ хөгжилтэй болон интерактив хэлбэрээр бэлтгэсэн үзүүлэнгүүдээрээ амны хөндийн эрүүл мэндийн ач холбогдолын талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд тус нэмэр болно гэж үзэж байна.

Эзэн хааны гэр бүлийн хандивын тусламжтайгаар нээгдсэн 620 м2 талбайг эзлэх тус музей нь 5 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг тус бүр амны хөндийн эрүүл мэндийн ач холбогдолын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн байна. “Бид Тайландын ард түмнийг эрүүл инээмсэглэлтэй ард түмэн болход хувь нэмрээ оруулж боломжтой бол "Инээмсэглэлийн улс" гэж нэрлүүлмээр байна” гэж Шүдний сургуулийн багш, хамтын ажиллагаа болон олон нийтийн сүлжээ хариуцсан орлогч декан Dr Phira Sithiamnuai Bangkok Post сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. “Манай музейн зорилго нь тайланд хүүхдүүдэд амны хөндийн ач холбогдолыг энтертайнментийн аргаар ойлгуулахад чиглэгдсэн болно. Хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр мэдлэг олгосноор тэдгээр хүүхдүүдийг амны хөндийн эрүүл мэндийн тал дээр зөв эрүүл сонголт хийхэд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна” гэж тэрээр нэмж хэлсэн байна.

Хүүхдүүдийн хувьд амны хөндийн аварга том загварыг онцлон сонирхож байна. Музейн ажилтнуудын тусламжтайгаар хүүхдүүд уг загварт зориулсан аварга сойзыг ашиглан шүд угаах дадлага хийж шүд угаах аргачлалд суралцах боломжтой. Түүнчилэн интерактив 3D хүний загвар дээр амны хөндийн эрүүл мэнд нь хүний биеийг эрүүл чийрэг байхад хэрхэн нөлөөлдөг тухай үзүүлдэг гэнэ. Мөн нэлээд олон мультимедиа дэлгэцүүдээр шүдний шинжлэх ухааны талаар үзүүлж байна.

Түүнчилэн уг музейд Хятад, Энэтхэг, Тайланд улсуудын шүдний салбарын хөгжлийн түүхтэй илүү дэлгэрэнгүй танилцах боломжтойгоос гадна  зарим нэг материал тоног төхөөрөмжүүдийг дэлгэн үзүүлсэн байна. Мөн шүдний гаж хөгжлийн талаар хүний араг ясан дээр үзүүлсэн байна.

Өнөөгийн байдлаар маш олон Тайландын иргэд ялангуяа алслагдсан хөдөө мужуудад амьдарч буй иргэд шүдний эрүүл мэндийн анхан шатны тусламж авч чадахгүй байгаа хэвээр байна.   Bangkok Post сонинд Dr Phira Sithiamnuai хот суурин газруудын шүдний эмчийн орлого умард мужийн хүн амын орлогоос 14 дахин их байгаа нь энэхүү ялгааг харууж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Тайландын Bureau of Dental Health-ын мэдээллээс харвал тус улсын хэмжээнд 11607 шүдний эмч ажиллаж байгаа боловч эмч болон хүн амын харьцаа нь 1:5533 байгаа нь хөгжингүй орнуудын дундаж үзүүлэлт болох 1:2000 харьцаанаас бага байгаа болох нь харагдаж байна.

Sirindhorn Dental Museum нь Их Сургуулийн Phayathai campus-ын HRH Princess Maha Chakri Sirindhorn байгууламжид байралдаг бөгөөд олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилдэг юм байна.


Tag:шүдний музей, амны хөндийн эрүүл мэнд, Тайланд

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar