NY College of Dentistry 1.7 сая долларын сургалтын грант хүлээн авлаа
25-Aug-2015 368 0.0 0

NEW YORK, USA: Нийгмийн эмзэг бүлгийн анхаарлын гадна орхигдсон хүүхдүүдэд үзүүлэх шүдний тусламж үйлчилгээний мэргэжилтнүүд хомс байгаа болон энэ төрлийн хүүхдүүдэд хэрхэн үйлчилэх дадлага сургалт шүдний эмчийн болон шүдний эрүүл ахуйн ангийн бакалаврын түвшний сургалтанд дутагдалтай байгаа зэрэг үндэслэлээр АНУ-ын Health Resources and Services Administration байгууллагаас Нью-Йоркийн Их Сургуулийн Шүдний сургууль (New York University College of Dentistry) дээрх чиглэлийн дагуу 5 жилийн хугацаанд сургалт явуулах 1,7 сая долларын сургалтын грант хүлээн авлаа.

Энэхүү сургалтын грант нь "Preparing the Future Dental Workforce for Underserved Young Child and Adolescent Populations," нэрлэгдсэн ба шүдний эмчийн болон шүдний эрүүл ахуйчийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох арга замыг эрэлхийлэхэд чиглэгдсэн гэнэ.

 Нью-Йоркийн Их Сургуулийн Шүдний сургууль нь тухайн сургалтын грантын хүрээнд үндэсний хэмжээний хоёр томоохон асуудлыг шийдэхийг зорьж байгаа бөгөөд нэг нь нийгмийн цөөнх, ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдэд үйлчилэх шүдний эмч мэргэжилтнүүдийн хангамжийг нэмэгдүүлэх, нөгөө талаар энэ хүн амд хэрхэн үйлчилэх эмчилгээний менежементйн асуудал сургалтын хөтөлбөрт хангалтгүй байгааг засаж сайжруулахад чиглэгдэнэ. Энэ бүх сайжруулалтын үндсэн дээр ойрын ирээдүйд төгсөгчид эмчилгээний уламжилалт загварын зэрэгцээгээр тогтвортой ирээдүйтэй эрүүл мэндийн шийдлийг хангаж чадахуйц хэмжээнд бэлтгэгдэнэ.

Нью-Йоркийн Их Сургуулийн Шүдний сургуулийн хүүхдийн өвчин судлалын тэнхмийн дэд профессор Dr. Amr M. Moursi “Энэхүү сургалтын грант нь манай эмнэлгийн болон Нью-Йорк хотын хэмжээнд байгаа эмзэг бүлгийн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх манай сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд эдгээр оюутнууд нь сургуулиа төгсөөд дэлхийн өнцөг булан бүрт ажиллах болно” гэж хэллээ.

Нью-Йоркийн Их Сургуулийн Шүдний сургуулийн хүүхдийн өвчний сургалтын хөтөлбөр болон сургалтын чанарыг сайжруулах үйл ажиллагаа нь цаашид эмзэг бүлгийн хүүхдүүдийн эмчилгээний чиглэл дээр төвлөрөх ба олон нийтэд тулгуурласан эмнэлзүйн менежемент, амны хөндийн дүрс оношлогоо, теле медицин, эрүүл мэндийн мэргэжил хоорондын хамтын ажиллагаа зэрэг зүйлсийг нэмэлтээр тусгаж өгөх гэнэ.

Энэхүү сургалтын грант нь NYUCD Office of Allied Health Programs болон Departments of Pediatric Dentistry and Epidemiology & Health Promotion тэнхмүүдийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжинэ.

Нью-Йоркийн Их Сургуулийн Шүдний сургууль (New York University College of Dentistry) нь 1865 онд байгуулагдсан АНУ-ын хэмжээнд хамгийн эртний ууган шүдний сургуулиудын нэг бөгөөд АНУ-ын нийт шүдний эмч нарын 8%-ийг бэлтгэн гаргадаг юм байна.


Tag:менежемент, хүүхдийн шүд, грант, АНУ

Бусад мэдээлэл:






avatar