Бразил улс амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн асуудлыг шийдэж чадлаа
02-Sep-2015 384 0.0 0

BRASÍLIA & SÃO PAULO, Brazil: Бразил улс нь 200 дээш сая хүн амтай улсууд дотор хүн амынхаа эрүүл мэндийн асуудлыг олон талт эрүүл мэндийн тогтолцооны тусламжтайгаар баталгаатай шийдэж чадсан цорын ганц гэж хэлж болох улс юм.  Smiling Brazil амны хөндийн эрүүл мэндийн хөтөлбөр тус улсын хэмжээнд 10 жил хэрэгжиж байгаа ба уг хөтөлбөрийн хүрээнд амны хөндийн эрүүл мэндийн тогтолцоо нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны бүрэлдхүүн дор нягт хамтран ажиласанаар ихээхэн амжилтанд хүрэсэн бөгөөд судлаачид энэхүү тогтолцооны хувьсгал гэж болох өөрчилөлтөөр Бразил улс нь бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйц томоохон амжилтанд хүрсэнийг санал нэгтэйгээр цохон тэмдэглэж байна.

Smiling Brazil (Brasil Sorridente) хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед буюу 2004 онд Бразил улс нь амны хөндийн асуудлыг тус улсын эрүүл мэндийн нэгдсэн тогтолцооны онцгойлон авч үзэх 4 салбарын нэг болгосон юм. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийн 10 жилийн үр дүнг судлаачид үнэлж үзээд тус хөтөлбөр нь эрүүл мэндийн тархвар судлалын асуудал, амны хөндийн эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилт, мэргэжлийн салбаруудад гарсан дэвшил түүнчилэн эрүүл мэндийн үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгох зэрэг олон асуудлуудад ач холбогдол өгөхүйц ахиц дэвшил авчирсаныг тэмдэглэж байна.

Судлаачид энэхүү санаачилга нь Бразилчуудыг амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээ авахад амжилттай тусламж дэмжлэг болсон гэж дүгнэж байна. “Smiling Brazil хөтөлбөр нь бусад улс үндэстнүүдэд эрүүл мэндийн бэрхшээлтэй асуудлуудыг шийдэх, бүх иргэдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд жигд хамруулах зэрэг асуудалд тусламж үзүүлэх судалгааны маш сайн аргачлал болно гэдэгт итгэлтэй байна” гэж International Association for Dental Research-ийн Ерөнхийлөгч Dr. Maria Fidela de Lima Navarro хэлж байна. Гэвч судлаачид энэхүү хөтөлбөр нь зөвхөн хэрэгжилтийн шатандаа яваа үйл ажиллагаа бөгөөд цаашид амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний сүлжээг илүү сайн өргөжүүлэх, сайжруулах, бэхжүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэсэн байна.

Энэхүү судалгааны тайлан нь "Ten Years of a National Oral Health Policy in Brazil: Innovation, Boldness, and Numerous Challenges," гарчигтайгаар Journal of Dental Research-ийн 8-р сарын 27 дугаарт онлайнаар нийтлэгдсэн байна. Энэхүү судалгааг University of Brasília болон University of São Paulo их сургуулиудын судлаачид Бразил улсын Эрүүл Мэндийн Яам, Амны Хөндийн Эрүүл Мэндийн Хүний нөөцийн тандалт судалгааны төв байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд гүйцэтгэсэн байна.

 


Tag:бразил, судалгааны тойм, урьдчилан сэргийлэлт, амны хөндийн эрүүл мэнд, төрийн бодлого

Бусад мэдээлэл:






avatar