Европын улсуудын хоёр дахь удаагийн Амны хөндийн эрүүл мэндийн их чуулган Бельгийн Брюссель хотноо болно
26-Aug-2015 416 0.0 0

BRUSSELS, Belgium: Европын амны хөндийн эрүүл мэндийн сайжруулалт хөтөлбөрийн хүрээнд Хоёр дахь удаагийн Европын бүх улсуудыг хамарсан Амны хөндийн эрүүл мэндийн их чуулган Бельгийн Брюссель хотод Европын парламентийн ордонд болох гэж байна. Энэхүү Европын улсуудыг хамруулсан тмоохон үйл ажиллагааны зорилго нь тус тивд амьдарч буй игэдийн амны хөндийн эрүүл мэндийг хэрхэн сайжруулах арга замыг эрэлхийлэх асуудал бөгөөд чуулган дээр Европын холбоонд хамаардаг улс орнуудын амны хөндийн эрүүл мэндийн боловсрол мэдлэг олгож буй шилдэг жишээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ.

Европын амны хөндийн эрүүл мэндийн сайжруулалт хөтөлбөр нь 2010 онд  Европын амны хөндийн эрүүл мэндийн сайжруулалт хөдөлгөөний үр дүнд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол удалгүй Европын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төлөөлөгч агсан John Dalli болон Евро парламентийн нэр бүхий гишүүд уг хөтөлбөрийг дэмжин үргэлжлүүлэн авч явсан юм. Уг хөтөлбөрийн зорилго нь амны хөндийн эрүүл мэндийг таниулан сурталчилах, Европын улсуудын хүрээнд амны хөндийн өвчнүүдээс урьдчилан сэргийлэх өртөг хэмнэлттэй аргачлалыг боловсруулахад оршино. Түүнчилэн Европын олон нийтийн анхаарлыг амны хөндийн эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагаанд хандуулж Европын улс орнуудын амны хөндийн эрүүл мэндэд дэвшил сайжруулалт авчирах нь тус хөтөлбөрийн бас нэг чухал зорилго нь юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд амны хөндийн эрүүл мэнд урьдчилан сэргийлэлтийн шилдэг жишээнүүдийг цуглуулж, амны хөндийн эрүүл мэнд улмаар биеийн эрүүл мэнд, Европын иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хамтарсан шийдлүүдийг гаргахад тусламж дэмжлэг үзүүлдэг. Иймд тус хөтөлбөр нь Европын холбооны бодлого боловсруулагчидтай нягт хамтран ажиллаж амны хөндийн эрүүл мэндийн ач холбогдолыг ойлгуулах чиглэлээр төрөл бүрийн ажилууд зохион байгуулдаг.

Уг хөтөлбөрийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар 10-р сарын 13-ы өдөр Амны хөндийн эрүүл мэндийн сайжруулалт хөтөлбөрийн захирал Dr Paula Vassallo болон Европын холбооны Эрүүл Мэнд Хүнсний асуудал эрхэлсэн төлөөлөгч Dr Vytenis Andriukaitis нар Европын парламентэд илтгэл тавина.

Анхны Европын Амны Хөндийн Их Чуулган 2012 оны 9-р сарын 5-ы өдөр болсон бөгөөд уг арга хэмжээнд Европын холбооны улсуудын шийдвэр гаргах түвшний 140 гаран төлөөлөгчид, шилдэг мэргэжилтнүүд оролцсон юм.


Tag:гадаад үйл явдал, урьдчилан сэргийлэлт, амны хөндийн эрүүл мэнд, европын холбоо

Бусад мэдээлэл:






avatar