Европын клиник микробиологичид биофильм шалтгаант нянгийн халдварт зориулсан эмнэлзүйн удирдамж гаргалаа
07-Sep-2015 0.0 0

BASEL, Switzerland: Европын клиник микробиологи ба халдварт өвчин судлалын нийгэмлэг (The European Society of Clinical Microbiology and Infectious Disease) анх удаа хөнөөлт аюултай нянгийн бүрхүүл (biofilm) үүсэлтээс сэргийлэх зорилготой эмнэлзүйн удирдамж гаргаж хэвлүүллээ. Тус нийгэмлэгийн Study Group for Biofilms салбар нь биофильм үүсэлтээс шалтгаалсэн эрүүл мэндийн эрсдэл сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор нянгийн эсрэг судалгаа хийдэг судлаачид, эм эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчиддтэй нягт хамтын ажиллагаа үүсгэхийг зорин ажиллаж байна.

“Биофильм нь сүүлийн жилүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн хувьд өсөн нэмэгдэж байгаа томоохон асуудал болж байна. Бид энэхүү удирдамжийг гаргаснаар  Европ тивийн хэмжээнд судлаачдын хоорондын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж биофильмийг эрт оношилж илрүүлэх, эмчилэх үр дүнтэй аргыг олох болно” гэж Study Group for Biofilms-ийн тэргүүн University of Copenhagen-ы профессор Prof. Thomas Bjarnsholt хэллээ.

Судлаачдын гаргасан энэхүү эмнэлзүйн удирдамж нь биофильмийг илрүүлэх хамгийн үр дүнтэй арга дээжүүдийг цуглуулах зааварчилгаа зэрэг зүйлсүүдийг багтаасан байна. Түүнчилэн гарын авлагад биофильмд антибиодийн үзүүлэх хариу үйлчилэл, антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлох зааварчилгаа зэрэг мөн багтсан байна.

“Одоогоор биофильмийн чиглэлээр олон судалгаа хийгдэж байна. Энэ салбарт ажиллаж буй судлаачдын багийн байнгын хүчин чармайлтаар биофильмийн эмчилгээ одоогийн хэрэглэж буй антибиоток эмчилгээнээс илүү аюулгүй сайн болно” гэж Prof. Thomas Bjarnsholt мөн нэмж хэллээ.

Сүүлийн хэдэн арван жилийн турш антибиотокийн хэт их замбраагүй хэрэглээ нь хөр хөнөөлт биофильм үүсэх нөхцөл байдлыг үүсгэсэн бөгөөд өргөн хүрээний эмийн бодист тэсвэртэй нян бактериуд нь эрүүл мэндийн үйлчилгээнээс шалтгаалсан халдваруудыг тараах болсон юм. The European Centre for Disease Prevention and Control байгууллагаас Европын улсуудын хэмжээнд  эмнэлгийн байгууллагаагаас шалтгаалсан энэхүү халдварт өртөж байгаа хүмүүсийн тоо жил бүр 4 саяд хүрсэн бөгөөд тэдгээрийн 37000 тохиолдол нь үхэлд хүрээд байна гэж мэдээлсэн байна.

Энэхүү гарын авлага нь The European Society of Clinical Microbiology and Infectious Disease-ийн сэтгүүлийн 5-р сарын дугаарт “ESCMID guideline for the diagnosis and treatment of biofilm infections 2014” гарчигтайгаар нийтлэгдсэн байна.

The European Society of Clinical Microbiology and Infectious Disease байгууллага нь 1983 онд байгуулагдсан ба клиник микробиологи болон халдварт өвчиний салбарт боловсрол олгох сургалтууд, судалгааны төслүүдийг дагнан хэрэгжүүлдэг. Швейцарь улсын Базел хотод төвтэй тус байгууллага нь одоогоор дэлхийн хэмжээгээр 33 000 гишүүдтэй байна.


Tag:европ, нянгийн халдвар, халдвар хамгаалал, биофильм

Бусад мэдээлэл:






avatar